УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр дараах тайлбарыг өгөв. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тойрон хүрээлэгчдэдээ буюу газрын дарга нартаа 45-180 сая төгрөгийг буцалтгүй тусламж болгон өгсөн. Энэ талаарх баримтыг би УИХ-ын чуулганы танхимд олон нийтэд танилцуулж байсан юм.
Нийт 3.7 тэрбум төгрөг тараасан байдаг. Монголбанкны дотроос авсан мэдээллээр, хүмүүсийн хэлж байгаагаар буцалтгүй тусламж авсан ажилтнуудын дийлэнх нь өмнө нь Монголбанкнаас орон сууц эсвэл ямар нэг тэтгэмж авсан гэж байгаа юм. Энэ баримтыг надад гаргаж өглөө хэмээн Ш.Чулуунбаатар гэх залууг хардаж байна. Энэ залуу жил гаруй ажилгүй, ЭЦГ, АТГ-аар шалгуулж байгаа юм байна.
Дүр зургийг нь харвал мөнгө тараасан, Монгол Улсыг хүнд байдалд оруулсан, жинхэнэ авлигач, хулгайч нь жирийн хүнийг шоронд хийдэг тогтолцоогооор бид олон жил явж байна. Ийм үй олон жишээг жирийн иргэдийн амьдрал дундаас харж болно.
Хоёр шатны шүүх түүнийг гэм буруугүй гэжээ. Гэсэн ч Эрүүгийн цагдаагийн газар ял төлөвлөн, Эрүүгийн хуулийн 164.1 гэсэн заалтаар прокурор руу шилжүүлчихжээ. Ш.Чулуунбаатарын ээж дөнгөж сая над руу уйлаад, утсаар ярилаа. 164.1 гэдэг заалт нь “Банк, санхүүгийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авсан, задруулсан” тухай юм байна.
Би Ш.Чулуунбаатар гэдэг залууг огт танихгүй, зүс ч хараагүй. Надад захиа бичсэний дараа би дуудаж уулзсан. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, ээж нь цагдаад ажилладаг, удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа, ийм л эгэл жирийн айл байна. Хэний ч шахаагүйгээр цэвэр өрийн авьяас, чадвараар Монголбанкинд ажилд орсон залуу байна.
Би прокурор руу хандъя гэж бодож байна. Би энэ залуугаас мэдээлэл аваагүй. Монголбанкинд юу болж байгаа юм бүү мэд. Би Н.Золжаргал ерөнхийлөгчтэй ч уулзсан, би энэ хүнийг танихгүй, та хүний амьдралаар тоглохоо боль гэж хэлсэн. Ш.Чулуунбаатар тухайн цаг үед байсан гэж мөрдөн байцаагч нь тайлбарлаж байгаа юм байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан би Н.Золжаргал Ерөнхийлөгчийг АТГ-т өгсөн. Үнэн мөнийг энэ газар тогтооно биз. Ш.Чулуунбаатарын хэрэгт сэтгэл өвдөөд би сэтгүүлчдэд хандлаа. Дүр зургийг нь харвал мөнгө тараасан, Монгол Улсыг хүнд байдалд оруулсан, жинхэнэ авлигач, хулгайч нь жирийн хүнийг шоронд хийдэг тогтолцоогооор бид олон жил явж байна.
Ийм үй олон жишээг жирийн иргэдийн амьдрал дундаас харж болно. Эднээс УИХ-ын гишүүд олж мэдээд, хэвлэлийн хурал хийлгэдэг нь хэд билээ. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг шалгахгүй байна. Харин гэмт хэрэгтнүүд нь жирийн хүмүүсийг шалгуулж, хохироодог, эмгэнэлт системийн нэг дүр зургийг бид харж байна. Энэ асуудлын үнэн мөнийг олохын тулд санаа тавих хүмүүсийн нэг нь гарцаагүй би боллоо. Энэ залуу эгэл жирийн амьдралдаа эргэж ороход нь туслах санаа байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир