gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Ариунсайхан: Германчуудтай өрсөлдөөд, тэдэнд дийлдэхгүй гэсээр өдий хүрлээ

Б.Эрдэнэчимэг
Соёл урлаг
2015-09-08
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Соёл урлаг
2015-09-08

Кино зураач Д.Ариунсайхан нутагтаа ирсэн байхад нь ярилцлаа. Тэрээр ХБНГУ-ын Бабелсбергийн их сургуульд багшлахын сацуу Герман, Казахстаны томоохон найруулагчидтай хамтран бүтээлээ туурвисаар байгаа юм. Тэрбээр  энэ удаад их ажил амжуулахаар Монголд иржээ.     

ӨНГӨ ЗАСАЛТ БАС Л БОЛООГҮЙ. ДУУ, ДҮРС ГОЛОГДОХООР МОНГОЛ КИНОНУУД ХЭЗЭЭ Ч ГАДАГШ ГАРАХГҮЙ

-Та долоон настайгаасаа кино урлагтай холбогдсон хүн юм байна?
-Тийм ээ. Хамгийн анх “Моторын дуу” киноны зургийг Сайншандад авахад эмээгээ дагаад явсан юм. Намайг харах хүнгүй болоод тэр. Киноныхон хөдөө гэр бариад, хэдэн сараар зураг авдаг байлаа. Би сургуульд ороогүй, 7 насны зун юм байна. Тэгэхэд Б.Сумхүү гуай намайг харсан юм байна лээ. Б.Балжинням гуайн хүү Б.Амарсанаа бас тэнд байсан. Бид хоёр хоёулаа зургаа, долоотой хүүхэд байлаа.

“Моторын дуу” киноны хөгжмийг өвөө маань зохиосон. Түүнээс хойш кинонд дахин холбогдоно гэж бодолгүй явсаар Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн жилдээ герман хэлний бэлтгэлд оров. Төгсөхөд ямар мэргэжил авах вэ гэж асуудаг юм.

Радио телевизийн захиалгаар кино найруулагч, кино зураглаач, хүүхэлдэйн киноны зураач гэсэн 3 анги байв. Одоо “Боролдой”-н захирал С.Мягмар гуай хүүхдүүдийн авьяасыг шалгалаа. Надаас бусад нь 10-р ангиа онц төгссөн, конкурсаа сайн өгсөн залуучууд. Би болохоор Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн.

Францууд кинонд, Франц хэлэндээ, соёлдоо их хайртай. 60 гаруй сая хүнтэй атлаа зарим киног 20 сая хүн үздэг.

Тэгээд намайг зураач мэргэжлээр авна гээд. Би уг нь уран сайхны гэрэл зурагчнаараа ажиллана гэж бодсон. 19 настай Германд очтол тийм мэргэжил байхгүй гээд Брезнотын урлагийн дээд сургуулийн театрын ангид оруулсан. Надтай хамт найруулагч, операторын ангид орсон хүмүүс шалгалтаа дийлээгүй, угаасаа ч сонирхолгүй байсан юм билээ. Уг нь тэр хоёр төгсөөд би нэмэгдсэн бол киноны мундаг баг гарах байсан.

Тэр үед 10-р анги төгссөн хүнд сонгосон мэргэжлийнх нь талаар ойлгуулдаггүй байлаа. Одоо ч хэвээрээ юм шиг байна. Багаас нь л ямар мэргэжлээр явж, юу хийх вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Би азаар багаасаа урлагаар яваад, Хөгжим бүжгийн коллежоос хөгжмийн боловсролоо, Дүрслэх урлагийн дунд сургуулиас зурах онолоо, дээрээс нь гэрэл зургийн ангид фото гэрэл зургийн мэдлэг, дараа нь Театрын сургуулиас театрын талаарх ойлголт олж авсан. Тэгж байж кино руу орсон. Энэ бүгд кинонд хэрэгтэй. Яагаад гэвэл кино бүгдийг нь базчихсан.

-Та Германд хэдэн жил амьдарч байгаа вэ?
-1991 онд Германд очсон юм. Баруун зүүн Герман нэгдсэний дараа Киноны дээд сургуульд кино зураачийн анги нээгдэхэд тэнцсэн. Үүнээс хойш кинотой ноцолдож байна. Германчуудтай өрсөлдөөд, тэд нарт дийлдэхгүй, дээр нь гарна гэсээр байгаад л өдий болчихлоо. Гэхдээ кинотой холбогдоогүй байсан бол буцаад ирэх байсан.  Их сургуулиа төгсөөгүй байхдаа нэгдүгээр лиг гэж яримаар тийм юманд нь азаар орчихсон.

-Нэгдүгээр лиг гэдэг нь?
-Хөлбөмбөгт тэгж хэлдэг шүү дээ. Дээд түвшин гэдэг шиг. Би туслах зураач ч хийж үзээгүй кинонд ажиллаж эхэлсэн. Намайг тэр үед зураачаар авсан Герман найруулагчтай 1994 оноос хойш найзалж, олон кино хийсэн.

-Одоо та багшилж байгаа юм байна. Багшлахаар уран бүтээл рүүгээ орох цаг нь хомсдож байна уу. Зуны амралтаараа уран бүтээл рүүгээ ордог уу. Тэнд  киноныхон манайх шиг бүх зургаа зун авдаг уу?
-Жил тойроод зургаа авна. Заримдаа зун илүү зураг авсан тохиолдол бий ч заримдаа өвөл авна. Цаг агаар, мөнгө төгрөгнөөс хамааралгүй. Германы сангаас киноныхонд мөнгө өгдөг. Тэд жилд дөрвөн удаа хуралдаад, мөнгөө хуваарилна. Тэгэхээр жилийн дөрвөн улирлаа тойрчихож байгаа биз.

Европт Франц кинонд хамгийн их мөнгө зарцуулдаг улс. Жилд улсаас кинонд зориулж 750 сая евро гаргадаг. Германд 350 сая байна. Үүний 200 саяыг нь кинонд, үлдсэнийг нь кино театр, зар сурталчилгаа, кино наадамд хуваарилна. Улс болгон өөрийн соёлоо дэлхий дахинд тараахын төлөө ингэж байна.

Францууд кинонд, Франц хэлэндээ, соёлдоо их хайртай. 60 гаруй сая хүнтэй атлаа зарим киног 20 сая хүн үздэг. Гурван хүн тутмын нэг нь үзсэн байдаг. Гэхдээ өөрийнхөө Франц киног л доо.

Герман бол 80-аад сая хүнтэй гэхэд хамгийн их үзсэн нь нэг инээдмийн кино байдаг. Тэр киног 11 сая хүн үзсэн. Араас нь Аватар, Титаник ордог. Франц хажууд нь хамаагүй илүү. Кинонд үнэхээр хайртай. Одоо Герман, Францууд Европт киногоороо өрсөлдөж байна. Сүүлийн үед Италичууд энэ өрсөлдөөнд алга. Англичуудын хувьд хэлээсээ болоод мөн системийн улмаас Холлиувуудтай илүүтэй хамтардаг. Яг өөрсдийх нь кино бага төсөвтэй. Хошин шогийн төрлийн кино зонхилдог. Ер нь Европын киноны урлагийг авч яваа улс нь Франц.

-Сонирхолтой юм байна. Манайд ийм судалгаа байдаггүй. Монголчуудын хамгийн их үзсэн ямар Монгол кино байдаг юм бол. Би огт сонсож байгаагүй юм байна?
-Манайд сүүлийн үед өөрсдөө мөнгө гаргаж, олон ангит кино эхлүүлж байна. Чанарын хувьд одоохондоо болоогүй л байх шиг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголын хэд хэдэн кино олон улсын наадмуудад өрсөлдлөө. Д.Бямбасүрэн найруулагчийн олон улсын тавцанд гаргасан киноны бүгдийнх нь технологи дээр германчууд ажилласан.

Уг нь Монголд зураг авсан, монгол хүмүүс тоглосон, монгол хүмүүс туслахаар нь ажилласан. Гэхдээ технологи буюу хамгийн гол нь бидний пост продакшн гэж нэрлэдэг, киноны төгсгөлд дууны өнгийг засах, дуу холих, ямар чимээ, яриа сонсогдох, хөгжим сонсогдох уу гэдгийг шийддэг техникийн ажил байдаг.

“Алсын удирдлага”-ыг Америкт, Ч.Хоролдоржийн “Шарга даага”-ыг Солонгост хийлгэсэн. Д.Бямбасүрэн киноны засваруудаа бүгдийг Германд хийлгэсэн.

Хөгжмийг хэзээ, яаж сонсгох, ямар чимээ явуулах, хоёр кадрыг яаж холбох вэ зэргийг мэргэжлийн түвшинд хийх хүн Монголд алга. Монгол кино хөгжөөд 80 жил болсон ч хүн, техник нь ч алга.

Манай киночид өөрсдөө кинонд дуртайдаа л нүдсээр байгаад ямар ч байсан хэдэн сайн камертай болсон. Зураг авалт, дүрсний хувьд ерөнхийдөө болчихсон. Дуун дээр л байхгүй. Өнгө засалт бас л болоогүй байгаа юм. Дуу, дүрс гологдохоор монгол кинонууд хэзээ ч гадагш гарахгүй. Гадагш  гарсан кинонууд бүгд саяын дурдсан ажлуудаа гадна хийлгэсэн. “Алсын удирдлага”-ыг Америкт, Ч.Хоролдоржийн “Шарга даага”-ыг Солонгост хийлгэсэн. Д.Бямбасүрэн киноны засваруудаа бүгдийг Германд хийлгэсэн. “Хадаг” киног ч мөн адил. Энэ нь бас их үнэтэй. Нэг кино янзлахад 50 000-70 000 доллар.

Манай өрөөнд оюутан байхад шар толгойтой нөхөр байсан юм. Бид хоёр гурван жил хамт амьдарсан. Тэр төгсөөд хэдэн жилийн дараа Берлинд “Студио медиа” гээд пост продакшны компани байгуулан, 20-иод жил ажилласан. Монголоос кинотой холбоотой хүмүүс ирвэл би дагуулан тэр найзынхаа студийг үзүүлэн, ийм л юмтай болчихвол гэнэ. Соёлын  яам гэж байхад кино хариуцсан хүнд нь ч үзүүлсэн.

Харин МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьт үзүүлсэн маань зөв шийдэл болж, хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг бид хоёр дээр Ц.Оюундарийн санал болгосон нэг Герман мэргэжилтэн нэмэгдлээ. Ер нь наад санааг чинь ажил болгоё гэж шийдээд, бид хамтдаа нэг нийгэмлэг байгуулсан. Ц.Оюундарь энэ студийг Монголд, МҮОНРТ-ийн байрыг түшиглэн байгуулъя гэдэг санааг гаргаж, хамтрагч Герман мэргэжилтнүүд маань Монголд ирсэн. Мэргэжлийн хүмүүс болохоор тэд юу хэрэг болох, юу бэлдэх, ямар байх ёстойг маш сайн мэднэ.

Пост продакшн дотроо 15 мэргэжилд хуваагддаг. Эдгээрээс аль нь ч Монголд байхгүй. Багш нь ч алга. Иймд бид эхний удаад студийн хөрөнгө оруулалтаа шийдүүлэхтэй зэрэгцэн тэнд ажиллах залуу киночдод хичээл заана. Энэ зорилгодоо хүрэхэд их ажил байна. Монгол талаас Ц.Оюундарь, бид тэндээсээ нийлээд хоёр талаасаа явахад болох юм шиг байна. Ямар ч байсан зөв хүмүүстэй ажиллаж байна.

-Хаана хичээлээ явуулах вэ?
-Аль нэг их сургуульд заахгүй. Кинонд ороод үзсэн, киноны дуу гэдгийг мэддэг болсон, ажилдаа сонирхолтой залуусыг шууд ажлын байран дээр нь сургана.
Өөрөөр хэлбэл, пост продакшн буюу дахин боловсруулалтын студиэ MNB дээр байгуулаад, тэнд сургагч багш нартай шууд бодит төсөл дээр хамтран ажиллаж, дадлагаар сургах юм. Энэ бол эхний алхам. Энэ ажлыг сурчихвал манай киночид гайгүй болсон кинонуудаа заавал гадаадад засуулан, мөнгө үрэхгүй.

Хоёрдугаарт манай кинонууд дэлхийн кино театруудад гарч, наадамд өрсөлдөхөд техникийн шаардлагыг нь биелүүлэх бололцоотой болно. Манайхан анхнаасаа кино хийхдээ гадагшаа гарахгүй юм чинь гээд дотоод зах зээлээ л боддог. Тэгээд чанар муутай кино гарна. Анхнаасаа зорилго нь өндөр, гадаад зах зээлд гарна гэж зорих хэрэгтэй.

-Энэ сургалтад хамрагдах хүсэлтийг бүртгээд, шавь нараа бэлдээд эхэлчихсэн үү?
-Болоогүй ээ. Том төсөл учраас эхлээд улсын төсөвт оруулах хэрэгтэй. Бүх техникээ авчирна, зооно. Жилд дор хаяж 15 уран сайхны кино, 15 баримтат кино хийх даалгавар, зорилготой. Бүх юм нь сайхан бүтээд, улс дэмжвэл ирэх жилийн өдийд төвөө нээнэ.

-Сургалтын төв байх юм уу?
-Тийм. Яваандаа Кино урлагийн дээд сургууль зэрэгтэй хамтарч ажиллах эсэхийг сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл миний багшилдаг сургууль 100 хувь улсын сургууль. Тэднийг энд нэг сургуультай холбоё гэхээр улсын сургуультай л хамтрах ёстой. Монголд багш бэлдчихвэл гаднаас хүн авчрах шаардлагагүй. Тийм л зорилготой.

-Ц.Оюундарь захирал оролцож байна гэхээр МҮОНРТ албан ёсоор хамтарч байна гэсэн үг үү?
-Тийм. МҮОНРТ ч бас кино, дэлгэцийн бүтээлийн том үйлдвэр. Эндээс олон сайн бүтээл гарч байгаа ч техникийн шалтгаанаар дэлхийд өрсөлдөж чадахгүй байна. Манай улсад киноны салбар бий болоод 80 жил болчихлоо. Энэ ажлыг хийхгүй бол бид киноны хөгжлийн хаана нь ч яваад байгаа юм. Пост продакшн хийх нэг ч хүнгүй гэхээр сонин. Бид оператор, зураглаач, найруулагч, зураачаа өөрсдөө бэлдэж байна. Киноны технологи дижитал руу шилжчихсэн байхад нарийн мэргэжлийн хүмүүс алга. Сурсан ч хүн алга, тэгэхээр бид оюутнууддаа ч зааж чадахгүй байна.

-Энэ төслийн санхүүжилт хэд вэ?
-
Ойролцоогоор 3 сая евро. Тоног төхөөрөмж авчрах, багшлах зардал нийлээд. Уг нь тийм ч их мөнгө биш, улсын хэмжээнд бол шүү дээ. Их л мөрөөдөж байна. Би зураачаасаа гадна кино зохиол руу ордог боллоо. Өөрсдөө нэг зохиол бичих санаа бий. Бүх юм сайхан байвал ирэх жил Герман, Англи, Австриас нийлсэн хөрөнгө оруулалттай кинотой ирж магадгүй. Зохиол нь гарсан.

ДУТААД БАЙГАА ЮМ НЬ ДЭЛХИЙН КИНО ЗАХ ЗЭЭЛИЙГ МЭДДЭГ, БИЗНЕСИЙГ НЬ МЭДДЭГ ПРОДЮССЕР

-Та нар төслөө албан ёсоор цаасан дээр буулгаад, харьяа яаманд өгөөд хариу хүлээж байна уу?
-
Тэр ажлыг Ц.Оюундарь хариуцсан. Бидний хамтрагч 2 герман мэргэжилтэн хавар МҮОНРТ-д ирж, гурав хоног судалгаа хийсэн юм. Эндээс авсан өгөгдлүүддээ үндэслэн, Германд очоод техникийн бүхий л нарийн ширийнийг тусгасан 130 хуудас төсөл бичсэн. Үүнийг нь Ц.Оюундарийн баг Монгол руу хөрвүүлж, улсын төсөвт шаардлагатай бусад үзүүлэлтийг нэмж боловсруулан, Боловсрол Соёл Шинжлэх ухааны Яаманд хуулийн хугацаанд нь хүлээлгэж өгсөн гэсэн. Монголын киночдын бүтээлийг гадагш гаргах техникийн нөхцөл, үндсэн бааз суурь бий болох нь гэдгийг Н.Гантөмөр сайд маш сайн ойлгож, дэмжинэ гэдгээ илэрхийлснийг сонсоод би их л урамшиж, итгэл найдвар тавьж байна.

-Киноны шинэ хууль гаргахаар өмнөх яамныхан ажиллаж байсан. Та энэ хуулийн төслийг уншиж үзэв үү?
-Боловсруулж дуусаагүй байсан. Манайхан Франц, Германы киноны зарчмаас орчуулаад, өөрсдийн онцлогтой тааруулсан байна лээ. Дутаад байгаа юм нь дэлхийн кино зах зээлийг мэддэг, бизнесийг нь мэддэг продюссер. Тэр продюсерууд байвал киноны хуулийг маш хурдан хийж болно. Хуулийн зохицуулалт бол продюссеруудын ажлын гол талбар.

Гадны хүн ирээд кино хийхийн тулд яах ёстой юм, хэдэн төгрөг төлөх зэрэг хэдхэн заалт бий. Улсаас тодорхой хэмжээний мөнгө гаргахгүй бол тэр хууль чухал биш. Яагаад гэвэл мөнгөнөөс л маргаан гардаг. Улсын татварын мөнгөөр кино хийн, тэр кино амжилттай болж, орлого олвол тэр мөнгийг яах вэ? Эсвэл алдагдалтай бол яах вэ.

Хэрэв улс мөнгө өгөхгүй бол хувиараа мөнгөө гаргах хүн юу хийнэ үү түүний дур. Герман, Францад улсаас нь мөнгө өгдөг учраас хууль нь нарийн. Ямар киног дэмжих, амжилттай болон амжилтгүй болвол яахыг тодорхой зохицуулсан. Ямар замаар явж кино компаниуд улсаас мөнгөө авах, яаж шийдэх ёстойг ч заачихсан.

Далимд нь хүмүүсээ сургаж, зах зээлд нь гарахын тулд гадаадын кино компанитай хамтарч байна. Ингэж ажиллах нь хамгийн зөв.

Сүүлийн үед би Гүрж, Украин, Казахстанд ажиллалаа. Бидэнтэй адилхан 1990-ээд онд нийгмийн шилжилтэд орсон улсууд. Мөнгөгүй, кино урлаг нь сүйрэх шахсан байсан. Харин одоо Казахстанд Ерөнхийлөгч Назарбаев дэмжин, шинэ техникүүд авч, Алматыд байсан киноны хуучин үйлдвэрээ тохижуулжээ. Тэд их сайн явна. Гүржүүд ч мөнгөгүй л байна. Гэхдээ сүүлийн гурван жилд Гүржийн засгийн газраас жилд сая евро гаргаад киногоо дэмжсэн.

Жилд 4-5 кино санхүүжүүлдэг. Тэгэнгүүт Гүрж найруулагч нар Герман, Франц зэрэг Европын улсуудаас хөрөнгө босгон, хамтарсан кино хийж байна. Далимд нь хүмүүсээ сургаж, зах зээлд нь гарахын тулд гадаадын кино компанитай хамтарч байна. Ингэж ажиллах нь хамгийн зөв. Тэгж л тэр зах зээлд гарна.

Тэгэхгүй бол Гүрж кино Германы зах зээлд гартлаа удна. Шууд Герман компанитай хамтарч ажиллахаар амар. Иймэрхүү замыг мэдэх хүн манайд цөөн байх шиг. Миний Гүржид хийсэн кино Гүржийн нэрээр гарсан. Оскарт нэр дэвшин, шилдэг есөн кинонд тунасан юм. Тэр найруулагч бас нэг кино зохиол над руу илгээн, ирэх сард зураг авах газраа хайна, дараа жилийн гурван сар хүртэл зураг авах юм.

Хэн, хаагуур юу хийгээд байна, киногоо яаж хөгжүүлээд байгааг бас харах хэрэгтэй. Улсаас нь шууд мөнгө өгдөггүй байсан улс гэвэл Унгар байна. Сугалаанаас олсон ашгаа шууд кино руугаа оруулдаг. Мөн тасалбарын 2-3 хувийг кино салбарт зарцуулах хуулийн заалт бий.

ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ТАЛ БУШУУХАН ЭРГҮҮЛЖ АВАХАА БОДДОГ. МАШ ХУРДАН КИНОГОО ХИЙДГЭЭС ЧАНАР МУУДСАН

-Манайд тийм сан байдаггүй.
-Байхгүй. Саяхан БСШУЯ-аас түүхэн кинонуудыг дэмжинэ, материалаа явуулаарай, 100 сая төгрөг өгнө гэж зарласан. Түүхэн кинонд 100 сая төгрөг хаанаа ч хүрэхгүй. Эхлэл мөнгө шүү, дараагийн мөнгөө та нар өөрсдөө босгоорой гэж байгаа юм уу, сайн мэдэхгүй л байна. Яамнаас 100 саяыг гаргах бол ямар зарчмаар өгөх юм? Нэг хүн материалаа өгөхөд тэрийг уншаад, за үүнийг дэмжье гэх үү. Үлдсэн мөнгөө цуглуулаад киногоо дуусахад улсаас гаргасан 100 сая аа яахыг шийдээгүй.

Германд улсаас мөнгө авбал тэр кино кино театрт заавал гарсан байх ёстой. Тэгээгүй бол мөнгөө буцааж өгнө. Кино театрт гарчихаад амжилт олж, мөнгө олвол төрөөс авсан мөнгөө буцааж төлнө. Авсан санхүүжилтээ төлсөн бол тэр компани дараагийн киноны эрх авах илүү оноотой гэсэн үг.

Эсрэгээр нь муу кино хийн, түүнийг нь хүн үзээгүй, мөнгөө буцааж өгөөгүй бол дахин төрийн санхүүжилтээр кино хийхэд хэцүү. Олон улсын кино наадмуудад улсаа төлөөлөн оролцоод, шагнал авбал мөн л урамшуулалтай.

Есөн жилийн өмнө хийсэн “Хадаг” киноны продюсертэй би хамт явсан юм. Германы талаас 300 000 евро зарцуулсан. Кино театруудад 6000 орчим хүн үзсэн. Тэгэхэд продюсер нь “Ерөнхийдөө бид зарлагаа нөхсөн. Олон наадамд оролцон, шагналд нь бараг 200 000 евро авчихсан. Кино театруудаас 300 000 евро олсон” гэсэн юм.

Оруулах мөнгөний хэмжээгээр продюссеруудын хэлэх үгийн жин нэмэгдэнэ. Манайд энэ мэргэжлийнхэн байхгүй болохоор олон улсын дистрибютер Монголд ирвэл хэнтэй харилцах уу?

Тэд киногоо DVD болгон, телевизүүдэд худалдан орлого олдог. Үүн шиг мөнгийг нь өгчихвөл кино хийх боломж их. Манайхан хувиараа мөнгө босгож байна. Хөрөнгө оруулсан тал нь бушуухан эргүүлж авахаа боддог. Маш хурдан киногоо хийдгээс чанар муудсан.

-Та Германд ажиллаж байна. Таныг тойроод киноны уран бүтээлчид бий. Тэр хүмүүс байнга сэдвийн эрэлтэй явдаг. Сэдвээ олсон бол яаж хийх вэ гэж бодож эхэлдэг. Тэр хүмүүс таныг Монгол хүн болохоор танаас сэдэв хайдаг уу. Тэдэнд Монгол нээгдээгүй ертөнц биз дээ?
-Үгүй шүү. Яагаад гэвэл хүний мэдэхгүй зүйлийг гаргах нэг талаасаа аюултай. Мэдэхгүй болохоор үзэгч сонирхохгүй гэсэн үг. Монголын тухай кино хийлээ гэхэд Монголыг огт мэдэхгүй хүн үзээд яах юм, ойлгохгүй гэж бодно.

Саяхан “Марко Поло”, найруулагч Жан Жак Анно “Чонон сүлд”-ийг хийлээ. Энэ кинонууд монголын сэдвийг үзэгч сонирхдогийг харууллаа. Кино зөвхөн урлаг биш. Мөнгө олох хэрэгсэл.

“Чонон сүлд” уг нь “Марко Поло”-гоос хамаагүй өмнө кино театруудад гарах байв. Зураг авалт нь 3 жилийн өмнө дууссан ч кино театруудад гаралгүй их удсан. Найруулагч болон Хятад продюссеруудын хооронд зөрчилдөөн үүссэн байх. Түүнээс жилийн өмнө гарчих байсан. Энэ жил нээлтээ хийхэд би гайхсан юм. Энэ жил Монголтой холбоотой хоёр кино давхацлаа.

Манайхан хөөрөхдөө их амархан, юу юуны духанд хүрэлгүй павильон барья, тэгвэл гадны уран бүтээлчид ирэх юм байна гэцгээсэн. Том компаниуд Казахстанд биш Монголд зураг авахын төлөө ирнэ гэцгээж байна. Гэтэл эхний ээлжинд ядаж жижигхэн пост продакшны студи байгуулахыг улс нь дэмжээд хийчих л дээ. Тэндээс үр дүн аяндаа харагдаад, залуучууд юм сурна. Хүнээ бэлдсэн байхад дараагийн том том төслүүд, павильон энэ тэр бол болноо.

Дэлхийн кино бизнесийг бүрэн мэдэхгүй хүмүүс кино их ашигтай бизнес гэж боддог. Яг дотор нь ороод, тогоонд нь чанагдахаар их юм үзнэ. Хуучин социалист орны улсуудаас эхлээд улс бүрт кино хийж байна. Кино театрт гардаг киноны тоо намайг кинотой ноцолдож эхэлсэн 1995 оноос хойш гурав дахин нэмэгдлээ. Тэр үед Германы кино театруудад жилд 370 кино гардаг байсан бол одоо 1000 дөхсөн.

Долоо хоног болгон 10 шинэ кино гарахаар үзэгч бүгдийг нь үзэхээ больсон. Тийм аюул байна. Мөн Холливууд гэж том сүлжээ кинонуудаа гаргахаар бусад нь кино театруудад гарах боломжгүй. Манайд киноны дистрибютерийг олон улсын хэмжээнд хийдэг хүн ч байхгүй. Дистрибютерууд зах зээлээ мэддэг, энэ жил ямар кино гарч байна, ирэх жил ямар кино гарах уу, ямар сэдвүүд дэлхийн зах зээлд борлуулалттай байна, үзэгчид юу үзэхийг илүү хүсч байна гэдэг судалгааг хийдэг. Түүнээс энэ бол уран сайхны ажил биш.

-“Чонон сүлд” Европт шуугиан дэгдээх болов уу?
-Одоогоор кино театруудад гараагүй байна. Эхлээд орчуулна. Бүтэн дуу оруулахад их цаг авна. Дистрибютер компанийг нь мэдэхгүй байна. Хятадууд өөрсдөө хариуцаж магадгүй. Эсвэл дэлхийн зах зээлд гаргах эрхээ өөр компанид өгсөн байж болно.

Хамтран кино хийсэн тохиолдолд Ази, Европ зэргээр оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ зах зээлээ хуваадаг. Монголын сэдэвтэй кинонд монголчууд хамтарья гэвэл та нар Европын зах зээлдээ гарга, бид Азийн кино театруудад гаргана гэж тохирдог. Оруулах мөнгөний хэмжээгээр продюссеруудын хэлэх үгийн жин нэмэгдэнэ. Манайд энэ мэргэжлийнхэн байхгүй болохоор олон улсын дистрибютер Монголд ирвэл хэнтэй харилцах уу?

-Та “Чонон сүлд”-ийг үзэв үү?
-Үгүй, амжаагүй. Хоёр жилийн өмнө Берлиний кино наадмын өмнө над руу утсаар яриад, монгол гэр барьж өгөөч гэсэн юм. Яах гэж байгаа юм гэсэн чинь Монголын нэг том киног зарах дистрибютер компанийн рекламанд ашиглана гэлээ. Монгол гэрт том зурагт тавиад хүмүүс оруулна гэв. За тэгье гээд, хүнээс гэр олоод заслаа. Монголд хийсэн том кино гэж сонсоогүй болохоор ямар кино юм бол, Францууд хэзээ кино хийчих вэ гэсэн чинь “Чонон сүлд” байсан.

Найруулагч Жан Жак Анно ирээд Өвөр монгол гэр монгол гэрээс өөр гэхэд нь “Тийм ээ, таны кино гэж мэдсэнгүй. Намайг гэр бариад өг л гэсэн” гэсэн юм. Тэгэхэд киноны хэсгээс 5 минутыг л үзүүлсэн. Европт хэзээ гарах вэ гэсэн чинь одоогоор мэдэхгүй байна гэж байсан л даа. Хоёр жилийн өмнө шүү дээ. Одоо ч гараагүй байна. Тэгэхээр асуудал үүссэн байх.

Хятадууд янз бүрийн юм хянаж шалгаад, хасаж нэмээд, үүнийг оруулна, оруулахгүй гэдгээс ч асуудал гарсан байх магадлалтай. Энэ талаасаа үзвэл Монголд ямар ч асуудал байхгүй.

Ер нь продюсер найруулагчийн хооронд асуудал гарч л байдаг. Би нэг хүүхдийн киног Германд хийхэд продюсер найруулагч хоёр эвлүүлэг дээр маргалдсан. Учраа олж чадалгүй хоёр жил болж, сүүлдээ аль эвлүүлгээр гаргах вэ гэж шүүхдэлцсэн. Найруулагч тэр киноноос нэрээ татаж, найруулагч гэдэг дээр нь өөр хүний нэр зохион гаргаж байлаа.

Хятадууд янз бүрийн юм хянаж шалгаад, хасаж нэмээд, үүнийг оруулна, оруулахгүй гэдгээс ч асуудал гарсан байх магадлалтай. Энэ талаасаа үзвэл Монголд ямар ч асуудал байхгүй. Манайд кино хийхэд Хятадад хийснээс хамаагүй амар.

Гэвч Хятадын зах зээл маш том учраас дэлхийн киночдын анхаарлын төвд байна. Нөгөө талаас Хятадад кино үздэг соёл түлхүү хөгжөөгүй. Одоо л хүмүүс нь кино театр руу явдаг болж байна. Энэ давуу талаа ашиглан Хятадын тал хамтраад кино бүтээвэл Хятадын бүтээгдэхүүн болно гэсэн шаардлага тавьдаг. Харин гадаад киног өмнөд хөршийн зах зээлд гаргахад удна. Кино театрт гарах нийт киноны 60-70 хувь нь дотоодын кино байна гэсэн хязгаараар зах зээлээ хамгаалдаг.

-“Чонон сүлд” Улаанбаатарт гарсны дараа энэ киногоор Монгол бол Хятадын нэг хэсэг, Монголчууд устаж үгүй болсон, эрчүүд нь үхээд, хүүхнүүд нь бэлэвсрээд дууслаа. Монгол гэдэг нүүдэлчин үндэстэн байхгүй болсон гэдэг мессеж өглөө хэмээн зарим нь их эмзэг хүлээж авсан.
-Зөв шүү дээ. “Хадаг”-ийг яг тэгж хүлээж авсан. Нээлт нь Венецийн наадмын үеэр болсон юм. Б.Дамчаа гуай гээд л бүх жүжигчид нь цуглан, наадмаас шагнал авч, их сайн эхэлсэн. Кино шүүмжлэгчид ч эерэг шүүмж бичин, магтацгаасан.

Монголд нээлтээ хийхэд хэдэн хүн үзсэнийг мэдэхгүй. Бүгд ам муутай байсан. Есөн жилийн өмнө л бид нүүдэлчин соёлоо алдах нь, уул уурхай бүхнийг эвдэх нь гэсэн мессеж өгсөн. Арван жилийн өмнө одоог харж хийсэнд нь би найруулагчийг шүтсэн. Саяхан үзэхэд өмнө үзсэнээс их таалагдсан. Есөн жил өнгөрөхөд хүн бас боловсордог. Тэр үед надад тийм их таалагдаагүй ч сая үзээд, нээрээ тийм билүү гэж мартсан юмаа хүртэл эргэж бодсон.

“Чонон сүлд”-ийн хэлэх мессеж яг өнөөдрийг биш гэхэд ирээдүйг харсан байж болно. Шууд өнөөдрийг хэлж байгаа юм шиг эмзэг хүлээж авахад, 20 жилийн дараа ямар байхыг бид мэдэхгүй. Намайг 1991 онд Улаанбаатараас явахад 500 000 хүнтэй хот байсан. Одоо хэд болчихов. Тэдний хэд нь хөдөөнөөс орж ирсэн бэ? Тэд одоо малчин биш, малаа хариулахаа больсон. Мал нь өссөн ч малчид цөөрсөн.

Манай үндэсний соёл хэдэн настай вэ гэдэг асуулт байх ёстой. Энэ талаар урлагийн хүмүүс анхааруулах үүрэгтэй. Манайхан их эмзэг. Оросын найруулагч Сергей Бодровын хийсэн “Чингис хаан” кинонд би хамтарч оролцох боломж байсан. Зохиолыг нь уншихад Бөртэ хатан Чингисийг шоронд байх үед араб худалдаачны хоёр хүүхдийг төрүүлдэг. Тэр хэсэгт би эмзэглэсэн ч зураг авалт эхлэхэд өөрчлөгдөж магадгүй гэсэн бодолтой байв. Гэтэл найруулагч Бодровыг Монголоос хөөж гаргасан гэж сонслоо. Түүхчид бүгд эсэргүүцэн, сонин сэтгүүлд бичээд эхлэнгүүт нь за ер нь больё, аягүй бол Монголдоо эргэж орж чадахгүй гэж бодоод больсон. Сүүлд бодоход би буруу алхам хийсэн байна лээ. Гэхдээ тэр киног Монголчууд маш их зэвүүцсэн. Ер нь бол кино уран сайхны бүтээл учир яаж ч хийж болно гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ түүхэн баримтыг гуйвуулахыг найруулагчид зөвшөөрөхгүй биз дээ?
-Байж болно. Уран сайхны киноны ялгаа энэ. Баримтат түүхэн кино бол мэдээж болохгүй. Ямар Чингис хаан өөрөө тоглож байгаа биш, Япон жүжигчин тоглосон. Тэр үед яг ямар байсныг яаж мэдэх үү? Дэлхий даяар олон хүн үзсэн ч кино киногоороо л дуусна. Тэглээ гээд Монголын түүх өөрчлөгдөхгүй. Түүхчид түүхээ яриад, тэр кино буруу байсан гэдгээ хэлнэ. Тэр кинонд авах ч юм бий, хаях ч юм бий. Кино талаасаа бол сайн кино.

-Мэргэжлийн хүний нүдээр харахад уу?
-Тийм. Монголын түүхийг мэдэхгүй хүн бол тэр чигээр нь хүлээж авна. Чингис хаан Жамухад дийлэгдсэний дараа намтарт нь 10-аад жил хаана, юу хийсэн нь тодорхой бус, алга болчихсон хэсэг байдаг. Тэр цоорхой дээр л найруулагч тоглосон.

1960-аад онд хийсэн, Холливуудын кинонд болохоор Чингис хаан Хятад явж, тэнд хэдэн жил суун, хүчээ сэлбээд буцаж ирснээр харуулдаг. Тэгэхээр уран сайхны кинонд яаж ч хийж болно. Хоёр цагийн турш дэлгэц рүү хүнийг уусгасан кино хийхийн тулд баримтыг уран сайхан болгож хувиргана. Үүний тулд авахыг нь аваад, хаяхыг нь хаяна. Хүний сонирхлыг татахыг нь авдаг.

-Та буцаж очоод ямар кинонд ажиллах вэ?
-Үлгэрийн кино. Би зураглаачийн авах бүх кадрыг зурдаг. Эхлээд гараараа зураад дараа нь компьютер графикт оруулна. Мөн Гүрж явж, зураг авах газар хайгаад, гурван сар зураг авна. Тэр үед сургуулиасаа чөлөө авна.

-Гүржид ямар кино хийх юм бэ?
-Гүржийн анхны ерөнхийлөгч 1992 онд ууланд явж байгаад учир битүүлгээр нас барсан түүхийг харуулна. Үхлээ эрсэн хүний тухай кино юм. Кавказын ууланд зураг авна. Цасанд л их зураг авах бололтой.

-Одоогийн кинонууд хоёр гурав, Холливуудын кино бол нэг секунтээр кадр өөрчлөгддөг. Тэр болгоныг зурах уу?
-Бараг тэгнэ.

-Нэг кинонд хэдэн зураг зурах уу?
-Миний хамгийн их зурсан нь 3D кино байдаг. 1200-аад кадр зурсан. Компьютер графиктай киног заавал зурахгүй бол болохгүй.

  • The international, 2007
  • The International, 2007
  • "Алсын удирдлага" киноны зургаас
  • "Алсын удирдлага" киноны хэсгээс

    “МАРКО ПОЛО” ТЭДНИЙ ХИЙСЭН БУСАД ЦУВРАЛУУДААС ХАРИН Ч МУУ БОЛСОН

    -Нэтфликс гэдэг нэрийг бид саяхнаас мэддэг боллоо. Гэхдээ “Марко Поло”-г Монголд гаргах эрхийг өгөөгүй гэсэн.
    -Тэр компанийн сайтад гишүүн болоод киног нь үзэж болно. Би сарын найман евро төлөөд үзсэн. Угаасаа Нэтфликс кино театрт зориулж кино хийдэггүй. Зөвхөн интернэтээр түгээдэг. Зурагтаар ч үзэхгүй. Цаг хугацаа өөрчлөгдөөд дэлхийн хэдэн тэрбум хүн интернэттэй болсон. Яг энэ үед нь интернэт бол киноны зах зээл гэдгийг олж харан, гарч ирсэн компани. Ихэнхдээ цуврал кино хийдэг. Бас нэг ялгаа нь нэг багцын 12 анги байлаа гэхэд нэг мөсөн байршуулдаг. Та сарын төлбөрөө л төлнө.

    Будапештэд 10-аад монгол залуу морьтой болон, тулааны хэсэгт орлон тоглогчоор ажиллаж байна.

    “Марко Поло” тэдний хийсэн бусад цувралуудаас харин ч муу болсон. Нэтфликс сүүлд Нью-Йоркийн нэг компанитай нэгдэж, 2 жилийн дотор 20 сая гишүүнтэй болсон юм. 20 сая хүн сар бүр 8-10 доллар төлнө гэхээр их мөнгө болно. Тэд Европ, Азийн зах зээлд орохын тулд ямар сэдэв байж болох вэ гэсээр Марко Поло дээр тогтсон. Яагаад гэвэл Европт болон Азийн аль алинд нь Марко Полог хүмүүс мэднэ. Одоо цувралын 2 дахь багцын зургийг Унгарт авч байна. Унгарууд тэднийг татахын тулд улсаас нь мөнгө гаргасан байж магадгүй.

    -Зураг авалтаа Монголд хийгээч гэсэн саналыг манайх бас тавьсан гэсэн?
    -Тийм байна лээ. СССАЖЯ-нд газрын дарга байсан, жүжигчин Н.Оргил монгол жүжигчдээ тэдэнтэй холбож өгсөн. Одоо Будапештэд 10-аад монгол залуу, каскадёр гэдэг дээ, морьтой болон, тулааны хэсэгт орлон тоглогчоор ажиллаж байна. “Хөх монгол” хамтлаг үндэсний хөгжмөө тоглосон. Энэ сарыг дуустал зураг авалт нь үргэлжилнэ гэж байсан.

    Би Германд очоод судалгаа хийх зорилгоор тэдэн рүү очно. Юуг яаж хийж байгааг нь харах гэж тэр. Уг нь тэд Монголд зураг авъя гэж бодсон байх. Гэхдээ энд павильон, техник байхгүй учраас боломжгүй.

    Гэхдээ Монголоос олон жүжигчин тоглуулъя гэхэд тээврийн зардал болон Унгарт байрлах зардлыг төлчих гэхэд манай тал чадаагүй. Сая долларын зардал гарахаар дуулдсан. Кино бизнес болохоор хаана мөнгө өгнө, хаана ажиллахад амар, хаана зардал бага байгааг продюсерууд сонгоно.

    Казахстан ч том газар нутагтай. Тэр уудам нутгаар нь давхиж явахад хэдэн гэр барьчихвал Монгол гэмээр л харагдана. Газар усны Монгол нэр ч олон.

    -Сүүлийн үед олигтой жүжигчин болж амжаагүй залуу жүжигчид найруулагч болоод, кино хийх болж.
    -Урлаг нийгмийнхээ толь гэдэг. Зөвхөн кино гэлгүй, дуурь, дуу хөгжим гэх мэт бусад урлагаа ерөнхийд нь хараарай. Аль тал руу яваад, юу үзүүлээд байна. Өмнө нь бид юу хийдэг байлаа гээд харьцуулахаар сайжирсан, муудсан гэх маргаан өрнөдөг.

    Сүүлийн үед урлагтай хэн холбогдож байна гэвэл залуучууд. Тэд өөрсдийгөө болон нийгэм тэднийг яаж үнэлж байна, ард түмэн юуг хүлээж авч байгаа нь шууд ухамсартай холбоотой. Зөвхөн үзэгчдийн түвшинд биш, урлагийн хүмүүсийн түвшин хамт явдаг. Тэгэхээр хүмүүс юу бодож, юу хийх вэ гэдгийг заан, нэг ёсондоо үзэгчдээ хүмүүжүүлэх хэрэгтэй.

    Биднийг бага байхад сурагчдын амралтаар хүчээр шахуу тасалбар өгөөд цирк, жүжиг, дуурь үзүүлдэг байв. Энэ нь их зөв хүмүүжил өгсөн. Одоо хүүхдүүдийг багаас нь урлагт ойртуулах ажил хийхгүй байна. Хүүхдүүд Дуурийн театр үзэлгүй хэдэн настай болов?

    Улсын бодлогоор талхны мөнгөндөө санаа зоволгүй кино үйлдвэрт ажиллах  хүмүүсээс ондоо бүтээл гарна. Би багш болсноос хойш санал тавьсан кино болгоны зургийг зурахаа больсон. Сар болгоныхоо талхны мөнгөтэй болчихсон болохоор сайн кино, сайн зохиол дээр ажиллахыг бодно. Илүү дуртай юмаа хийх сонголт руу орж байна. Тэгэхээр хүн юманд хандахдаа ч тайван болдог. Урлагийн хүн өөрийгөө цэнэглэхийн тулд үргэлж юм үзэж явах хэрэгтэй. Интернэтийн энэ сайхан үед сурах боломжтой болохоор би одоогийн залуучуудад их атаархдаг. Бидний үед огт хоосон байсан гэх нь хаашаа юм. Гэхдээ энэ боломж байсан бол бид ямар байх байсан бол гэж хааяа боддог.

    -Залуучууд яагаад кино хийх гэж улайраад байгаа юм бол. Мөнгө олох арга хэрэгсэл гэж харж байна уу гэж боддог.
    -Ямар ч байсан дур байж таарна. Тэгээд санаанд нь багтаж байж болох юм. Мөн эдийн засгийн талаасаа кино бүтээх боломж нь байна. Улс мөнгө өгөхгүй байхад хаанаас мөнгө босгоод кино хийж байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүсийг яаж буруутгах вэ. Хийсэн кино болгоноосоо суралцаад улам чангарна.

    Тэд хүнд нөхцөлд ажиллаж байна. Улсын дэмжлэггүй, заримдаа шатна, заримдаа олно. Оргилд нь хүрдэггүй юм гэхэд дуугаа аваад, муу сонсогддог ч хүмүүс ойлгож байна. Цаанаас зохион байгуулалт байхгүй. Жишээ нь зураачдад зориулсан жижиг эдлэлийн агуулах, түүхэн мебель, гэрийн тавилгуудтай, хувцсуудтай байх ёстой.

    Берлинд дөрвөн том агуулахтай компани байна. 15, 18 дугаар зууны үеийн кино хийх бол тэндээс шүдэнз, лаа, шкаф, сандал ширээ гээд юу байдаг юм. Бүгдийг нь шилж түрээсээр авна. Тийм систем манайд байхгүй.

    Монгол кино үйлдвэрт дээр үед Гоош, Цоодол гуай нар олон зүйл бий болгосон. Байхгүй биш байсан. 1970-аад оны радио авъя гээд очоод бичүүлээд авдаг, зургаа авчихаад буцаагаад өгчихдөг байсан юм. Одоо тэр систем байхгүй.

    -Богино хугацаатай ирсэн ч цаг гарган, ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээл болон пост продакшн байгуулах төслийн ажилд амжилт хүсье.    

    Гэрэл зургийг:  Д.Жавхлантөгс

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан