ШӨХТГ-аас “УБЦТС” ТӨХК-ийг хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгааг тогтоож захиргааны шийтгэл ногдуулахаар болжээ.
Гэр хорооллын айл өрхүүдийн хашаанд байрлуулсан тоолуурын заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладаг зэргээс шалтгаалж хэрэглэгч цахилгааны хэрэглээг хянах боломжгүй. Тоолуурын бичилт хийхдээ “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид мэдээлэл өгдөггүй зэрэг зөрчил илэрчээ.
Үүнээс гадна газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй гэдэг шалтгаанаар хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалздаг. Үүний улмаас нэг тоолуурт гэр хорооллын хэл, хэдэн айл холбож, хэрэглээний төлбөр 150кв-аас илүү гардаг байна.
Шинээр баригдсан орон сууцны эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөх байдал удааширснаас хэрэглэгчид аж ахуйн нэгжийн үнэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнэ төлж хохирох тохиолдол гарч байгааг илрүүлжээ.
Түүнчлэн “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид зарим сард газар дээр нь очиж тоолуурын заалт авалгүй таамгаар бичдэг, хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг, цагтаа бичихгүйгээс дараа сард хуримтлагдсан зэрэг зөрчлүүд байгаа талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэллээ.
Иймд ШӨХТГ-аас “УБЦТС” ТӨХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар зөрчлөө арилгах үүрэг болгож, захиргааны шийтгэл ногдуулахаар болжээ.