Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед гадуур худалдаалагдаж буй гацуур мод, элдэв чимэглэл, саа тууз, тоглоом, багт наадмын хувцасны талаарх фото мэдээллийг тэдгээрийн дундаж үнийн хамт хүргэж байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр үр хүүхэддээ баярын гацуур болон тоглоом чимэглэл, охиноо эсвэл хүүдээ зориулж багт наадмын хувцас хайсан хүмүүс энд тэндгүй л “сандралдан” гүйлддэг. Тиймээс энэ амралтын өдөр гацуураа засаж, гэрээ чимэглэх гэж байгаа танд ч энэхүү фото сурвалжлага тус болно гэж найдаж байна.
Шинэ жилийн үзэсгэлэн худалдаа жил бүр зохион байгуулагддаг, зах зээлийн дундаж үнэ ханштай газрууд болох “Соёолж” төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Нарантуул” худалдааны төвийг бид зорилоо. Харин “Нарантуул” захын урд хаалганы хэсэгт өмнө нь төвлөрч худалдаалагддаг байсан гацуур модны худалдаа гараагүй байна. Учир нь захиргааны зүгээс наймаачдад энэ жил газрын зөвшөөрөл өгөөгүй аж. Тиймээс гацуурны худалдаачид тус тусын лангуун дээр шинэ жилийн холбогдолтой зүйлсээ зарж борлуулж байлаа.
Бидний хамгийн эхэнд зочилсон газар бол “Соёолж” төв бөгөөд энд гадна болон дотор байрлуулах боломжтой гацуур мод, өвлийн өвгөн, саа чимэглэл, тоглоомоос эхлээд цаа буга, цасан ширхэг, баг, амьтдын хувцас гээд нэр төрөл олон, сонголт ихтэй бараатай байна.