gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол улсын гоц мэргэн Х.Оюунчимэг: Харваач бүр л мэргэн болохыг зорьж наадамд ирдэг

Б.Эрдэнэчимэг
2015-07-11
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
2015-07-11

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат, Монгол Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэг 2011-2014 онуудад улсын наадамд 4 жил дарааллан түрүүлсэн. Тэрээр Минск хотод мод боловсруулах үйлдвэрийн технологийн инженерээр төгссөн ч харваач болсон хүн.  Түүнтэй харваа эхлэхийн өмнө цөөн хором ярилцлаа.

-Энэ жилийн наадамд бас л аварга болохоор зорьж байна уу.
-Тэгэлгүй яахав. Харваач бүр л мэргэн болно гэж ирдэг.  Энэ сарын 9-нд Хүүхдийн харвааны уралдаан болсон. Энэ тэмцээнд 20 шавь маань оролцлоо. 2,3,4-р байр эзэллээ. Их сайн оролцлоо.

-Та нийт хэдэн шавьтай вэ?
-30-аад шавь бий. Улсын мэргэн нэг, идэр мэргэн хоёр, спортын мастер хэд хэд бий. Төв аймгийн төвд Зуун мэргэн үндэсний сурын холбоо бий.  Би энэ холбоооны нарийн бичиг, багшаар ажиллаж байна. Зар өгвөл олон хүүхэд ирээд би өөрөө сургуулилт хийх цаггүй болих тул цөөн хүүхдэд багшилдаг. Харваанд үнэхээр л дур сонирхолтой хүүхдийг авдаг.  Баянхонгор, Дархан, Өвөрхангайгаас зорьж ирсэн хүүхдүүдийг л авдаг.     

-Та хэдэн настайгаасаа харваж эхэлсэн бэ?
-Би 2003 оноос харваж эхэлсэн. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул,  Монгол улсын мэргэн Д.Өлзийбат багш надад анхлан нум сум харвахыг заасан. Мөн төв аймгийн Замар сумын уугуул, Монгол улсын мэргэн Б.Батжаргал бас миний багш. Мундаг эмэгтэй бий. Хоёр багшдаа их баярлаж явдаг.

2003 онд төв аймагт нум сумны үзэсгэлэн худалдаа болсон юм. Нум сум үйлдвэрлэдэг, Сэлэнгэ аймгийн уугуул н.Сүхбаатар гуай гаргасан юм.  Тэндээс манай нөхөр нум сум худалдаж авсан. Эрийн гурван наадмын нэгээр нь наадах юмсан гэж 5 жил бодож явсан гэнэлээ. Худалдаж авсан нум сумаар нь би харваж, тэгээд л харваач болсон доо. Хамгийн анх аймгийн наадамдаа оролцсон.  Бид үндэснийхээ өв соёллыг хадгалж, хамгаалах ёстой гэж боддог болохоор харваж эхэлсэн.      

-Танай удамд мэргэн харваачид байдаг уу?
-Харваагаар хичээллэсэн хүн байхгүй. Гэхдээ манай аав их сайн бууддаг байсан. Манай хамаатнууд бүгд л буу буудахдаа сайн. Ер нь монгол хүн гэдэг агуу их өвөг дээдсийнхээ үр удам учраас харвах эрдэм цусанд нь бий. Нум сум барьсан бол харваж чадахгүй монгол хүн гэж байхгүй. Шавь нараа харахад их хурдан сурдаг.

-Энэ жил харваачид хэр мэргэн байна. Өрсөлдөгчдийн нум хүчтэй байна уу.
-Сүүлийн жилүүдэд залуу харваачид их олон боллоо. Олон жилийн турш, оноо өндөр харваачид ч байна. Бүгд л бэлтгэл сургуулилтаа сайн базааж иржээ. Спортын мастер Э.Цэцэгмаа, Пунсалдулам, Гандаваа, Нямдаваа хошой мэргэн Эрдэнтуяа гээд сайн харваачид байна. Гэхдээ наадамд тэр өдрийн тэнгэр л мэддэг.  

-Наадмаар харваачид нийт 40 сум тавьдаг. Та сүүлийн 4 жилд аваргаладахдаа хэдэн оноо авч байв?
-2011 онд 33 оноогоор түрүүлсэн. Дараа жилүүдэд нь 36 оноогоор түрүүллээ.  Одоогоор хошой мэргэн Д.Эрдэнэтуяа эмэгтэйчүүдээс хамгийн өндөр буюу 37 оноо авч байсан. Дундаж нь 36 оноо байна. Өөр тэмцээнүүдэд 39, 40 оносон тохиолдлууд олон бий.  

-Хана болон хасаа харвааны ялгаа юу вэ?
-Хана харваанд наадмаар 3 давхар өрсөн хасаанд 60 ширхэг сум тавьдаг.  Харин хасаа харваанд 60 сумаа 30 хасаанд 2 давхарлаж өрнө.  Бай нь жижгэрч, нарийсахын сацуу уртын хэмжээ өөрчлөгдөнө гэсэн үг.

-Таны хүндэлж явдаг харваачид хэн бэ?
-Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг улсын наадамд 6 удаа түрүүлсэн. Даанч намайг харваанд орохоос өмнө АНУ-ыг зорьсон. Даяар дуурсагдах мэргэн Даваажаргал гэж хүн бий. Дөрвөн удаа улсын наадамд түрүүлсэн. Энэ хүмүүсээр их бахархдаг. Мөн Батжаргал харваач улсын наадамд нэг удаа түрүүлсэн ч 9 удаа үзүүрлэсэн. Одоо ч харваж байна.

-Сайн харваач хүн ямар шинж бүрдүүлсэн байх ёстой вэ?
-Бэлтгэл сургуулилтаас гадна сэтгэл зүй их чухал. Өөртөө маш их итгэлтэй байх хэрэгтэй.   

-Та хэдэн нум сумтай вэ. Наадамд хэрэглэх болон бэлтгэлийн нум сум гэж тусдаа байх уу?
-Эвэр элтэй, шөрмөсөн  артай, монгол нумаар харваж байна. Угаасаа наадамд энэ нумыг л зөвшөөрнө. Бусад үед өөр нумаар харвана. Би нэг нумаа 6 жил барьсан. Энэ жил эвдэрсэн болохоор засуулсан. Шинэ нус сумандаа одоо л дасаж байна.  Улсын хэмжээнд нум сум хийдэг 4-5 хүн л бий.  Монгол Улсын гоц мэргэн Ж.Баттөмөр,  Сэлэнгэ аймагт Сүхбаатар мэргэн,   түүний хүү Одбаатар, хүндэт мэргэн Батмөнх, спортын мастер Нэргүй, Бямбажав гээд цөөн хүн л бий.

Янгирын эвэр, малын шөрмөсөөр нум хийдэг юм.

-Танд баярлалаа. Нум тань хүчтэй, сум нь мэргэн, уухай нь цээл байх болтугай.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан