-Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр-
Манай улсад энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 99 хувь нь бэлгийн замаар энэ халдвар авсан гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.
Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байна.
Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдаг аж.
Үхлийн аюултай энэ өвчин анх манай улсад 1992 онд бүртгэгдэж байсан. Үүнээс хойш нийт 35 халуун амь энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзэж, 35 гэр бүл өнчирч үлдлээ.
Бүртгэгдсэн тохиолдол 200 давчихсан. 2016 онд хийсэн шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байх тооцоолол байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь ХДХВ-ийн халдвартай хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо юм.
Халдвар авсан хүмүүс эмчилгээнд хугацаа алдалгүй орох нь наслалтыг уртасгаж, хүн амын дундаж нас руу ойртуулж, хүндрэл эрсдэлээс сэргийлдэг. Иймээс 15-49 насны, нөхөн үржихүйн насны бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа юм.
Халдвар авсан хүний тоо 200. Зарим хүнд бага сонсогдож магадгүй. Гэвч ХДХВ/ДОХ-ын халдвар бидний чихэн дээр амьсгалж буй мэт ойрхон байна. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдвартай хүмүүсийн тоо огцом өслөө. Манай улсад халдварт өвчнүүдийг амьсгалын замын халдвар тэргүүлдэг. Түүний араас бэлгийн замаар дамжих халдвар эрчимтэй нэхэж байна.
БЗДХ замбараагаа алдаж, 13-14 настай хүүхдүүд тэмбүүгээр өвчилсөн байгаа нь бидэнд хувь хүн бүр бэлгийн амьдралдаа анхаарах, улсын хэмжээнд бэлгийн боловсролыг сайжруулах шаардлагатайг сануулж байна.
Халдвар дамжих замууд:
Дээр дурдсанчлан нийт халдвар авагчдын дийлэнх нь бэлгийн замаар халдвар авчээ. Тэгвэл аюулт өвчнөөс сэргийлэхэд аюулгүй бэлгийн харьцаанд орох хамгийн чухал. Хамгаалалтгүйгээр тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх нь эрсдлээс хамгаалах хамгийн найдвартай арга. Мөн бэлгэвчийг зөв хэрэглэх нь чухал.
Халдвар авснаас хойш 3-6 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байх магадлалтай.
Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, халдвартай зүү тариур дамжуулан хэрэглэх нь ХДХВ, ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ авах, гоо сайхны хагалгаа, шивээс хийлгэхдээ аюулгүй байдлаа хангаж, шаардлага тавих хэрэгтэй.
Мөн ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд буюу жирэмсэн, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжих эрсдэлтэй. ХДХВ-ийн халдвар авахаас дараах аргаар урьдчилан сэргийлнэ. Үүнд:
1.Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх
Бэлгийн хавьтлын үед эр, эм бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Эрэгтэй бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэхэд ХДХВ болон БЗДХ-аас 85 хувь хамгаалдаг гэсэн тоо баримт байдаг.
2.ХДХВ болон БЗДХ илрүүлэх шинжилгээ
Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ өгөх бөгөөд ингэснээр цаг алдахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой болно. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөр өөртөө итгэлтэйгээр амьдарч, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалах нь таны үүрэг хариуцлага юм.