Өнөө үед хүүхдийн хүмүүжлийн талаар “0-5 насандаа хүн төлөвшлийнхөө 70 хувийг олдог”, “Гурван нас хүрэхэд оройтно” гэх мэт зөвлөгөө хаа сайгүй сонсдоно.
“Хүүхдийн хүмүүжил” гэж хаягласан ном, сурах бичгүүд номын дэлгүүрийн лангуугаар нэг өрөөтэй…
Залуу эцэг эх болгон сэтгэл судлаач бөгөөд эхийнхээ үгээс илүүтэй цахим сувгуудад дуулгавартай хандана. “Өнгөрсөн, баларсан үе” хэмээн өвгөдийн уламжлалаа үгүйсгэнэ…
Гэлээ гээд хүүхдүүд төгс хүмүүжлийг олсон уу. Энэ асуултад хариулахад бэрх.
Өчигдөрхөн л “12 настай хүү өвөөгөө буудан алжээ” хэмээх аймшигт мэдээлэл чих дэлсэв. Хамгийн харамсалтай нь хэвийн үзэгдэл мэт энэ мэдээнд олон нийт хэдийнэ цочирдохоо байж…
Эцгийн цагаан дусал, эхийн улаан дуслаас үр хөврөл эхлэх тэр үеэс хүүхдийн хүмүүжлийн тухай ярих ёстой
Өнөөдөр хүн болгон хэлтэй, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа ч Монгол хүний үнэ цэнэ орших Монгол уламжлал, ухаанаа гээчихэж…
Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалын талаар Боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Баттогтохтой яриа өрнүүлж байхдаа дээрх бодлыг ургуулж амжлаа.
Тэрбээр “Эцгийн цагаан дусал, эхийн улаан дуслаас үр хөврөл эхлэх тэр үеэс хүүхдийн хүмүүжлийн тухай ярих ёстой” хэмээн яриагаа эхэлсэн юм.
Хүүхдийг цэцэрлэг, сургуулийн наснаас эхлэн төлөвшүүлдэг гэсэн нийтлэг ойлголт Монгол ухаанд хэт оройтсон хэрэг байх нь.
ХЭВЛИЙД БҮРЭЛДСЭН ҮЕЭС ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭЭРЭЙ
“Хүнээр хүн хийдэг.
Үрээгээр морь хийдэг” гэх нь бий.
Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд олдохоос нь өмнө, олдсоны дараах буюу хэвлий дэх хүмүүжил, төрсний хүмүүжлийн тухай ярьдаг.
“Хүүхэд нэг эрдэнэ
Хүмүүжил мянган эрдэнэ”…
Эрдэнэт хүний биеийг олж төрнө гэдэг хамгийн ховор хувь зохиол. Ээжээс дөнгөж төрсөн хүүхэд бол байгалийн амьтан. Тэр байгалийн амьтныг хүн болгож, хүн төлөвтэй болгож, хүн шиг хүн болгодог ухааныг манай ардын суран хүмүүжүүлэх ухаан судалдаг хэмээн доктор, профессор Д.Баттогтох ярилаа.
Европт хүүхэд төрсний дараах үе буюу нэг настайгаас нь хүмүүжилд анхаарч эхэлдэг. Энэ нь хэт оройтсон хэрэг бөгөөд монголчууд түүнээс өмнө хүнээр хүн хийх “Үр утаг хүсэхийн ёсон” хэмээх уламжлал байжээ.
Түүний ярьж буйгаар европт хүүхэд төрсний дараах үе буюу нэг настайгаас нь хүмүүжилд анхаарч эхэлдэг. Энэ нь хэт оройтсон хэрэг бөгөөд монголчууд түүнээс өмнө хүнээр хүн хийх “Үр утаг хүсэхийн ёсон” хэмээх уламжлал байжээ.
Эр эм болсон хоёр дэр нэгтгэсэн өдрөө хэзээ, ямар цагт хүүхэд олохоо хүртэл нарийн төлөвлөдөг байжээ.
Эх нь хэвлийдээ үртэй болсон даруйдаа алхаа гишгээгээ цэгнэж жирэмсэн эмэгтэйн хорио цээрийг дагана. Монгол уламжлалд жирэмсэн эхийн 100 гаруй хорио цээр байдаг аж. Үүнийг хэвлий доороос хүмүүжүүлэхүй хэмээн нэрлэдэг.
Тухайлбал,
-Жирэмсэн эх төрөх үед хүүхдийн хүй ороолдоно хэмээн эрчилсэн дээсэн дээгүүр алхах, дээс эрчлэх, дээс томох
-Зүүний хор гүйнэ гэж үйл хийх
-Сэтэрхий уруултай хүүхэд гарна хэмээн цээрлэж тэмээ, туулайн мах идэх
-Хүүхдээ удаан тээж, хүндрэлтэй төрж болзошгүй хэмээн үзэн тэмээ унах
-Хүүхдийн хүйс солигдоно гэж хоёр жирэмсэн эх хоорондоо золгохыг тус тус цээрлэдэг байжээ.
Түүнээс гадна айл хэсэх, найр наадамд очихыг хатуу цээрлэж байсан бол эргэн тойрныхон нь жирэмсэн эхийг айлгаж цочоох, уурлуулах, хуурахыг хориглодог байсан аж.
“Арван сар хэвлийдээ тээж, хүн бие бүтээж байх үеийн сурган хүмүүжүүлэх ухааныг өнөөдөр манайхан судлаагүй байна. Үүнийг бид ургийн сурган хүмүүжүүлэхүй гэж нэрлэмээр байгаа юм. Эндээс л хүүхдийн хүмүүжлийн тухай яриа эхлэх ёстой” хэмээн судлаач ярилаа.
ДӨНГӨЖ ТӨРСӨН ХҮН БОЛ БАЙГАЛИЙН АМЬТАН. ЭХ НЬ ХӨХӨӨРӨӨ, БҮҮВЭЙН ДУУГААРАА ХҮН БҮТЭЭДЭГ
Судлаач Д.Баттогтохтой нэгэнтээ буй болж мэндэлсэн үрийг хэрхэн хүмүүжүүлэх талаар яриа өрнүүллээ.
Өнөөдөр зарим эх өөрийн гоо сайхнаа үрээсээ илүүд үзэн хүүхдээ угжих болсон. Гэтэл ангир шар уургаа амлуулахаас хүүхдийн хүмүүжил эхэлдэг байна.
Бид эхийн сүүг юугаар ч орлуулшгүй амин дэм гэж мэддэг ч насан туршид тогтох оюуны дархлаа болдгийг төдийлөн ухаардаггүй.
Эхийн сүүнд цадаж, бүүвэйн дуунд уярч өссөн хүн хэзээ ч араатанд хувилдаггүй… Энэ л философи агуулагдаж буй мэт.
“Эхээс дөнгөж төрсөн хүн бол байгалийн амьтан. Байгалийн зэрлэг амьтан учраас уур нь хүрээд уйлж байгаа юм. Баахаараа, гэдэс нь өлсөхөөрөө уйлна. Тэр үед ээж нь мөөмөөрөө тайвшруулж аргаддаг” гэв.
“Эхээс дөнгөж төрсөн хүн бол байгалийн амьтан. Байгалийн зэрлэг амьтан учраас уур нь хүрээд уйлж байгаа юм. Баахаараа, гэдэс нь өлсөхөөрөө уйлна. Тэр үед ээж нь мөөмөөрөө тайвшруулж аргаддаг”
Эхээс мэндлээд удаагүй дур зоргоороо авирлан тийчигнэх тэр байгалийн бяцхан амьтны араатанлаг шинжийг эх хүн сүүгээрээ цатгаж, бүүвэйн дуугаараа уяраан хүн болгодог байна.
“Энэ бол зөөлөн сэтгэлтэй хүн болгож өсгөж байгаа эхний шат. Хүүхдийн хүмүүжил бүүвэйн дуунаас эхэлнэ” хэмээн Боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Баттогтох нэмж хэллээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн шүлэгт хүртэл “Зөөлөн цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ижий…” хэмээн эхийн дуугаар хүмүүжүүлэхүйн тухай өгүүлсэн байдаг.
Утга зохиол судлаач Б.Содном "Бүүвэйн дуу нь монголчуудын амьдралд нэн эрт орж иржээ. Анх үр хүүхдээ гаднын муу нөлөөнөөс хамгаалж бүү ай гэж уянгалуулан дуулдаг байсан нь яваандаа бүүвэй болжээ" хэмээн бүүвэйн дууны үүслийн тухай бичжээ.
Эхийн хэвлийд тогтохоос ангир шар уургаа амлах хүртэлх хүүхдийг хүмүүжүүлэх Монгол ухаан ийм буюу.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ