Маргааш Шангри Ла зочид буудалд Оюутолгойн ханган нийлүүлэлтийн форум болно. Тус компани жилд нэг удаа энэ форумыг зохион байгуулдаг.
"Оюутолгой" үндэсний нийлүүлэгчидтэй хийх худалдан авалтаа нэмэгдүүлэх амлалтыг өгдөг. Ингэснээр тогтвортой, чанарын шаардлага хангасан, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай, чадварлаг ханган нийлүүлэлтийн салбарыг хөгжүүлэх юм.
2010 оноос хойш “Оюутолгой”-н Өмнөговийн ханган нийлүүлэгчидтэй хийсэн худалдан авалтын үнийн дүн байнга өсчээ. 2015 онд 66 сая ам.долларт хүрсэн бол Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлдөг, нэмүү өртөг бий болгодог, дотоодын ажиллах хүчин бүхий гадаадын ханган нийлүүлэгчид болон үндэсний ханган нийлүүлэгчдээс хийсэн худалдан авалтын хувь 2016 онд 82 хувьд хүрсэн юм.
Харин компанийн ажиллах хүчний 50-иас дээш хувийг Монгол иргэн эзэмшдэг, Монгол Улсад бүртгэлтэй Үндэсний ханган нийлүүлэгчдийн худалдан авалтын дүн жилээс жилд өсөн, өнгөрсөн онд 57 хувь болсон байна.