gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бразилд шар чичрэг өвчний дэгдэлт нэмэгджээ

С.Заяа
Дэлхийд
2017-01-26
0
Twitter logo

Бразил улсад шар чичрэг өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын Эрүүл мэндийн яам шар чичрэг өвчний эсрэг 11.5 сая тун вакцин захиалжээ.

Бразилийн Минас Жераис мужийн тосгонуудад шар чичрэг өвчний 70 тохиолдол бүртгэгдсэнээс 40 хүн нас барсан байна. Шар чичрэг өвчин туссан байж болзошгүй гэсэн 300 хүнийг ажиглаж байгаа гэнэ.

Шар чичрэг өвчний тохиолдол бүртгэгдсэн газар луу аялах гэж буй иргэдийг тус өвчний эсрэг вакциныг багадаа 10 хоногийн өмнө тариулсан байх хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

Шар чичрэг өвчин нь шумуулнаас хүнд дамждаг халдварт өвчин бөгөөд үхэлд хүргэх аюултай юм.  Бразил улсын ихэнх газар нутаг шар чичрэг өвчин тархах эрсдэлтэй гэдэг ч сүүлийн жилүүдэд тухайн өвчний тохиолдол цөөн бүртгэгдэж байсан байна. 

Шар чичрэг өвчин нь

  • Шумуулнаас хүнд дамждаг вирусээр үүсгэгддэг
  • Оношлоход төвөгтэй ба өөр бусад өвчин эмгэгтэй андуурах тохиолдол элбэг байдаг
  • Халуурах, бүх биеийн булчин, нуруу өвдөх, толгой өвдөх, дагжин чичрэх, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илрэх өвчний эхний үе шатныхаа дараа ихэнх хүмүүс бүрэн эдгэдэг
  • Шар чичрэг өвчин туссан иргэдийн 15 хувь орчим нь өвчний хоёр дахь үе шат болох өндөр халуурах, шарлах, цус алдах, бөөрний үйл ажиллагаа доголдох зэрэг хүнд үе шат руу шилжиж, өвчин нь хүндэрдэг
  • Өвчин нь дээрх хүнд, “хортой” үе шатанд шилжсэн иргэдийн тал хувь нь 10-14 хоногийн дотор нас  бардаг аж

Минас Жераис мужийн захирагч муждаа 180 өдрийн онц байдал зарлаад байна. Мөн Бразилийн хамгийн олон хүн амтай Сан Паулу хотод гурван тохиолдол, Минас Жераис мужтай хөрш Эспириту Санто, Бахиа зэрэг мужуудад тус бүр нэг нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Шар чичрэг өвчин бүртгэгдсэн болон тус өвчин тархах өндөр эрсдэлтэй таван мужид 5.5 сая тун вакцин явуулаад байгаа аж. Үлдсэн 6 сая тун вакцин удахгүй ирэх гэнэ.

Тус өвчний дэгдэлт чухам юунаас болж нэмэгдсэн нь тодорхойгүй байна. Лондонгийн Эрүүл ахуй болон Халуун орны анагаах ухааныг судлах сургуулийн Олон улсын нийгмийн эрүүл мэндийн профессор Жимми Уитворт, “Энэ бол ер бусын тохиолдол. Олон тохиодол бүртгэгдэх тусам тухайн өвчин том хотуудад хурдацтайгаар тархах магадлал улам нэмэгдэнэ” хэмээн ярьсан байна.  Түүний хэлж байгаагаар Бразилийн засгийн газар үүнийг маш нухацтайгаар хүлээн авч байгаа ба хангалттай хэмжээний вакцин захиалсан байгаа гэнэ.

Эх сурвалж: www.bbc.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан