gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бэлгийн цөөнхийн эрх ашиг хөндөгдөж байна

Нийгэм
2009-04-29
0
Twitter logo

Өнөөдөр “Хамтдаа” төв төрийн бус байгууллагаас сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа. "Хамтдаа төв" төрийн бус байгууллага нь нийгмийн эрсдэл бүхий хүн амын тодорхой бүлэгт хүрч ажиллах, гей буюу ижил хүйстэн олон нийтийг ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих, бууруулахад хувь нэмэр оруулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр 2006 оноос ажиллаж байгаа байгууллага юм. Тиймээс сэтгүүлчдэд энэ талаарх үнэн зөв мэдээллийг хэрхэн бэлтгэж, олон нийтэд хүргэх талаар энэхүү уулзалтаар мэдээлсэн юм.

ХДХВ/ДОХ-ын вирус тээгчдийн 85,2 хувийг ижил хүйстэн залуус эзэлдэг гэсэн судалгаа бий. "Хамтдаа төв"-д 2009 оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд 100 орчим гей залуус сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус төвийн үйл ажиллагааны үр дүнд нийтдээ ХДХВ/ДОХ-ын вирус тээгч 19 тохиолдол бүртгэгдсэн байна.

Бэлгийн чиг хандлага нь гетеросекс /эсрэг хүйснийхээ хүнийг сонирхдог хүн/, гомосекс /гей, лесби буюу ихэвчлэн ижил хүйстнээ сонирхогч/, бисекс /ижил ба эсрэг хүйснийхээ хүмүүсийн аль алиныг сонирхдог хүн/ гэж ерөнхийдөө гурав ангилагддаг ч манай нийгэмд ижил хүйстнүүдийг "гаж донтон" хэмээн гадуурхах хандлага их. Үнэндээ ижил хүйстнээ сонирхох мэдрэмжтэй байх нь сэтгэц мэдрэлийн өвчин биш болохыг 1973 онд хүн судлаач Форд, Бееч нар баталж, энэ төрлийн өвчний жагсаалтаас хасуулж байжээ.

Өдгөө Дани, Израйль, Франц, Норвеги, Швед зэрэг дэлхийн олон улс болон Канад, АНУ, Австралийн зарим мужууд гей залуусын ил тод байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Харин манай улсын хувьд бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах, зохицуулах хууль эрхийн акт байдаггүйгээс эдгээр хүмүүсийн эрхийн асуудал хөндөгдөж байдаг аж.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан