gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаадын иргэдтэй гэр бүл бологсдыг хамгаална

Нийгэм
2008-09-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-09-17

Монгол хүн гадаадын иргэдтэй гэр бүл болох явдал сүүлийн 10 жилийн дотор 21 дахин нэмэгджээ. 1998 онд 46 хүн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол өнгөрсөн онд 967 болжээ. Эдгээр гэрлэгсдийн 95 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тэдний 70-75 хувь нь зөвхөн БНСУ-ын иргэдтэй гэрлэх гэрлэлт эзэлж байна. "Хүйсийн тэгш эрхийн төв" Төрийн бус байгууллагаас "БНСУ-ын иргэдтэй гэрлэж буй эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалал, холбогдох хууль тогтоомж, шийдвэрлэх арга зам" сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

Уг сургалтад Засгийн газрыг төлөөлж НХХЯ, ГХЯ, ИБМУТ оролцож байгаа юм. Мөн БНСУ-ыг төлөөлж Солонгосын Гэр бүл Эрүүл мэнд, Халамжийн яам, Солонгос дахь Олон Улсын шилжин суурьшилтын байгууллага, Солонгос дахь НҮБ-ын Хүний эрхийн бодлогыг хангах төв, Сөүлийн үндэсний их Сургуулийн нийгмийн хөгжил, бодлого судлалын хүрээлэнгээс төлөөлөгчид оролцох гэнэ.

Улс хооронд бодитоор үүсэн бий болоод буй гадаад гэрлэлт, ялангуяа БНСУ-ын иргэдтэй гэрлэгч Монгол улсын иргэдийн асуудлаар хоёр улсын холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын илтгэлийг сонсон хэлэлцэж, хэрхэн хамтран ажиглах, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцох юм. Мөн Солонгос иргэнтэй гэрлэгч Монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон Солонгос нийгэмд дасан амьдрахад туслах, тэднийг хохирогч болгохгүй байх талаарх хоёр улсын холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд санал бодлоо солилцон оролцож байгаа юм.

Хэдийгээр аль улсын хэнийг сонгож гэрлэх нь тухайн хүний эрхийн асуудал боловч, тухайн хүн ямар улс оронд очиж амьдарч байгаагаасаа үл шалтгаалан хүний эрх нь зөрчигдөн хохирох ёсгүй. Тиймээс ч улс орон бүр хүний жам ёсны эрхийг хангах бүх талын арга хэмжээг нэн тэргүүнд авч байх үүргийг хүлээсэн байдаг. Сургалт семинараас хүлээгдэж буй үр дүн нь хоёр улсын төрийн болон болон төрийн бус байгууллагууд энэ асуудал дээр хамтран ажилласнаар нэгэнт үүсэж бий болоод байгаа асуудлыг таслан зогсоож болохгүй ч хамтын үйл ажиллагаагаа сайжруулан уг асуудалд хохирогч болох эрсдэлийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэн цогц үйлчилгээний хамтын ажиллагааг батжуулах нь чухал юм.

Г.Жаргал 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан