Төрийн ордонд яг одоо МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Тус хурлаар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр тодорхой болно. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус намаас одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өрсөлдөгчгүйгээр гарч ирэх бололтой. /шинэчлэгдсэн мэдээ/ - МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал 18.30 минутад дуусч тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг ганцаар нь буюу өрсөлдөгчгүйгээр дэвшүүлэхээр боллоо. Энэхүү шийдвэрийг маргааш тус намын Бага хурал баталгаажуулах юм.
Харин Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх зөвлөлийн хурал нь дөнгөж сая өндөрлөсөн бөгөөд тус хурлаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гурван хүний нэр тодорхой болсон юм. Тус намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байсан зургаан хүний нэг болох Р.Гончигдорж гишүүн нэрээ татсанаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд таван хүн дээр санал хураалтаа явуулсны эцэст Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Г.Батхүү нар шилэгдлээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гүндалай нар нэр дэвших боломжгүй болж байгаа юм.
16:00 цагаас АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах байсан ч энэхүү хурлаа маргааш болтол хойшлуулсан. Харин тэд Их хурлаа маргааш үдээс хойш хийж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэг хүнээ баталгаажуулах юм.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл 30 гаруй гишүүнтэй бөгөөд өнөөдрийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байсан зургаан хүн Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө Бид нэг баг гэх уриан дор гарын үсгээ зурлаа. Тус намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс сонгуульд өрсөлдөх Мөрийн хөтөлбөрөө боловсруулан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ танилцуулсан байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ “Би яг одоо Мөрийн хөтөлбөрөө барьчихсан явж байна. Миний мөрийн хөтөлбөрийн гол утга санаа манай ард түмэн их өөрчлөлтийг хүлээж байна. Энэ их өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдгийг би мөрийн хөтөлбөртөө оруулсан” гэлээ.
Харин УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлэхдээ “би 14 зүйлтэй мөрийн хөтөлбөрийг боловсруулж Гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ танилцууллаа. Үндсэн зарчим нь Ардчиллыг дээдэлсэн байгаа” гэсэн юм.
Харин Гүйцэтгэх зөвлөлөөс гарч ирж чадаагүй ч нэр дэвших хүсэлтээ олон нийтэл мэдэгдээд байсан Л.Гүндалай гишүүн хэлэхдээ “миний мөрийн хөтөлбөр уг нь хамгийн сайн нь байсан юм” гэсэн.
Ийнхүү УИХ-д суудалтай намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүс эхнээсээ тодорч эхэллээ.
УИХ-д суудалтай намуудын сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулж буй явцын талаарх өнөөдрийн мэдээллийг Та манай Холбоотой мэдээнүүдээс үзээрэй.
Ч.Болортуяа