gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гадаадад өндөр цалинтай ажил хиймээр байна

Нийгэм
2007-06-25
0
Twitter logo

Эх оронд маань ийм боломж бараг байхгүй тул залуучууд гадаадад ажиллах гэнэ. Тэдний буруу биш. Хөдөлмөрлөөд, хэчнээн зүтгээд ч амьдралдаа хүрэлцэхүйц мөнгө гар дээрээ тавих нь ховор. Гадаадад л гарчихвал… шазруун бодол манай залуусыг ялангуяа, охид бүсгүйчүүдийг минь буруу гарын хүмүүсийг дагаад хүргэх болжээ. Тэдний зарим нь гэмт хэргийн золиос болох болов.
Хүүхдүүд бас золиос болж байна. Аав, ээжийн хайр, түүний амтыг мэдрээгүй, учир мэдэхгүй тэд овжин зальтай хүмүүст амархан хууртах болжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Нэг ертөнц-Өсвөр үе”  байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хийсэн судалгаа энэ бүхнийг нотолж байна.Тэд хилийн боомт бүхий  Увс, Дорнод аймаг болоод Улаанбаатарт “Хүүхэд эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдаалах, бэлгийн мөлжлөгт ашиглахаас хамгаалахад олон нийтийн оролцоо” гэсэн сэдвийн хүрээнд судалгаа хийж, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулжээ.
Хөдөө орон нутгийнхан хүн худалдаалах гэмт хэргийн талаар ойлголт муутай, багахан мэдээллээ телевиз, сониноос авсан байдаг гэнэ. Зарим нь  энэ хэргийг тийм ч ноцтой асуудал биш, манай аймагт ийм төрлийн гэмт хэрэг гарах боломжгүй мэтээр ярьж буй тухай эдгээр аймагт ажиллаад ирсэн мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа. Монгол хүнийг хил дамнуулан худалдаалах нь цөөн хэдий ч хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн мөлжлөгт ашиглах, улс дотроо худалдаж байгаа нь баримтаар нотлогдсон байна.
Улаангомын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн охин гэнэт сураггүй болжээ. Хэд хоног хайгаад олоогүй учир аймгуудын цагдаагийн газарт бүртгүүлж. Хоёр сар өнгөрсний дараа охиныг Сэлэнгэ аймгаас олжээ. Тэр ганзагын наймаа хийдэг залуугийн үгэнд хууртан дагаж явсан тухайгаа ярьсан байна.

17 настай монгол охиныг гудамжинд явж байхад нь хоёр хүн хулгайлан ойролцоох зочид буудал руу аваачжээ. Охиныг өөр нэгэн өсвөр насны охины хамт өрөөнд түгжиж, зодож…  Үйлчүүлэгч нарынх нь үгээр байсангүй хэмээн хоол унд өгөлгүй шийтгэж. Нэг охин нь зугтахаар завдахад түүнийг хэрцгийгээр зодож хөлийг нь хугалжээ.

Хайр халамж дутуугаас хүний наймааны золиос болдог.
-Эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүд, орон гэргүй буюу хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд
Хайр дутуу, халамж анхаарал үгүйлсэн хүүхдүүд “Чамд сайхан хоол, хувцас авч өгнө, цалин өндөр ажилд зуучилж өгнө” гэсэн үгэнд хууртдаг. Тэд бяцхан оюундаа энэ хүн надад анхаарал тавьж байна хэмээн баярлахдаа гэмт хэргийн золиос болон хохирдог байна.
Ийм байдал Дорнодтой харьцуулахад Увс аймагт харьцангуй бага. Дорнод урд хөрштэй хил залгаа, хилээр орж гарах боломж  нээлтэй. Тэндхийн айл өрх болгон  хятад түнштэй. Энэ нь аймаг орон нутгийн өнөөдрийн эдийн засагт таатай боломж хэдий ч өрөг үр дагавар дагуулж буй хэмээн дээрх мэргэжилтнүүд сэрэмжилж буй.
Намайг Г гэдэг, 19 настай. Хойд эцэг гурван дүүгийн хамт амьдардаг. Хойд эцэг маань намайг байнга хүчирхийлдэг. Би гэр бүлдээ туслахын эрхэнд 18-25 насны охидыг гадаадад өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын дагуу очсон. Булгаа гэгч эмэгтэй намайг Бээжинд аялал жуулчлалын хөтөчийн ажил хийлгэх болмжтой гэсэн.Тэр нэг л өдрийн дотор миний болон өөр хоёр охины гадаад паспортыг гаргуулж, маргааш нь Бээжинг зорьсон. Булгаа замдаа тун их нөхөрсөг, халамжтай, хөзөр тоглож явсан гэж хохирогч охин ярьжээ. Гэтэл Булгаа гэх тэр эмэгтэй охидыг Эрээний янхны газарт, дараа нь Бээжин зэрэг гурван хотод аваачин биеийг нь хүчээр үнэлүүлжээ.

Эрхтний донор боох нь ч бий.
-Хүүхэд эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлэх буюу бэлгийн мөлжлөгт албадан оруулах 
-Боолчлох буюу боолчлолтой ижил нөхцөлд байлгаж, дарлах
-Цус, эрхтнийг нь авах зэргээр ашиг олохын тулд.
Захиалагч, дамлагч, хохирогч гэсэн гурвалсан холбоо бүхий хил дамнасан энэ бизнес ашиг орлогоороо хар тамхи,   зэвсгийн наймааны дараа ордог болжээ. Тиймээс  ийм төрлийн хар бизнес эрхэлдэг мафийн сүлжээ дэлхийн олон оронд бий болж байна. Энэ бохир наймааны арга улам нарийсаж, сайн таньж мэдэх хүнээр нь дамжуулан урхиддаг болжээ. Ийм захиалагч, дамлагч нар хараа хяналтгүй гудамжны гэх хайр амтлаагүй хүүхэд олонтой манай улс орныг “тоочиглож”  байх вий. Дэлхий даяар хүн худалдаалах гэмт хэрэг өсөж буй.
Жилд дөрвөн сая хүнийг бараа адил улс, орон дамнуулан зарж борлуулж байна. Хагасхан жилийн дотор 130 орчим монгол хүүхэд, охид бүсгүйчүүд ийм хэргийн хохирогч болжээ. Энэ тоог долоон жилийн өмнөхтэй харьцуулахад айдас төрүүлж буй юм. 2000 онд манайд ийм төрлийн гэмт хэрэг жилд 1-2 тохиолддог байсан гэдэг. Ийн хурдацтай “хөгжсөний” учрыг гадаадад өндөр цалинтай ажил хийх гэсэн болон хайр энэрэл үгүйлсэн, түүнээ олж авах гэсэн амьдралын хамгийн энгийн хэрэглээ Монголын иргэдэд   дутаж буйгаар тайлбарлаж болох юм.
Камбожид ийм явдал болжээ. Нэгэн эмэгтэй хүүхдээ аваад хилийн боомтоор гарах гэж байж. Тэр өдөр жигтэйхэн халуун. Хүмүүс толгойгоо норгож, хүйтэн ундаа залгиж байхад тэр эмэгтэй жаахан хүүд юу ч авч өгсөнгүй. Үүнийг анзаарсан хилийн шалганыхан эмэгтэйг шалгахад тэр ээж нь биш, хүүг гадаадад гаргаж зарах гэж байсан нь тогтоогджээ.
Хилийнхэн   гярхай, мэдрэмжтэй байх аваас золгүй тохиолдлоос хүүхдүүдийг аварч чадах юм. Таныг хүүхдээ дагуулан явахад хүүхдээс тань аав нь хэн бэ, ээж чинь энэ хүмүүсийн аль нь вэ гэхчлэн асуувал, мөн уйлж, уцаарлаж яваа хүү, охиныг чинь таны хүүхэд биш хэмээн сэрдвэл хилийнхэнд уур уцаараа гарган бүү бухимдаарай. Тэд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Нэг ертөнц-Өсвөр үе”  байгууллагаас Хил хамгаалах ерөнхий газартай хамтарсан сургалтад хамрагдаж, гэнэтийн ослоос сэргийлэх талаар номын дуу сонсож байгаа гэсэн.
Ямар нэг аргаар хүүхэд, охид эмэгтэйчүүдийг минь хил давуулаад аваад явчихдаг. Захиалагч эзэндээ очиход хохирогч гадаад паспорт болоод бичиг баримтгүй хоцорно. Нуугдаад эх орноо гээд гүйгээд ирэхэд нь бичиг баримтгүй, зөрчилтэй гээд хилээр оруулахгүй байх тохиодол элбэг. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон хүмүүс гомдол тавин цагдаа шүүхэд ханддаг ч тэдний талд эергээр шийдэгдсэн нь ховор гэнэ. “Хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдэхгүй”  гэсэн ганц өгүүлбэр л тэднийг буцаадаг нь харамсалтай. Сэтгэлзүйн хүнд дарамтад орсон энэ хүмүүс золигт гарсан юм шиг хоцорно. Олон шат дамжлага бүхий цагдаа, шүүхийн газраар явахад нь  хамаг зовлон, сэтгэл дэх шарх нь дахин сэдэрдгээс зовлон бэрхшээлээ тоочин шүүхэд хандсан олон хохирогч мэдүүлгээ буцаагаад авдаг гэсэн.

Ц.Анхаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан