Дэлхий дахинд тархаад байгаа үхлийн аюултай томуугийн А хүрээний H1N1 вирусын дэгдэлт улам нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг вирусыг цар тахалын хэмжээнд хүрснийг зарлаад байгаа. Ийм гамшгийн үед манай улс хэрхэн ажиллах ёстой талаар эрүүл ахуйч, халдвар судлаач их эмч, Анагаах ухааны магистр, клиникийн профессор А.Бүзмаатай уулзаж ярилцлаа.
-Томуугийн өвчлөлийн түүхээс товчхон дурьдана уу?
-Дэлхийн түүхэнд Томуугийн цартахал 1918, 1957,1968 онуудад гарч байсан. 10-50 жил тутамд тохиолдож буй давтамжтай байна.
1918 оны цартахал шувууны томуугийн А хүрээний H1N1 вирусээр гарч, тухайн үеийн дэлхийн хүн амын 20-50 хувийг хамарч ойролцоогоор 50-100 сая хүн нас баржээ. Энэ яь дэлхийн хүн амын гурван хувьтай тэнцэж байв. 1957 , 1968 оны цар тахлаар тус бүр нэг сая хүн нас барж байжээ.
-Одоогийн А хүрээний H1N1 вирусын өвчлөлийн байдал ямар байна?
-Томуугийн А хүрээний ( H1N1) шинэ вирусын халдвар энэ оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс Мексик улсад анх бүртгэгдсэн. 2009 оны тавдугаар сарын 3-ны байдлаар Томуугийн А хүрээний ( H1N1) шинэ вирусын халдварын сэжигтэй тохиолдол 22 улсад 2963 тохиолдол, үүнээс 17 улсад 787 тохиолдол батлагдсан, 2009 оны тавдугаар сарын 11-ний мэдээллээр 21 оронд 3440 хүн өвчилж, 26 хүн нас барсан бол, тавдугаар сарын 12-ны мэдээгээр 34 оронд гарч, 5269 хүн өвчилж, 61 хүн нас барж байсан бол 17-ны байдлаар 37 оронд 8603 хүн халдвар авч 7620 хүн онош нь батлагдаж 72 хүн нас барсан байна. 19-ний байдлаар 45 оронд 8400 хүн халдвар аваад байна.
Тавдугаар сарын 17-ны мэдээллээс харахад Мексикт 2895 хүн халдвар авсны 66 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөлийн 30.3 хувийг нас баралтын 91,6 хувийг эзэлж байна. Харин АНУ-д 4714,4 хүн халдвар авсан нь нийт өвчлөлийн 54,8 хувь байгаа ч нас баралт нь харьцангуй бага буюу дөрвөн хүн байна. Ямар ямар улс халдварын голомттой байгааг сайн мэдэх нь тархвар судлал, хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналт, тандалтад чухал ач холбогдолтой.
45 оронд бүртгэгдсэн өвчлөлийн сэжигтэй нийт тохиолдлын 98.2 хувь нь лабораториор батлагдсан байна. Азийн хувьд БНХАУ дөрөв, Өмнөд Солонгос гурав, Тайланд хоёр, Японд 130 тохиолдол бүртгэгдээд байна. БНХАУ-д бүртгэгдсэн анхны тохиолдол тавдугаар сарын 12-нд АНУ-аас эх орондоо ирсэн иргэн байсан. Тэрбээр онгоцонд байхдаа бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед нь халдварын голомттой орноос ирсэн эсэхийг нь судлалгүйгээр хамтдаа онгоцоор ирсэн 250 хүнийг тараасан билээ.
H1N1 вирусын халдвараар өвдсөн гэдгийг гурван удаагийн шинжилгээгээр баталгаажуулсны дараа халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг цуглуулж тусгаарласан. Онгоцны буудал дээр халуун хэмжигч аппаратаар халууныг нь хэмжсэн боловч халуунтай буюу сэжигтэй хүн илрээгүй. Сүүлийн үед дээрх вирусын шинэ халдвар авсан хүмүүст халуурах шинж тэмдэг илрэхээ больж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь цаашдаа ийм тохиолдлоор манай улсад халдвартай хүн орж ирэхийг үгүйсгэхгүй тул бэлэн байдлыг хангуулахад анхаарах хэрэгтэй.
БНХАУ-ын анхны халдвар нь хоол боловсруулах эрхтэний замаар дамжсаныг тогтоожээ.
-Тахалын хэмжээнд тархаад байгаа өвчинтэй тэмцэх сэргийлэх талаар олон улсын хэмжээнд ямар бодлого баримталж байна?
-ДЭМБ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс томуугийн энэ шинэ халдварын дэгдэлт түгшүүрийн V шатанд шилжсэн"-ийг албан ёсоор мэдэгдэж Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Онц байдлын хороо байгуулаад байна.
Шинэ халдвар хоёр жил орчим хугацаанд үргэлжилнэ гэдгийг урьдчилан анхааруулж байна. Өвчний халдвар гарсан орон руу аль болохоор зорчихгүй байхыг зөвлөж байна.
Ямар нэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандахыг зөвлөсөн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах К.Фукуда мэдэгдэл хийхдээ "Томуугийн А хүрээний шинэ вирусын энэ халдвар дэлхийн хүн амын гуравны нэгийг хамарч болзошгүй" гэдгийг анхааруулж байна.
-H1N1 вирусын энэ удаагийн тохиолдлын ялгаа юу байна?
-1918 оны цартахал нь шувууны томуугийн A хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн бол одоогийн A хүрээний H1N1 өвчин үүс-гэгч шинэ хувилбарын вирус нь гахайныхтай төстэй аж. Гэхдээ өвчлөл гарсан улс орнуудын мэдээллээс үзэхэд одоогоор энэ вирусын шинэ халдвар гахайнаас хүнд халдварласан гэдгийг бүрэн нотолж чадаагүй.
Мөн гахайтай ажиллаж байсан хүн одоогоор халдвар авч, өвчлөөгүй байгаа юм байна. Байдал иймээс ч их хурдан тархацтай, томуугийн шинэ вирусын халдвараас хамгаалахад гахайн аж ахуйд ажиллаагүй юм чинь гэсэн ойлголт их байгаатай уялдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "гахайн ханиад" гэсэн нэрийг өөрчилж 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн томуугийн А хүрээний H1N1 шинэ вирусын халдвар гэж нэрлэхээр шийдвэрлэсэн юм.
-Дэлхий дахинд шинэ вирусын халдварыг оношлоход цаг алдахгүй байх талаар хэрхэн ажиллаж байна?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр энэ вирусыг илрүүлэх шинжилгээний хугацаа нь 1-7 хоног байхаар тогтоосон байна. Хугацаа бол улс, орнуудын вирус судлалын лабораторийн оношлогооны чадамж, техникийн түвшингээс хамаарч янз бүр байгаа байх. Иймд шинэ вирусын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол, халдвар авсан, тэдгээрийн хамт байсан хүмүүсийг тусгаарлаж, хөл хорио тогтоох хугацаа нь вирусыг таньж, илрүүлэх энэхүү хугацаан дээр онолын үндэслэлтэйгээр тогтоодог.
Яагаад хөл хориог долоо хоног тогтоож байна гэхээр халдвар авсан байж болзошгүй хүнд вирус судлалын шинжилгээ хийгээгүй нөхцөлд, шинжилгээний хариу гараагүй тохиолдолд хөл хорио тогтоож, тархвар судлалын хяналтанд байх нь олон хүнд халдвар тархахаас сэргийлэх илүү их ач холбогдолтой арга хэмжээ.
-Манай улсад энэ вирусын шинэ халдвар орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагууд ийм шуурхай үед ажиллах хүчин чадал, лабораторын оношлогоог хийхэд бэлэн үү?
-Манай улсын Эрүүл мэндийн яамны ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төв нь томуугийн вирус байна уу, үгүй юу гэдэг шинжилгээг гурван цагийн дотор хийх боломжтой.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн шинэ хувилбарын вирусыг таньж, хийж чадах улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан байгаа. Энэ бол том амжилт. Өөрөөр хэлбэл, манай улсын томуугийн шинжилгээний лаборатори олон улсын Томуугийн лабораторийн сүлжээнд орно гэдэг нь маш чухал. Энэ лабораторийг олон улсын түвшний лаборатори болтол хөгжүүлсэн ДЭМБ, ЭМЯ, бүх вируслогчдод бид баярлах ёстой.
-Алтан ургийнхныг халдварын голомттой Мексикээс ирэхэд хөл хорионд ганц хонуулаад гаргасныг та юу гэж үзэж байна. Гэтэл та хөл хориог долоо хоног тогтоох ёстой гэж байсан?
-Алтан ургийнхныг халдварын голомттой орноос ирэхэд нисэх онгоцоор ирсэн бүх хүмүүсийг нэгэнт вирус илрээгүй учираас нэг хоног тусгаарлаад гаргасан. Бид сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоногдлогдсон лабораторидоо итгэлтэй байна. Энэ бол мэргэжлийн чадамж, итгэл, бас хэцүү хүнд хариуцлага. Халдвар гарч тархвал яана.... Хэрэв зорчигчдыг хөл хорионд долоо хонуулсан бол эдийн засгийн ихээхэн асуудал, сэтгэл санааны таагүй байдал... гээд олон асуудалд тулгарах байсан.
Эрүүл мэндийн салбарт шинэ вирус илрүүлэх сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчин шинжээчид нь байна.
Гэвч лабораторийн ажилчид шинжилгээ хийж байхдаа халдвар авахгүй байх шаардлага, нөхцөлийг хангасан био аюулгүйн III зэрэглэлийн лаборатори байхгүй болохоор А хүрээний энэ шинэ вирусын шинжилгээг Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийж байгаа.
Энэ лабораторийг Sars-ийн үед байгуулж байсан. Тэгэхээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс томуугийн шинэ вирусын халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд зориулж 750 гаруй сая төгрөг төсөвлөсөн. Энэ хөрөнгөнөөс дээрх шаардлагыг хангасан лабораторийг байгуулбал шинэ вирусын халдвартай тэмцэхэд маш үр дүнтэй, үлдэцтэй ажил байх болно.
-Дэлхийн улс орнууд энэ шинэ халдвартай тэмцэх ямар ямар арга хэмжээ байна. Манайд хэрэгжүүлэх боломж байна уу?
-Улс орон бүр вирусын шинэ халдвартай тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг үндэслэн өөр өөрийн онцлог, шуурхай арга хэмжээг авч байна. Тухайлбал, БНСУ- нь АНУ, Канадаас гахайн мах импортлохыг хориглож, халдварын голомттой улс орнуудаас ирж буй зорчигчдыг нарийн шалгаж, тамифлю эмийн нөөцөө таван сая хүний хэрэгцээг хангахаар бэлтгэсэн байгаа нь хүн амынхаа 10 хувийг хангахаар нөөц байна.
Индонез улс халдварын голомттой орнуудаас ирсэн зорчигчдын халууныг шалган нэвтрүүлж байна. Филлипиний Эрүүл мэндийн газраас иргэдээ олон нийтийн газар үнсэлцэхгүй байхыг уриалжээ. Аргентин гэхэд л Мексикээс таван өдрийн турш онгоц хүлээн авахгүй болж, боомтуудад ирсэн усан онгоцуудыг буцаах арга хэмжээг авсан байна. Тэгвэл сүүлийн өдрүүдэд өвчлөл өндөртэй байгаа Япон улсын хувьд олон нийтийн арга хэмжээг хориглоогүй ч сургууль төмөр замын буудалд байрлах ТҮЦ, банкны салбарууд голлон өвчин тараагч хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
Хиого, Осака, Киото хотуудад өвчлөл хамгийн олон бүртгэгдэж байгаа тул Осакагийн дунд сургууль, цэцэрлэгийг нэг долоо хоногийн хугацаанд хааж Хиогийн сургууль цэцэрлэгийг таван өдрийн турш хаажээ.
Харин Кобэ "Токуо-Mitsibushi UFJ" банкны ихэнх ажилчид интернэтээр гэрээсээ ажлаа хийж байна. Мөн төмөр зам болон дэлгүүрийн ажилчдыг амны хаалттай байхыг үүрэг болгосон байна.
Ийм учраас бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, өвчлөл гарсан орнуудын хэрэгжүүлж байгаа туршлагыг анхааралтай судалж шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангуулахад анхаарч ажиллах ёстой. Энэ халдвар агаар дуслаар халддаг учраас хэн ч халдвар авах, өвдөх эрсдэлтэй.
Одоогоор манай улсад Улсын онцгой комиссын албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын болон УМХЕГ-ын даргын тушаал, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд гараад бэлэн байдлыг хангуулах ажил хийгдэж байна. Хэдийгээр бодлого шийдвэрүүд нь гарсан ч гэлээ амьдрал дээр онцгой нөхцөл байдал гарсан үед халдвар хамгааллын дэглэм зөрчсөн алдаа зөрчил их гардаг.
-Шинэ томуугийн цар тахал гарах түгшүүртэй байгаа онцгой нөхцөлд эрүүл мэндийн байгууллага л ажиллах, үүрэг хүлээх ёстой мэт ойлголт байдаг. Ийм үед бусад байгууллагууд ямар үүрэгтэй хэрхэн хамтран ажиллах вэ?
-Зайлшгүй эхний ээлжинд ажиллах байгууллагууд нь ОБЕГ,ЭМЯ, УМХЕГ, ХХААХҮЯ, ХӨСҮТ, БГХӨЭСТ, ГХЯ, ЗТБХБЯ, ХХЕГ, ГЕГ, ЦЕГ, Аймаг, нийслэлийн Засаг дарга, хэвлэл, мэдээллийн байгууллага, зочид буудлууд, сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний байгууллага гээд хамрагдахгүй байгууллага аж ахуйн нэгж, иргэн гэж байхгүй. Гэхдээ бидний уг өвчний шинэ халдвараас сэргийлэх, тэмцэхэд явуулах үйл ажиллагааны бодлого, зохицуулалт нь халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх хууль эрх зүй, олон улсын бодлого, чиглэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Олон улсын эрүүл мэндийн дүрэмтэй нийцсэн байх ёстой. Иргэн хүн ч үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй.
-Иргэний үүрэг гэхээр хүмүүс гайхах байх. Та энэ талаараа тодруулахгүй юу?
-Халдварт өвчний онцгой нөхцөл байдалд иргэн хүн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Эрүүл мэндийн тухай хуулийн 5.47.48-р зүйлд зааснаар иргэн хүн Халдварт өвчин тархахаас сэргийлэх, хөл хорионы журмыг сахиж биелүүлэх, эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл холерийн үед хөл хорио тогтоосон, цагдаагийн харуултай байсан эмнэлгийн цонхоор оргоод гарч байсан хариуцлагагүй иргэн таарч л байсан. Хэрэв ингэж байгаад олон хүнд халдвар тараавал хуулиар бусдад халдвар санаатайгаар тараасан гэсэн хариуцлага хүлээх учиртай.
Б.Болорцэцэг