Гандантэгчинлэн хийдийн гал тогоонд ороход халуун уур нүүр өөд төөнөж, шар тосны үнэр сэнгэнэн угтав. Гуулин шар тогоонд аагтай шаргал цай оргилох агаад ойр хавьд нь байх хуучны сав суулаг, шавар зуух гэх мэт зүйлс нь эрхгүй Хүрээний их хийдийн гал тогоо л гэж ийм юм байсан боловуу гэх сэтгэгдэл төрүүлнэ. Ярилцлагын эзэн, тус хийдийн ахлах зам (тогооч) Ё.Ядамсүрэн магнайнхаа хөлсийг арчин биднийг угтлаа. Шашны элээр тогоочийг зам, хоолыг нь "цав" хэмээн нэрлэдэг аж.
-Хэд дэхь жилдээ зам хийж байна вэ?
-Би уг нь хуульч, эдийн засагч. Улсад мэргэжлээрээ 5 жил ажиллаад Цагдаагийн ерөнхий газраас 1990 онд тэтгэвэрт гарсан хүн. Түүнээс хойш 17 жил эндхийн тогоо, шанагатай нөхөрлөж явна даа.
-Эдийн засагч хүн яагаад Гандангийн тогооч болчихов?
-Тэтгэвэрт гарснаасаа хойш нэг хэсэг харуулын ажил хийдэг байлаа. Тэгж байгаад тогооч болъё гэж шийдээд дамжаанд суусан юм. Түүнээс хойш Гандангийн гал тогоонд ажиллах болсон доо. Би Өвөрхангайн Хужирт сумын хүн л дээ. Хөдөө ам бүл цөөхүүл өссөн болохоор багаасаа гэрийнхээ гал тогоог барьдаг байлаа.
-Та ер нь долоо хоногт хэдэн төрлийн цав хийдэг вэ?
-Зоогийн газрууд шиг олон төрлийн хоол хийгээд байдаггүй ээ. Ном хуруулж буй жандаг буюу өглөгийн эзэн ямар цав хий гэнэ, тааллаар нь болгоно. Лам гэхээр голдуу цагаан хоол хүртдэг юм гэсэн ойлголт байдаг, тийм биш. Шинийн найман, арван таван, битүүнээс бусад өдөр "бор" хоол зооглож болдог. Сүү, цагаан идээ, гурил будаа, ногоо зэргээр сайхан хоол хийж болдог.
-Танай хийдийн лам нар ямар хоолонд илүү дуртай вэ?
-Миний хийсэн хоол бүрийг амттай гэж магтана уу гэхээс баралгүй орхисон удаагүй. Залуус ихэвчлэн лавшаа зооглох сонирхолтой. Харин ахмадууд цагаан хоол барих нь элбэг. Бид өглөөд брес буюу чихэртэй будаа ихэвчлэн өгдөг. Зарим хурлийн үеэр өдөр хоол идэхгүй байх ч тохиолдол бий.
-Гал дээр чанасан хоол амттай гэдэг ч энэ хар халуунд гал түлээд суух хэцүү биз?
-Хэцүү нь хэцүу. Гэхдээ гал дээр чанасан цав илүү амттай болгодог. Цай л гэхэд идээшээд ааг амт нь салахын аргагүй. Харин цахилгаан зуух дээр буцалгасан цай тэр бүр аагтай болохгүй. Гуулин тогоонд хийсэн гурилтай шөлнөөс хүн бүрийн амтлаад байдаггүй тансаг амт мэдрэгдэнэ шүү.
-Далай лам айлчлахад та зоог бэлддэг үү?
-Тэгэлгүй яахав. Далай багш цагаан хоол зооглодог. Цагаан идээнд дуртай юм шиг санагдсан. Ихэвчлэн ааруул хурууд, тараг зэргийг амтархан хүртэж харагддаг.
-Томоохон ном хурах үед их цав хийх үү, эсвэл...?
-Тэгэлгүй яахав, саяхны нэг хурлын цав бэлдэхэд 120-130 кг мах, 50 кг гурил орж байх жишээтэй. Хажуугаар нь олон шуудай боорцог хайрна. Үүнээс харахад ямар их цав бэлддэг нь ойлгомжтой байгаа биз дээ. Хурал хуруулж буй гол хүмүүс буюу жандаг нь хоолны материалаа гаргадаг. Ямар хоол захиална түүнийг нь хийнэ. Хуушуур, бууз идье гэвэл тогооч татгалзах зүйл байхгүй.
-Танайх хэдэн тогоочтой вэ?
-Миний дэргэд байх нэг туслах тогоочыг эс тооцвол надаас өөр тогооч байхгүй дээ. Гэхдээ ачаалал ихтэй үед олон хүмүүс туслалцаад өгдөг учраас зүдрэх нь бага. Манайд бусад гал тогоонд байдаг шиг будаа агшаагч, хөргөгч зэрэг цахилгаан бараа байхгүй. Бүхий л хоолоо гараараа бэлдэнэ. Тухайлбал томоохон хурлын үеэр олон кг гурилыг гараараа зуураад, илдээд, хэрчинэ. Хэдийгээр хэцүү ч ингэж хийсэн хоол амттай болдог юм.
-Хэрэглэж буй тогоо, шанага чинь нэлээд эртнийх юм шиг санагдлаа. Энэ талаар?
-Данх, шанага, тогоо гээд ихэнх хэрэгсэлүүд дээр үеийнх. Манай хамгийн том тогоог Өвөр-монголын Хөх хотоос авчирсан гэдэг. Уг тогооны бөөрөн дээр "Манжийн бадрангууд 1928 оны найман сарын нэгэн сайн өдөр хэмээн монгол бичгээр бичсэн байдаг. Энэ нь манайхаар 1903 он гэсэн үг юм билээ. Багтаамж нь 600 литр. Харин нөгөө хоёр тогоо нь 160 литрийн багтаамжтай. Бас л эртнийх.
Г.БАТЗОРИГ