gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.24
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.24
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.24
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын товч танилцуулга

Улс төр
2008-10-22
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-10-22
Монгол Улс Ази-Европын 43 улсыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интеграцийн томоохон механизм болох Ази-Европын уулзалт (АСЕМ)-д 2006-онд гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгуудад идэвхтэй оролцож байна. Гишүүн улсуудтай өргөн хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг Монгол Улсын нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг гол чиглэл гэж үзэн онцгой анхаарал хандуулан ажиллаж ирлээ.

Ази-Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хийх тухай Сингапур, Францын удирдагчдын 1994 онд гаргасан санаачилгын дагуу АСЕМ-ын анхны дээд хэмжээний уулзалт 1996 оны 3 дугаар сард Бангкок хотноо болсноор хамтын ажиллагааны уг механизм байгуулагдсан.  

Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх  зорилготой албан бус үйл явц бөгөөд Зүүн Өмнөд Азийн Улсуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн 10 орон, Монгол, БНХАУ, БНСУ, Пакистан, Энэтхэг, Япон, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар болон Европын Холбооны гишүүн 27 орон, Европын Комисс гишүүнээр нь ажиллаж байна.

АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдог.

Улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, үй олноор хөнөөх зэвсэг, улс хоорондын шилжих хөдөлгөөн, хүний эрх, даяаршлын үр нөлөө, соёл, иргэншил хоорондын яриа хэлэлцээ, байгаль орчин зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн.

Эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд нь: Эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг дэмжих; Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын санхүүгийн системийг бэхжүүлэх, санхүүгийн хямралаас сэрэмжлэх, санхүү, мөнгөний салбарт Ази-Европын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал байдаг.

Нийгэм, соёлын хамтын ажиллагаа Ази, Европын ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолыг гүнзгийрүүлэх явдал байдаг бөгөөд соёлын солилцоо, иргэдийн солилцоо, олон нийтийн асуудлууд гэсэн үндсэн чиглэлүүдээр сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулдаг.

Монгол Улс 2006 оны 9 дүгээр сард Хельсинки хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас АСЕМ-ын гишүүн болсон бөгөөд түүнээс хойш манай төлөөлөгчид АСЕМ-ын Азийн Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази-Европын Залуу парламентчдын 6 дугаар чуулга, Копенгагенд болсон Байгаль орчны сайд нарын уулзалт, Токиод болсон Терроризмтэй тэмцэх асуудлаарх бага хурал, Хамбургт болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод байна.   

2008 оны 10 дугаар сарын 24-25-нд БНХАУ-ын Бээжин хотноо болох АСЕМ-ийн Дээд хэмжээний 7 дахь уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хятадын талын урилгаар анх удаа оролцох гэж байна. Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, олон улс, бүс нутгийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх, хамтын шийдэлд хүрэхэд Монгол Улсын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулах нь бүс нутгийн интеграцчлалын хүрээнд илүү идэвхтэй хамтран ажиллахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон улсын тулгамдсан асуудлууд”, “Дэлхийн санхүүгийн хямрал”, “Тогтвортой хөгжил”, “Иргэншлүүдийн хоорондох яриа хэлэлцээ”-ний асуудлаархи дөрвөн хуралдаанд оролцож, “Тогтвортой хөгжил, Мянганы хөгжлийн зорилтыг хангах нь” сэдвээр үг хэлнэ. 

Үүний сацуу энэхүү Дээд хэмжээний уулзалтын үеэр Япон, Энэтхэг, Индонези, Эстони, Нидерландын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын ажлын уулзалт хийнэ.  Мөн БНХАУ, Словак, Франц улсуудтай Гадаад хэргийн сайдын түвшинд хоёр талын уулзалт хийхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны ХМА-аас мэдээлэв

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан