gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хог үнэ цэнэтэй эд үү?

Дэлхийд
2009-02-06
1
Twitter logo
1
Twitter logo
Дэлхийд
2009-02-06
Хог үнэ цэнэтэй эд үү?

Оршил
Хог гэдэг хэрэгцээгүй, хаягдал, илүүдэл зүйл гэсэн утгыг илэрхийлдэг. Гэтэл өнөөдөр бусад хөгжилтэй улс орнуудад айл өрх, албан газрын хог хаягдлаас ангилан боловсруулаад цахилгаан, дулаан, био хий, бордоо, цаас, сэрүүцүүлэх ус, зам барилгын түүхий эд гипс зэрэг гаргаад зогсохгүй металл, давсны хүчлүүд – DIN EN 939 зэрэг үйлдвэрийн үнэт түүхий эд, тэрчлэн уул болгон засаад чөлөөт цагийн паркын гулгуурын талбай хүртэл босгодог байна.

Энэ талаар төрөлх хотоо "дэлхийн хамгийн сайхан хот" гэж бахархан нэрлэдэг хамбургчуудын туршлагыг авч үзье.

Хамбург ХБНГУ-ын хойд хэсэгт Атлантын далайгаас 100 орчим км түрж орсон алдарт Элба мөрний эрэг дээр үзэсгэлэнт сайхан Алстер нуурыг (уг нь гол) тойрон, нийт 750 км квадрат талбайг эзлэн оршдог эртний болон орчин үеийн урлаг, уран барилгын уулзвар болсон алдартай худалдааны боомт хот бөгөөд Холбооны биеэ даасан 16 мужийн нэг болох муж улсын статустай хот улс болно.

Энэхүү хот-улсад нийт 1,8 сая орчим хүн амьдардаг бөгөөд энэ хотод ирж ажилладаг залгаа дүүргийн хот тосгодын хүн амыг хамруулбал нийт 4 саяд хүрдэг байна.

Хамбург хотын дэлхийн өнцөг булан бүртэй холбогдсон далайн боомт эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой боомтоор Герман уруу орж гарах ачааны 90 хувь дайран гарч өнгөрдөг. Хамбург муж улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь XYIII-р зууны үед энэхүү худалдааны шинжтэй их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг далайн дээрэмчдээс хамгаалах нэгдсэн хүч, холбоо байгуулах үндэслэлээр анх байгуулагджээ.

Хогны түүх
Амьдрал дэлхий дээр үүсэн цагаас эхлэн хог хаягдал бий болж иржээ. Харин зохион байгуулалттай хог зайлуулалт сүүлийн зуунд хэд хэдэн удаагийн олон нийтийг хамарсан тахлаас үүдэн эрчимтэй хөгжсөн байна.

Хамбургт 1560 онд хот цэвэрлэх анхны журам гарсан бөгөөд энд улсын зардлаар гол гудамж болон зээлийн газруудыг жилд 4 удаа цэвэрлэж байхаар заажээ. 1894 онд анхны хог шатаах төхөөрөмж Бүллердайхт туршилтын журмаар ашиглалтанд ороод 1896 онд 36 зуухтайгаар байнгын ажиллагаанд орсон байна. Энэ нь технологийн хувьд байнга сайжирсаар ирсэн байна.

2005 онд боловсруулаагүй хог хадгалахыг хориглосон хууль гарч, 2006 онд цахилгаан хэрэгслийн хаягдлыг энгийн хогтой холихыг албан ёсоор хориглосон зэргээр хууль зүйн орчин боловсронгүй хөгжиж иржээ.

Хамбург хотын хог боловсруулалт
Хамбург хотын улсын харьяа Хот цэвэрлэх компани өнгөрсөн онд 930 мянган өрх, 100 000 гаруй үйлдвэр аж ахуйн газрын 1 037 000 тонн хог хаягдлыг найдвартай, байгаль орчинд таатайгаар зайлуулжээ. Энэ дүн өнгөрсөн оноос 2,8 хувиар нэмэгдсэн байна.

Нийт гарсан хогны 50 орчим хувийг цуглуулан, байгаль орчинд тохиромжтойгоор дахин ашигласан агаад үлдэж буй 590 000 тонн хогийг 4 хог шатаах төхөөрөмжинд шатаан байгаль орчинд хор хөнөөлгүйгээр зайлуулсан байна.

Энэ Хот цэвэрлэх компани өөрийн Стеллингэр Моор дахь хог шатаах төхөөрөмжөөс төмрийн ялгадасыг ялган авч, зам барилгын ажилд хэрэглэхээр зардаг байна.

Хамбургийн зөвхөн Моор дахь ХШТ -д гаргасан цахилгааны 70-аас илүү хувийг гурав дахь талд цааш нь зарсан ба энд боловсруулсан дулаанаар Хамбургын АОЛ Арена, КОЛОР Лайн Арена зэрэг том концерт шоуны танхимууд, тэрчлэн 12 000 Хамбургийн айл өрхийг хангадаг байна.

Энэхүү хог шатаах төхөөрөмжийн хамгийн өндөр зардал бүхий хэсэг нь шаталтын явцад ялгарах хорт утааны хэмжээг хянах, цэвэрлэх хэсэг бөгөөд энд хийсэн хэмжилтүүд хүнд металл, диоксид органик хорт утааны хувь хэмжээ хуульд заасан түвшингээс хамаагүй доогуур байгааг баталдаг. Уг үзүүлэлтээр Хамбургийн Хот цэвэрлэх компанийн хамт олон ирээдүйд баримжаалсан байгаль орчинд хариуцлагатай хог хаягдал түүхий эдийн удирдлагыг хангана гэж тодорхойлжээ. Шаталтаас үлдсэн шатдаггүй материал болон үүсэн идэвхгүй үнс маягийн зүйлс үлдэх бөгөөд үүнийг дахин тусгай усан системээр задлан, ангилж ихэнх төмөр хэсгүүдийг ялган авч, бусад төмөр бус хэсэг болох хөнгөн цагаан, зэс, гууль зэргийг салган зардаг байна.

2006 онд ашиглалтанд орсон био хий үйлдвэрлэх төхөөрөмжинд цагт 330 куб.метр био хий үйлдвэрлэдэг бөгөөд органик хаягдлуудыг устай холин цельсийн 38 градуст 65 хувийн метаны агуулгатай био хий болгон нэрдэг. Энэ төхөөрөмжинд холбогдсон блокоор дулааны эрчим хүчний станцад цахилгаан болон алсад дамжуулах дулаан болон хувирдаг байна.

Хог шатаах төхөөрөмжинд үйлдвэрлэсэн цахилгаанаар Хамбургын 2500 өрхийн хэрэгцээг хангах боломжтой. Эндээс гаргасан дулаанаар талбайн зүлэг халаахаас эхлэн хөл бөмбөгийн оддын усанд орох шүршүүрийг хүртэл хангадаг аж.

Тодруулбал, 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний Цэнгэлдэх хүрээлэнгийн хэрэгцээг хангасан байна. Хамбургийн энэхүү байгальд өгөөжтэй оролцооны төлөө Дэлхийн хөлбөмбөгийн холбоо чөлөөт хот Хамбург болон түүний Биоүйлдвэрийг байгаль орчны "Ногоон зорилго" хөтөлбөрийн хүрээнд алдаршуулан шагнасан байдаг..

Ингэхлээр бидний өдөр тутмын үйл ажиллаганаас үүдэн гардаг төрөл бүрийн хог гэдэг үнэ цэнэтэй зүйл байх нь.

Хог цуглуулж ангилах ажиллагааны зохицуулалтын жишээ

Хогийг ингэж түүхий эд гарган ашиглахын тулд гарч буй хог хаягдлуудыг цуглуулж ангилдаг үр дүнтэй систем шаардлагатай болдог байна. Энэ явц зэрэг буюу тус тусдаа явагдаж болдог гэнэ.

Хамбургчууд хог ангилж цуглуулахтай холбоотой дараах зарчмуудыг баримталж байна. Үүнд: нүсэр хог буюу стандартын бус том хэмжээтэй хогнуудыг (хуучин мебель, том цахилгаан хэрэгслүүд зэрэг хогны саванд багтахгүй хаягдлууд) контейнер ба захиалгаар ачуулан, хог дахин боловсруулах цэг рүү хүргэх, өрх гэрээс гардаг бүх хогийг хогны уут ба өрхийн тоогоор литрээр хэмжин, хогны сав захиалан нэгдсэн хуваариар цуглуулуулна. Энд саарал буюу хар хогны сав захиалж хэрэглэнэ. Хөнгөн сав баглааны хог хийх шар хогны сав, шар уут ашиглах бөгөөд гал тогооны болон цэцэрлэгийн органик хог хаягдлыг захиалгаар зайлуулах био сав ашиглаж, хорт бодис бүхий будаг зэрэг онцгой хаягдлуудыг хог дахин боловсруулах газруудад зааврын дагуу тушаах, цэнхэр хогны савыг цаасны хог хаягдал (Хамбургт 104 цэгт) цуглуулахаар үнэгүй тавих, шилний төрөл бүрийн хогны контейнер тавин цуглуулах, тооцсон хэмжээнээс илүү гарсан хогонд цагаан уут өгдөг байна. Энэ нь үнэтэй. Тус хогийг байгаль орчин таатай байдлаар зайлуулсны төлөөх төлбөр болно. Тэрчлэн нүүх, баярын өдрүүдэд нэг удаагийн нэмэлт контейнерүүд захиалах бөгөөд бүх явган зам, авто замын цэвэрлэгээг улс хариуцна. Явган замын цас мөсний цэвэрлэгээг тус газрын эзэн, харин авто замынхыг улс хариуцна гэх зэргээр нарийн заан төрөлжүүлдэг.

Үнийн хувьд уут болон хогны тоннуудаа литрээр зарах ба халуун дулааны үед хэрхэн цэвэрлэх, долоо хоног бүрд хоослох тарифыг зааж өгнө. Албан газар болон түрээслэгч бүр гарах хогныхоо хэмжээг багцаагаар тооцон хэдэн литрийн хогны сав захиалахаа шийднэ.

МҮХАҮТ-ын Хамбург дахь төлөөлөгч Ч. Т. Гэрэлчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан