gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таван толгойн хувь заяа

Эдийн засаг
2009-06-12
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-06-12

Таван толгойн ордыг хэрхэх асуудал идэвхжлээ, сүүлийн хоногуудад. Уг ордыг үтэр түргэн ашиглалтад оруулах нь зөв гэж улстөрчид ярих болов. УИХ дахь МАХН-ын бүлэг өнгөрөгч долоо хоногийн ээлжит хуралдааны үеэр Таван толгойн асуудлыг ярилцсан.

Бүлгийн гишүүд ордыг 2012 он гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн.

Харин АН-ын бүлэг энэ асуудлыг хараахан авч хэлэлцээгүй байгаа. Гэхдээ удахгүй хэлэлцэх нь тодорхой биз.

Дотоод,  гадаадын уул уурхайн компаниудын арааны шүлсийг асгаруулж байгаа Таван толгойн ордыг 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдэг. Үүний 1.8 тэрбум тонн нь коксжих, 4.6 тонн нь эрчим хүчний нүүрс гэдгийг мэргэжлийн хүмүүс нь тогтоогоод байгаа.

Коксжих нүүрсний илчлэг 7500-8100 ккал/кг бол эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг аж. Нийт 80 мянган га газрыг хамрах Тавантолгойн ордын коксжих нүүрсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд эхний 10-т багтдаг.

Уг ордын дөрөвдүгээр давхаргын коксжих. нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байдаг байна. Энэ нь Канад, Австралийн нүүрснээс коксжих чанараараа давуу гэсэн үг.

Мөн тус хэсгийн хөрс хуулалтын ажил бусад нүүрсний уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага хийгддэг гээд олон давуу талтай. Стратегийн ач холбогдол бүхий уг ордыг ашиглаж эхэлбэл улс төрийн намуудын амласан "эх орны хишиг", "эрдэнийн хувь”ийг олгох нэг эх үүсвэр болно хэмээж байгаа.

Эл ордод одоо олборлолт хийж байгаа "Таван толгой" ХК 169 га талбайг хамарсан 287А тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. 2000 оноос "Энержи ресурс" ХХК Тавантолгойн ордын бусад томоохон талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж иржээ. Одоогийн байдлаар "Таван толгой" ХК 1966 оноос эхлэн ил уурхайн аргаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж байгаа аж.

2004 оноос эхлэн жилд 100 орчим мянган тонн коксжих нүүрсийг Гашуун сухайтын боомтоор БНХАУ-д экспортлодог. 2007 онд анх удаа тус компани сая тонн нүүрс экспортод гаргасан түүхтэй юм байна.

Оюу толгойгоос тав дахин их нөөцтэй гэх уг орд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд байрладаг. Таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээн нэрлэсэн гэж нутгийн иргэд нь ярьдаг.

Гэтэл Таван толгойн ордын жижиг хэсгүүдийг аль хэдийнэ хувийн хэвшлийнхэн эзэмшээд, ашиглаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийнхан өөрсдийн мэдэлд 169 га талбайг эзэмшдэг юм байна. Харин орон нутгийн өмч давамгайлсан "Тавантолгой" компанийн 51 хувь нь орон нутгийн, үлдсэн 49 хувь нь хувийн хэвшлийнхэн эзэмшдэг гэсэн үг. Тэд өмнөд хөрш рүү нүүрс гаргаж амьжиргаагаа залгуулдаг болохыг МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан хэлж байсан удаатай.

ОХУ -ын "Реново", "Вазовы Элемеят", "Газпром" гэсэн гурван компани нийлж коясерциум байгуулан Таван толгойн төсөлд оролцохоор саналаа ирүүлээд байгаа гэх сураг бий. Мөн Австралийн ВНР ВILLITon, БНСУ-ын 11 компани нийлсэн KОРЕС консерциум, АНУ-ын "Пибоди энержи", Японы "Мицуи", "Иточү", "Сожиц" Марубени, Сумитомо корпорацийн нэгдэл, Энэтхэгийн "Жиндал Стиил энд Поавер", Бразилийн "Вале" компанийнхан төслөө дэлгэсэн.

БНСУ-ын "Коrea resourses", "Samtan", "Daewoo international”, "Кеаngnam enterprises", "Samsung C&T", "Hanhwa", "LG international Corp", "STX", "Коrеа district heating Corp" компаниудын нэр ч яригдаж байсан удаатай.      
    
Урд хөршийнхөн ч гэсэн "Тавантолгойг" сонирхож байгаа. Тус улсын "Шинхуа энержи" хэмээх групп санал, төслөө ажлын хэсгийнхэнд өгөөд байгаа гэх.

Тэд газар зүйн хувьд давуу боломж байгааг тод томруун харуулахыг зорьж байгаа гэж албаны эх сурвалж "-хэлсэн юм.

Таван толгойгоос 100 гаруй км-ийн зайнаас л хятадын хил залгадаг. Шинээр төмөр зам барин холбох боломжтой төдийгүй нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц байгуулж, эрчим хүч импортлох давуу тал байгааг дуулгасан гэх сураг чих дэлсч байгааг дурдах нь зүйтэй байх.

Уг нь манай улс нүүрсний чамлахааргүй нөөцтэй. Мэргэжлтнүүдийн гаргасан тооцоогоор 240 гаруй орд, илэрцэд 150 гаруй тэрбум тонн нүүрсний нөөц байгаа аж. Гэтэл ямар учир шалтгааны улмаас Таван толгойг сонирхоод байна вэ гэдэг нь анхаарал татахгүй байхын аргагүй. Тэгвэл өнөөдрийн дэлхийн зах зээлийн ханшаар коксждог нүүрс нэг тонн нь 120 ам.долларт хүрч байгаа. Тэгэхээр "Ухаа худаг"-ийн коксждог нүүрс 30 тэрбум 252 сая ам.долларын үнэд хүрнэ гэсэн үг, хамгийн багадаа. Ийм л үр ашгийг өнөөдөр бидэнд өгнө гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр уул уурхайн салбарыг тойрсон улстөржилт хэтэрхий өндрөө авсан нь хөгжилд ташуур биш чөдөр болсоор нэлээд хэдэн оныг үдсэн билээ.

Уул уурхайн салбарыг улс төрийн бохир тоглоомынхоо хөзөр болгосноор хохирсон уу гэхээс хожоогүй нь бодит үнэн. Ашигт малтмалын томоохон ордуудын ирээдүй, хувь эзэмшлийн талаар янз бүрийн сэжиг таамаг, төсөл төлөвлөгөө байдаг ч ихэнх нь бодит байдлаас холуур тойрох нь элбэг.

Хамтарсан Засгийн газрын саяхны хуралдаанаар "Энержи ресурс" компанитай уг компанийн эзэмшилд байгаа Таван толгойн орд газрын лицензийг. төрийн мэдэлд шилжүүлэх гэрээг хийхээр тохиролцсон. Засгийн газар "Энержи ресурс" компанийн эзэмшилд байгаа бүх талбайн дөрвөн хувь буюу "Ухаа худаг" нэртэй 2959 га талбайг тус компанид үлдээж, "Энержи ресурс" компани хариуд нь тус ордод оруулсан хөрөнгө оруулалтаа эргэн төлөхийг Засгийн газраас шаардахгүй байх үүрэг хүлээснийг уншигчид маань санаж байгаа нь лавтай.

Тавантолгойн орд газарт, 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай, 14 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр. Мөн 220 квт-ын ЦДАШ Тавантолгойн дэд станцын хамт, Тавантолгой-Оюутолгой-ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутаг дахь Хайлуту чиглэлийн дагуу улсын хил хүртэлх 220 квтын ЦДАШ-ын хамт барих төлөвлөгөөтэй байгаа.

Түүнчлэн Тавантолгой-Оюутолгой-Гашуунсухайтын чиглэлийн 270-км урт төмөр замын сүлжээг хөдлөх бүрэлдэхүүний хамт, хоногт 32 мянган шоо метр ус шахах хүчин чадалтай насос станц, 70 км ус дамжуулах хоолой бүхий ус хангамжийн байгууламж, 10 мянган хүн оршин суух хотхон, холбогдох нийгэм ахуйн байгууламжийн хамт барихаар төлөвлөж байгаа юм билээ. Харин сонирхож байгаа гадны компаниудад "алдах" юм бол төлөвлөж байсан бүхэн талаар өнгөрнө. Дээр нь амлаад байсан олон "хишиг" үгүй болох дүр зураг бий,

Дашрамд дурдахад, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй эхэлснээс хойш. ойролцоогоор 14565 га газрыг эвдрэлд оруулсан байх юм. Үүнээс гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд 1000 гаруй га газар өртжээ. Цаашлаад 10 мянган га-д нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа. Оны эхний зургаан сарын байдлаар Ашигт малтмалын газраас нийдээ 5177 тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг 1993 аж ахуй нэгж эзэмшиж байгаа юм байна.

Эдгээр лицензийн 42 хувь нь алт, 15 хувь нүүрс, 13 хувь жонш, 19 хувь барилгын материалын түүхий эд, үлдсэн 11 хувь нь бусад буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудад олгогджээ. Харин лиценз эзэмшиж байгаа 1993 аж ахуйн нэгжийн 281 нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай, 1488 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 154 нь, хамтарсан хөрөнгө оруулалттай компани байдаг аж. Монголын уул уурхайн хөгжил өнөөдөр мэлхийн хурдаар, лиценз олголт гэрлийн хурдаар явж байна.

Дэлхийд эхний 10-т ордог коксжих нүүрсний Таван толгойн ордын хувь заяа өнөөдрийн парламентад сууж байгаа ард түмэн, та бидний төлөөллөөс хамаарах болоод байна. Эрхэм гишүүд л монголчууд ордоо ашиглах эсэхийг шийднэ, эцсийн мөчид.

Ямартаа ч тэд сонгуулиар амалсан бүхнээ өгөх, аль эсвэл эвийн харилцаатай гэх хөршүүддээ найр тавих эсэхийг хүлээж, харж, ажиглаж л суухаас...

Д.Цэнгэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан