Хүрээний зартай хүүхэн Бадамлянхуа үл мэдэгдэх шалтгаанаар хорлогдон үхжээ.
Тамгын түшмэл Данигай тэргүүтэй мөрч нар уг хэргийг өөрсдийн өвөрмөц аргаар мөрдөх болов. Гэтэл энэ удаад сүнс, буг чөтгөрт үл итгэгч Бадрах хэмээх шинэ мөрч түшмэл хүрээнээс ирснээр Данигайн аргыг шүүмжлэн, хэргийн мөрдөлтөнд илүү бодитой арга барил хэрэглэхийг шаардав.
Бадрах ар араасаа дарааллан гарах хүн амины нууцлаг хэргүүдийг мөрдөн шалгах зууртаа Чоймчиг Гүнгийн үзэсгэлэнт охинд сэтгэл алдарсан байв. Энэ бүхний эцэст мөрч түшмэл Бадрах бүх зангилааг тайлан, аллага бүрийн ард хэн байсныг илчлэх болно.
“Үүлэн хээтэй орчлон” адал явдалт уран сайхны кино Univision, Look TV, DDishTV-ийн видео санд нэмэгдлээ.
Энэхүү киноны найруулагч Г.Бадамрагчаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэн кино зохиолоо шинээр бичсэн байна.
"Hollywood Camel"-ийн бүтээсэн тус киноны гол дүрд ихэвчлэн эерэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА, жүжигчин Р.Анхням эсрэг дүр буюу Сугар хатанд тоглосон бол залуухан бүсгүй Хулангоогийн дүрд жүжигчин Ж.Гүнжидмаа, мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тогложээ.
Жүжигчид:
- Р. Анхням /СТА/
- Ц.Төмөрхуяг /МУГЖ/
- Д. Батбаатар
- Т. Анхбаяр
- Ж.Гүнжидмаа
- Ж.Уянга
“ҮҮЛЭН ХЭЭТЭЙ ОРЧЛОН” адал явдалт уран сайхны киног гэртээ тухлан сууж таалан соёрхоно уу.
Та дэлгэрэнгүй мэдээллийг Mongol Movie Фэйсбүүк хуудсаар авна уу.