Монгол Улсын газрын харилцааны салбарын үйл ажиллагааг таниулах, үр дүн, ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилгоор 2004 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн тухайд Монгол улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас “Монгол улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа.
1992 онд Монгол Улсын хэмжээнд анх удаа өмч хувьчлалын талаар заалт гарч, 2003 оноос иргэдэд газар өмчлүүлж эхэлсэн билээ. Энэ хугацаанд иргэдийн газар өмчлөх идэвх ба газар өмчлөлийн асуудалд нийслэл, орон нутагт гарсан өөрчлөлтүүдийн талаар салбарын мэргэжилтнүүд тус форумын үеэр нээлттэй хэлэлцэв.
Тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү:
“Дүүргийн иргэдэд газар өмчлүүлнэ гэсэн хууль 2008 оноос эхлэн “иргэн бүрт” болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл нэг гэр бүлд өгдөг байсан газрыг гэр бүлийн гишүүн бүрт өгдөг болсон юм. Одоогийн байдлаар 870 мянган өрхийн 60 орчим хувь нь өрхийн хувьд газраа өмчлөөд авчихсан.
Харин газар өмчилж аваагүй 30 хувь буюу 170 мянга орчим нь орон сууцанд амьдардаг айл өрх байна.
Үлдсэн 10 гаруй хувь нь өвөлжөө, хаваржааны эзэмшлийн газартай малчид байдаг” гэсэн баримтыг нэрлээд үйл ажиллагааныхаа цаашдын зорилгыг тодорхойлохдоо “Газар өмчлөлийн ажлыг дэд бүтэц, инженерийн төлөвлөлттэйгөөр явуулж, нэг гэр бүлийн гишүүд газар авахдаа зэргэлдээ газрыг сонгож, тэндээ амьдрах боломжоор хангахад анхаарах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр иргэдийн өмчлөлтэй холбогдсон асуудлын талаарх мэдлэг тун тааруу байна. Тэдний ойлголтыг сайжруулах нь бидний бас нэгэн зорилго” хэмээв.
Үнэхээр ч дэд бүтэц дагаж амьдрал үүсдгийн нэг нотолгоо нь 2017 оны байдлаар Төв аймаг, нийслэл хотыг холбосон авто замыг дагаж иргэд нийт 850 га газар өмчилсөн явдал юм.
Өнөөдөр нийт 1,5 сая км кв. хэмжээтэй Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0,39 хувийг л иргэд эзэмшдэг. Ирээдүйн 10 жилд манай хүн ам 3,8-аас 4 сая болно гэж таамагласан ч нийт газар нутгийн 2,1 хувь л өмчлөгдөхөөр тийм өргөн газар нутаг дээр бид амьдарч байна. Огт үр ашиггүй, хүнгүй газар өмчлүүлэхийн оронд хөрөнгө оруулалтыг нь хамт шийдэж, тухайн газарт амьдрал авчрах нь салбарын мэргэжилтнүүдийн урт хугацааны төлөвлөгөө болоод байгаа юм.
Хуулийн дагуу Монгол Улсын иргэн аль ч аймгийн бүсэд газар өмчлөх эрх нь нээлттэй. Хотод 0,07 га газар, харин хөдөө орон нутагт 0,3 га газар үнэгүй өмчилж болно гэж хуульд заагдсан байдгийг иргэд тэр бүр мэддэггүйгээс болж нийслэлд хүн амын нягтаршил нэмэгдсээр байна.
2015 онд иргэдийн газар өмчлөх идэвх цахим газар өмчлөл бий болсны дүнд огцом өсөж, хуульд долоон удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Мөн хуулийн агуулгад “Гамшгаас хамгаалах хууль” зэрэг бусад хуультай холбоотойгоор нийт 14 удаа өөрчлөлт орсон гэсэн баримт бий.
Форумын үеэр МУИС-ийн Газар зүйн тэнхимийн доктор, дэд профессор Г.Гантулгын “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа” хэмээх илтгэлд дурдсан 2017 оны эцсээр нийт нутгаар 571,000 иргэн буюу хүн амын 18,3 хувь нь газар өмчилж авсан гэсэн тоо баримт анхаарал татав.
Хэдийгээр орон нутаг дахь иргэдийн газар өмчлөл нэмэгдсэн ч Улаанбаатар дахь газар өмчлөл хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр байна. Удаах байранд нийслэлтэй хамгийн ойрхон Төв аймгийн баруун зүгийн сумд, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймгууд мал аж ахуй, тариалангийн зорилгоор өмчилсөн газрын тоогоор жагсчээ.
Мэдээж нарийвчлан авч үзвэл дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлтэй холбоотойгоор аймаг бүрт өөр өөрсдийн гэсэн газарзүйн давуу тал бий. Үүн дээр түшиглэн эдийн засгаа дэмжихийн тулд харьцангуй удаашралтай явагдаж буй аж ахуйн зориулалтаар газар өмчлөх иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Судалгаагаар нийт газар өмчилсөн иргэдийн 99,81 хувь нь гэр бүлийн зориулалтаар газраа үнэгүй хувьчилж авсан бол 0,11 хувь нь үнээр нь худалдаж авсан, үлдсэн өчүүхэн хувь нь аж ахуйн зориулалтаар газар өмчилж авсан байдаг.
Ер нь газар өмчлөлөөс эдийн засагт үзүүлэх нөлөөлөл маш бага буюу Монгол Улсын татварын нийт орлогын 2 хувийг л эзэлдэг. Харин олон улсын жишгийг харвал улсын татварт өмч хувьчлалын хувь хэмжээ их байж, тэр хэрээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг байна. Үүнтэй харьцуулахад Монголд хүмүүс газрыг үнэгүй өмчлөөд сурчихсан, татвараас зайлсхийх гэсэн сөрөг хандлагатай байна гэж дүгнэж болох юм.
Өөр нэгэн асуудал гэвэл улсын бүртгэлд газар түрээсэлсэн тухай баримт бараг бүртгэгдээгүй шахам байгаа нь газрын бүртгэл, судалгаа төдийгүй хуулийн зохицуулалт хангалтгүй байгааг илтгэж, албаныханд эргэлзээ төрүүлдэг явдал. Энэ нь мэдээж иргэд өөрсдийн өмчийг түрээслэхдээ албан ёсоор бүртгүүлдэггүй, нууцаар түрээсийн үйл ажиллагаа эрхлэх хандлагатай байдагтай холбоотой.
Доктор, дэд профессор Г.Гантулгын онцолсон бас нэгэн асуудал бол “Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх гэдэг ойлголтыг хуульд зааснаар тухайн газар дээр амьдрах, оршин суух гэсэн утгаар илэрхийлсэн боловч хүмүүс дэлгүүр ажиллуулах, аж ахуй эрхлэх зэргээр гэр бүлийн хэрэгцээний газар дээр хөдөлмөр эрхлэх болсон нь энэхүү ойлголтыг дахин тодорхойлох шаардлага бий болголоо.
Ерөнхийдөө газар өмчлөл нь гэр хороололтой шууд хамааралтай. Өдгөө Монгол Улсын хэмжээнд Дархан хот гэр хороолол хамгийн багатай бүсээр нэрлэгдэж байна. Бидний авсан судалгаанаас газар эзэмших сонирхолтой иргэдийн дийлэнх хувь нь эдийн засгийн боломж тааруу, хөдөө орон нутгаас суурьшсан залуучууд байдаг гэсэн хандлага ажиглагдсан.
Сүүлийн үед аюулын харанга дэлдээд буй агаарын бохирдолд гэр хороолол 80% буюу хамгийн их нөлөөлөл үзүүлдэг. Тэгээд ч хот суурингийн газар нэмэгдэх тусам хөдөө аж ахуйн газрын хэмжээ буурдаг урвуу хамааралтай тул байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулахад салбарын шинжээчид ихээхэн анхаарч, зөв бодлого баримтлах хэрэгтэй” гэсэн байгаль орчин, эдийн засгийн талаас бодолцож, газар өмчлөлийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой талаарх санал байсан юм.
Форумын үеэр мөн УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ГЗБ холбооны тэргүүн Д.Мөнхбаатар, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Төв аймгийн ГХБХБГ-ын дарга М.Отгонбат, Дорнод аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр нар илтгэл тавьсан юм.
Энэ удаагийн форумд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, нийслэл, дүүргийн газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын, газар, салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагуудыг төлөөлөн 150 гаруй төрийн албан хаагч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, оюутнууд оролцлоо.
Б.Минжин