Маркетингийн судалгааны MMCG компани 2014 оноос хойш, жил бүр Үндэсний Медиа Хэрэглээний Судалгааг хийж ирсэн. Энгийнээр хэлбэл, Монголчууд хэвлэл мэдээллийн ямар сувгаас мэдээлэл авч, итгэж, ямар давтамжтайгаар ашигладагыг судалж, илрүүлдэг гэсэн үг.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд буюу Масс медиа хэрэглээ нь маркетингтай шууд холбоотой. Учир нь бизнесүүд брэндийнхээ тухай мэдээлэл, сурталчилгааг медиа сувгуудаар дамжуулж хүргэдэг. Маркетеруудад худалдан авагчдад мэдээлэл хүргэх хамгийн үр дүнтэй сувгууд болон бизнес, маркетингийн шийдвэр гаргахад нь туслах олон үр дүнг багтаасан “Үндэсний Медиа Хэрэглээний Судалгаа 2018”-наас дараах 10 үр дүнг онцлон хүргэж байна.
НЭГ. ЁООЁ, ААВ! ТАНЫ ҮЕ ОНДОО, ЗА!
Зөвхөн маркетингд ч биш бизнест зорилтот худалдан авагчаа тодорхойлох нь нэн чухал. Учир нь бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн гэж байдаггүй билээ. Энэ судалгаагаар GENERATION буюу нийгмийн ямар цаг үед төрсөнөөр нь хүмүүсийг 4 үед хувааж, тэдгээрийн медиа хэрэглээг судалж, илрүүлсэн. Учир нь хүмүүсийн хэрэглээ, сонголт, аливааг илүүд үзэх байдал, сэтгэл хөдлөл, шийдвэр гаргалт зэрэг нь хэзээ төрсөн, ямар цаг үед өссөнөөсөө шалтгаалаад ялгаатай байдаг.
Жишээ нь, “Generation Z” үеийг дэлхий их сонирхон судалдаг. Тэд зөвхөн ирээдүйн худалдан авагчид төдийгүй өнөөдрийн худалдан авалтанд том нөлөөтэй үеийнхэн. Интернэтийн үед төрсөн болоод ч тэр үү тэд мэдээллийг хайж, судалдаг. Тэдний сошиал медиа хэрэглээ нь “Babyboomer” буюу 50, 60-аад оныхноос 2 дахин илүү боловч уламжлалт медиагийн хэрэглээ нь 2 дахин бага. Тиймээс маркетерууд зорилтот худалдан авагчдаа зөв тодорхойлж, тэдэнд хүрч чадах сувгуудыг сонгоорой.
Generation Z болон Baby Boombers-ийн сонин, сошиал медиагийн хэрэглээ:
ХОЁР: ХУУЧНЫ ЮМ ХУУЧРААД БАЙНА
Уламжлалт медиа буюу телевиз, радиогийн хэрэглээ огцом буурсныг энэ судалгаа илрүүлэв.
Тэр дундаа сонин, сэтгүүлийн хэрэглээ 20%-р буурчээ. Үүнийг интернэт болон сошиал медиагийн нэвтрэлт, технологийн давуу талууд, хүмүүсийн амьдралын хэв маяг, зан төлөвийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж болно. Гэхдээ уламжлалт медиагийн мэдээлэл хүргэх цар хүрээ хумигдсан уу гэхээс ор тас алга болчихоогүй. Жишээ нь Babyboomers телевиз үзэх дуртай. Сонин унших дадалтай хүмүүс, сонинг илүү мэдээллийн баталгаатай эх үүсвэр гэж үздэг бүлэг уншсаар л байгаа. Өмнө нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцогддог байсан уламжлалт сувгууд өнөөдөр цөөн тооны хүмүүст мэдээлэл хүргэдэг болж өөрчлөгдөж байна. Хүмүүст мэдээлэл дамжуулдаг олон суваг бий. Тэд хэнд хүрч байгаатай нь уялдуулан идэвхижүүлэлтийн сувгаа зөв сонгох оновчтой болохоос, сошиал суваг чухал гэж харах нь өрөөсгөл юм.
ГУРАВ: ГАР УТСАА МАРТАХ НЬ ДАЙНД ЗЭВСЭГГҮЙ ЯВАХТАЙ АГААР НЭГ
Интернэт хэрэглэгчдийн 96% нь гар утаснаасаа интернэтэд ордог аж. Тиймээс маркетерууд идэвхижүүлэлтийн контентын агуулга, хэлбэр, харагдах байдал зэргийг гар утсанд тохируулсан байхад анхаараарай. Нэмж сонирхуулахад, интернэтийн нэвтрэлт жил бүр 20%-р өсч байсан бол өнгөрсөн жил 4%-р өссөнөөс дүгнэхэд интернэт хэрэглэгчдийн тоо, ялангуяа хотод тогтворжих хандлагатай байна. Гэхдээ Монгол улсын нийт өрхийн 50%, нийт хүн амын 80% нь интернэтэд нэвтэрдэг нь дэлхийд өндөрт тооцогдох үзүүлэлт. Мэдээж хэрэг хот, хөдөө болон ордог давтамжийн хувьд ялгаа бий. Хөдөөд интернэтийн нэвтрэлт 20%-р өссөн бөгөөд үүнд Гэр интернэт, Манай интернэтийн үүрэг их.
Зөвхөн гар утас, ширээний компьютерийн хувьд:
ДӨРӨВ: ФЭЙСБҮҮК Л ГЭХ ЮМ. ЦААНА НЬ ЗӨНДӨӨ ....
Хэдийгээр фэйсбүүкийг нийт хүн амын 82% буюу 1.7 сая хүн хэрэглэдэг ч фэйсбүүк Монголчуудын хэрэглэдэг цор ганц сошиал платформ биш аж.
Нийт хэрэглэгчдийнх нь 37% нь хуурамч мэдээлэл байдаг гэж үздэг фэйсбүүк хамгийн өндөр хэрэглээтэй сошиал платформ мөн ч гэлээ нас насныхан өөр платформуудыг таалдаг байна.
Жишээ нь 300,000 гаруй хүн Инстаграмыг хэрэглэдэг. “Generation Z”-н охидын 72% нь Инстаграм ашигладаг. WeChat-г ч гэсэн өргөнөөр ашигладаг. Twitter, Snapchat-г ижил тооны хүмүүс ашиглаж байна. Олон нийтэд хүрэхгүй ч тодорхой бүлгийн хүмүүст хүрээд байна. Тиймээс маркетерууд сошиал медиа төлөвлөлт хийхдээ, сувгийн сонголтдоо анхаараарай. Энэ судалгаа Монголчуудын фэйсбүүкийн хэрэглээг нарийвчлан судалсан.
ТАВ: ХЭРЭГЛЭГЧИЙН ҮГ ХАМГИЙН ҮНЭН
Интернэт хэрэглэгчдийн 60% нь аливаа худалдан авалт хийхээсээ өмнө интернэтээс мэдээлэл хайдаг. Гэхдээ Гүүглээс биш фэйсбүүкээс. Тэд хүмүүсийн, хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэл, комментуудыг уншдаг. Энэ бол хүмүүсийн худалдан авах шийдвэр гаргалтанд гарсан маш том өөрчлөлт.
Өмнө нь реклам үзээд сонголтоо хийдэг байсан бол өнөөдөр сошиал дээр хайлт хийж, хүмүүсийн сэтгэгдэлийг уншиж танилцсаны үндсэн дээр сонголтоо хийдэг болж. Тэгэхээр, маркетерууд сошиалд бүтээгдэхүүнийхээ талаарх хангалттай мэдээлэл оруулахаас гадна хүмүүсийн дунд ярианы сэдэв болохуйц агуулга, контент бүтээхийг эрмэлзээрэй.
ЗУРГАА: ХАЙХААС ЗАЛХУУРДАГ ҮЕИЙНХЭН
Generation Z”-н 65%, “Millennials”-н 45% нь ямар брэнд сонгохоо сошиал платформ дээр найзуудаасаа асуудаг болж. Хэрэв найз нь “Энэ гоё” гэх юм бол шууд сонгодог. Энэ бас л хүмүүсийн худалдан авах зан төлөвт гарсан маш том хэмжээний өөрчлөлт.
Тэгээд ч сошиал платформ хэрэглэгчдийн 40% нь фэйсбүүкийг сэтгэгдэл бичихэд тохиромжтой суваг гэж үздэг. Тиймээс энэ байдалд маркетингаа уялдуулж, агуулга, хэлбэр, арга барилын тохируулга хийх хэрэгтэй.
ДОЛОО: ТВ РЕКЛАМ – ОРШИХ УУ? ЭС ОРШИХ УУ?
Телевиз үзэгчдийн 70% гаруй нь реклам гарч эхлэнгүүт сувгаа сольдог. Тэгэхээр, телевизийн рекламны блоконд сурталчилгаагаа байршуулах нь оновчтой шийдвэр мөн үү? Эсвэл телевизийн контентод рекламаа шингээх үү? Түүнчлэн, үзэгчдийн дийлэнх нь телевиз үзэж байхдаа өөр юм давхар хийж байдаг буюу анхаарал нь бүр төвлөрдөггүй. Дээр нь телевизийн контентуудын чанар муу байгаа учраас телевизийг бус илүү сонирхолтой контентыг интернэтээс үзэж байна.
Хүмүүс телевизийг бус контентыг сонгож үзэж байна. Бас нэг юм нэмж хэлэхэд, уламжлалт сувгуудад зориулж хийдэг контентуудаа сошиал медиа сувгуудад байршуулах нь хөдөөний хүнийг хотод шууд аваад ирсэнтэй агаар нэгэн. Сошиалд тохирох контентууд уламжлалтаас өөр. Тэд шэйрлэгдэхүйц байх учиртай.
НАЙМ: БАГАЧУУЛ БАЯСАХ ДУРТАЙ
Аль үеийн хүн болохоос хамаараад тэдний ямар төрлийн агуулга, контентэд татагдах нь ялгаатай байна. Жишээ нь “Generation Z”-нхэн 70% нь инээдмийн, хошин шог контентыг илүү үздэг байхад бусад үеийнхэн нь тэдэнд тус болохуйц зөвлөгөө, мэргэжилтний яриа гэх мэтэд татагддаг. Тэгэхээр, маркетерууд зорилтот худалдан авагчиддаа сувгаас гадна агуулгаа тохируулах хэрэгтэй.
ЕС: ПЭЙЖ ҮҮ, ГРУПП ҮҮ?
Энэ судалгаараар фэйсбүүк хэрэглэгчдийн дунд хамгийн идэвхитэй байдаг группүүдыг тодорхойлсон. Пэйжийг бодох юм бол групп нь админ шинээр пост оруулахад бүх гишүүдэд мэдэгддэг, зорилтот бүлгийнхнийг цуглуулсан байдаг гэх мэт давуу талуудтай.
Жишээлбэл Generation Z-үүд идэвхтэй байдаг групп бол кино, гар утас, дуу хөгжим, бүжиг, бүх төрлийн спортын группууд байхад BabyBoomers-ийнхэн эрүүл мэнд, хоол хүнстэй холбоотой группүүдэд идэвхтэй байдаг байна. Энэ үр дүнгээс маркетерууд бизнестэйгээ холбоотой ямар групптэй хамтарч ажиллаж болохоо мэдэж авна.
АРАВ: НИЙГМИЙН СҮЛЖЭЭ НИЙТЭЧ БОЛГОДОГ
Хүмүүсийн амьдралын хэв маяг багагүй өөрчлөгджээ. 2014 оны судалгаагаар хүмүүс зурагтаа үзээд, гэртээ суухыг илүүд үздэг байсан бол өнөөдөр хүмүүс гэрээс гадуурх үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагдахыг илүүд үздэг болж.
Өмнө нь нийгмийн сүлжээ хүмүүсийн амьд харилцааг үгүй хийж байна гэдэг байсан бол одоо хүмүүс эсрэгээрээ өөр өөрсдийн сонирхлоороо нэгдэн уулзаж, хамтдаа ямар нэг үйлдэл хийх сэдлийг төрүүлж, илүү нийтэч болгож байна. Жишээлбэл Generation Z үеийнхэн 59% нь найз нөхөдтэйгөө уулзаж, гадуур цагийг өнгөрүүлэх дуртай бол BabyBoombers-ийнхэн түлхүү гэртээ амрах, телевиз үзэх, агаар салхинд гарах дуртай байна. Мөн судалгааны үр дүнгээс харахад хүмүүс гэртээ цай чанаж уухын оронд кофе шопд орох дуртай болжээ. Энэ байдлыг дагаад бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хувьсан өөрчлөгдөх шаардлагатай болж байна.
Хэрэв та “Үндэсний Медиа Хэрэглээний Судалгаа 2018”-г худалдан авахыг хүсвэл ЭНД дарна уу.