Дэлхийн банкны санхүүжилтээр “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байна. Тус төслийн бизнес хөгжлийн шинжээчээр ажилладаг Б.Нямсүрэнтэй ярилцлаа.
-Экспортыг дэмжих төслөөс уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох шаардлага нь юу вэ. Ямар үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Экспортлогч орон болохоор зорьж буй аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллахад туслах нь төслийн гол зорилго. Экспортын бизнесийн онцлогоос шалтгаалан дотоодын, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр үндсэн хэрэгцээ бий:
- Экспортын зах зээл дотоодын зах зээлтэй харьцуулахад илүү өрсөлдөөнтэй учраас экспортын бизнес эрхлэх хүсэлтэй ААН маш сайн судалгаа төлөвлөгөө, зохион байгуулалттай энэ бизнесийг эхлүүлбэл тулгарч болох аливаа эрсдэлийг даван туулж, урт хугацаанд ашигтай ажиллах боломж бүрдэх юм.
- 2017 онд Монгол Банкны хийсэн Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал судалгааны тайланд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагууд ЖДҮ эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө, машин тоног төхөөрөмж худалдан авах, барилга өргөжүүлэх, шинэ барилга худалдан авахад нь зээл олгож, санхүүжилт хийж байгааг дурдсан. Энэ судалгаанаас бизнесийн төлөвлөгөө, судалгаа, аж ахуйн нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүүгийн хүртээмж хангалтгүйг харж болно. Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэг энэ дутагдсан орон зайг нөхөж, урт хугацаанд тогтвортой экспорт эрхлэхэд шаардлагатай мэдээлэл, мэдлэг, туршлагыг хуримтлуулахад тусална.
- Эдгээр зорилго, шаардлагын хүрээнд тухайн аж ахуйн нэгжийн экспортын бизнесийг дэмжиж 1) Бизнес стратеги, төлөвлөгөө боловсруулах, 2) Үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл хийх, 3) Бүтээгдэхүүний чанарын туршилт хийх, ОУ-ын гэрчилгээ авах, 4) Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортод нэвтрүүлэх 5) Экспортын яармаг, үзэсгэлэн худалдаа, сургалтад оролцох зэрэг өөр хоорондоо уялдаа холбоо бүхий 5 төрлийн үйл ажиллагаанд төслөөс нөхөн олговор буюу буцалтгүй тусламж олгож байна.
-Эдгээр үйл ажиллагааг тус бүрд нь товчхон танилцуулахаач. Бизнесийн стратеги, төлөвлөгөө боловсруулах ач холбогдол, үр дүн юу вэ?
-Бизнесийн стратеги, төлөвлөлт тухайн аж ахуйн нэгжийн бодит нөхцөл болон зах зээлийн боломжийг үндэслэн тодорхой хугацаанд хүрэх зорилгоо дэвшүүлж, түүнд хүрэхэд шаардлагатай гол нөөцийг хэрхэн хамгийн үр ашигтай удирдах арга замыг тодорхойлсон баримт бичиг юм. Бизнесийн стратеги, төлөвлөлтийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг чухал. Дараах дарааллаар боловсруулдаг:
- Тухайн ААН бизнесийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, одоогийн бизнесийн ашигт ажиллагаанд эерэг, сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлно.
- Сөрөг хүчин зүйлсийг бууруулах, эерэг зүйлийг нэмэгдүүлэх төрөл бүрийн бизнесийн сонголтуудыг үнэлж, цэгнэн одоогийн бодит нөхцөл байдлаас ирээдүйд хүрэхээр зорьж буй үр дүн, амжилтыг тодорхойлох буюу урт хугацааны зорилго, ирээдүйн чиг хандлагаа бодитоор тогтоох боломжийг бүрдүүлнэ.
- Бизнесийн одоогийн нөхцөл байдал, ирээдүйд хүрэхээр зорьж буй үр дүнгийн хоорондын зөрүү цаашид ямар үйл ажиллагааг, хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх гол чиглэлийг тодорхойлно.
- Бизнес стратеги төлөвлөлтийг мэргэжлийн зөвлөхүүд, шинжээчид, судлаачид гүйцэтгэх бөгөөд зөвлөгөө, судалгаа шинжилгээ, төлөвлөлттэй холбоотой гарсан зардлын 50 хувийг төслөөс нөхөн олгоно.
- Бизнесийн стратеги төлөвлөлт боловсруулснаар мэдлэгт суурилсан шийдэл, арга барилаар ажил хэргээ удирдаж үйлдвэрлэл, маркетинг, борлуулалт, менежмент, санхүүгийн үйл ажиллагааг гол зорилгод чиглүүлэн оновчтой хөтлөх, түүнчлэн эрсдэлийг урьдчилан харах, хариу арга хэмжээг тооцох боломжийг ААН-д олгоно.
-Үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэлийн талаар товч танилцуулах уу?
-Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөлт, тоног төхөөрөмжийн байршил, материалын тээвэрлэлт, бүтээгдэхүүний загвар, хөгжүүлэлт, технологи ажиллагаа, үйл ажиллагааны загварчлал, үйлдвэрлэл төлөвлөлтийн хяналт, чанарын хяналт, материалын сонголт, судалгаа, удирдлага, засвар үйлчилгээний удирдлагыг сайжруулах зэрэг хийх ажлуудыг сайжруулан өөрчлөх үйл ажиллагааг үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл гэж ойлгож болно. Үйлдвэрлэлийн менежментийг шинэчлэн сайжруулах үе шатыг дараах байдлаар авч үзэж болно.
- Байгууллагын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортын зах зээлд өрсөлдөхүйц загвар, чанар, давуу тал, хэрэглэгчийг татах үнэ цэнийг агуулж байгаа эсэхийг тодруулдаг,
- Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах шийдэл, хувилбаруудыг боловсруулах, төсөл, төлөвлөгөө боловсруулах, бүтээмж, чанар сайжруулах чиглэлээр судалгаа хийнэ. Тухайлбал түүхий эд бэлтгэх, татах, түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, чанарыг баталгаажуулах, тээвэрлэх, түгээж хуваарилах, хадгалах зэрэг үйлдвэрлэлийн бүхий л явцыг иж бүрнээр эсвэл хэсэгчлэн агуулсан дүн шинжилгээ, түүний үр ашгийг сайжруулах загварчлал, шийдлийг боловсруулна.
- Дараагийн алхам бол үйлдвэрлэлийн менежментийг шинэчлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хамт олны харилцааг зөв удирдах, манлайлах зэрэг чадавх бэхжүүлэх зорилтыг давхар хэрэгжүүлэх нь үр дүнтэй байдаг.
Тухайн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн шинжээч, зөвлөхөөр судалгаа, үнэлгээ хийлгэх, сайжруулах зөвлөмж, арга зүйн дэмжлэг авахад дэмжлэг үзүүлэх боломжийг манай санхүүгийн дэмжлэг олгож байгаа юм.
Аж ахуйн нэгж зорьсон үр дүндээ хүрэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, бүтээмж, үр ашиг тул үйлдвэрлэлийн менежментийг сайжруулах нь аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх, зардлыг багасгах, чанарыг баталгаажуулах амин гол хэсэг гэж ойлгож болно.
-Олон улсын чанарын баталгаа экспортын бизнест чухалг. Энэ талаар төслөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-ААН нь бизнесийн стратеги төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэлийн ач холбогдлыг танилцуулсан. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрүүлбэл удаан оршин тогтнож, ашигтай ажиллаж чадахгүй, хэрэглэгчид тухайн ААН-ийн өрсөлдөгч компанийг л сонгоно.
-Бүтээгдэхүүн үйлчилгээний эдэлгээ, найдвартай байдал, хэмжээ, багтаамж, бүтээмж, материал, түүхий эдийн найрлага, тээвэрлэлт, бүтэц, бат бэх байдал, ангилан ялгах шинж тэмдэгт сайжруулалт хийж, экспортын зах зээл, хэрэглэгчийн шаардлагыг хангах эсэхийг шалгаж байгааг бүтээгдэхүүний чанарын туршилт гэнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээ чанарын туршилт, стандартын шаардлагыг хангасан бол эрх бүхий зохих байгууллага албан ёсоор баталгаажуулж нотлохыг ОУ-ын гэрчилгээ авах үйл ажиллагаа гэнэ. Олон улсын гэрчилгээ тухайн бүтээгдэхүүний чанар, үнэ цэнийг харуулах нэрийн хуудас болж, экспортын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлдэг.
Энэ ажлын хүрээнд зөрүүний шинжилгээ хийлгэх, аудит хийлгэх, зөвлөх үйлчилгээ авах, бүтээгдэхүүний дээжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид илгээх, сургалтад хамрагдах, баталгаажуулалт хийлгэх зэрэг үйл ажиллагааны зардлыг төслөөс нөхөн буцалтгүй тусламж олгоно.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанарын туршилтыг давж, олон улсын чанарын гэрчилгээ авснаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нээх, зорилтот зах зээлд хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломж бүрдэх юм.
-Тэгвэл одоо экспортын зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн нэвтрүүлэх талаар танилцуулахгүй юу?
-Сонгосон зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгч, өрсөлдөөн, хууль эрх зүйн орчныг судлан, экспортын зах зээлд нэвтрэх стратегиэ зөв тодорхойлж, экспортод зориулж бүтээгдэхүүнээ өөрчлөн сайжруулж, маркетингийн стратегийн дагуу бүтээгдэхүүнээ байршуулах, борлуулалтын сувгийг бий болгох зэрэг дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий үйл ажиллагааг бүтээгдэхүүн нэвтрүүлэх үйл ажиллагаа гэдэг.
-Экспортын зах зээлд нэвтрэх олон стратеги байна. Тухайлбал шууд болон шууд бус экспорт, мэдлэг буюу оюуны өмчийг шилжүүлэх, франчайзинг, аутсорсинг, үйлдвэрлэх гэрээ, хамтын эзэмшлийн үйлдвэр байгуулах, экспортын сүлжээнд нэгдэх гэх мэт. Эдгээр олон хувилбараас тухайн аж ахуйн нэгжид аль нь хамгийн тохиромжтой болохыг тогтоохын тулд экспортын зорилтот зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөгчийн судалгаа, орчны шинжилгээг хийнэ. Эдгээр судалгаанд үндэслэн бүтээгдэхүүнээ өөрчлөн сайжруулах, байршуулах, борлуулах маркетингийн стратегийг оновчтой тодорхойлох боломжтой.
Эдгээр бүх судалгааг хийх, стратеги боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийн хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг, тохирох үнээр оновчтой газар борлуулах, бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулах арга хэрэгсэл, тэдгээрийн загвар, чиг хандлагыг боловсруулахад шаардлагатай зардлын 50 хувийг төслөөс санхүүжүүлнэ.
Судалгааны үр дүн, мэдлэгт суурилан бүтээгдэхүүнээ өөрчлөн сайжруулах, зах зээлд нэвтрэх стратегиа зөв сонгох нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, итгэлцэл бий болгох, борлуулалт өсгөх, тухайн зах зээлд өөрийн байр суурийг эзлэх таатай боломжийг бүрдүүлнэ.
-Та ярилцлагын эхэнд санхүүгийн дэмжлэг олгох зөвшөөрөгдсөн 5 үйл ажиллагаа бий гэж дурдсан. Тав дахь үйл ажиллагаа буюу экспортын яармаг, үзэсгэлэн худалдаанд оролцох талаар танилцуулах уу?
-Экспортын яармаг, үзэсгэлэн худалдаа тодорхой салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн танилцуулах, үйлдвэрлэгч хэрэглэгч, зуучлагчдыг холбох, сүүлийн үеийн зах зээл, хэрэглээний чиг хандлагыг тодорхойлоход чиглэсэн олон улсын маркетингийн арга хэмжээ юм. Үүнд амжилттай оролцохын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлдэг:
- Мэдээлэл, судалгаанд үндэслэн оролцох шаардлагатай үзэсгэлэн, яармагийг сонгоно. Хэзээ, хаана, ямар давтамжаар олон улсын үзэсгэлэн худалдааг хэн зохион байгуулж байгааг судлан, зорилтот зах зээл, хэрэглэгч, зуучлагчтай холбох боломжтой, ач холбогдол өндөртэй хувилбарыг сонгоно.
- Сонголтоо хийсний дараа тухайн арга хэмжээнд оролцох нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, зураг, загварын чиг хандлагыг тодорхойлно. Бүтээгдэхүүнээ бид хэрхэн сурталчлах, оролцогчдын анхаарал, сонирхлыг хэрхэн татах вэ гэдгээ нэг бүрчлэн тооцож, нарийвчилсан зураглал гаргана.
- Бэлтгэл ажлуудыг хангах явцад зэрэг авч явах шаардлагатай нэг зүйл нь харилцаа, холбоо тогтоох, өргөжүүлэх юм. Үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчийн зүгээс оролцогчдын тоо, холбогдох статистик мэдээллийг бэлтгэж өгдөг. Тэдгээр мэдээллийг ангилан, бидний хувьд хамгийн гол зорилтот оролцогчдын жагсаалт гаргадаг. Жагсаалтад багтсан оролцогчдод байгууллагаа танилцуулахын тулд уулзах цаг товлож, арга хэмжээний үеэр хийх бизнес ярилцлагад урьдчилан бэлтгэдэг.
- Олон улсын үзэсгэлэн яармагт тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөх үзэсгэлэнгийн хөтчийг томилох, сургах ажлыг дараагийн шатанд хийдэг. Хөтөч үзэсгэлэнгийн бүхий л явцыг удирдан чиглүүлэх, зохицуулах, холбох үүргийг гүйцэтгэдэг.
- Үзэсгэлэн арга хэмжээний дараа эргэх холбоог хангах буюу тогтоосон харилцаа холбоогоо өргөжүүлэх, ажил хэрэг болгох зэрэг маркетингийн дараагийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг.
- Олон улсын үзэсгэлэн яармагтай холбоотой мэргэжлийн зөвлөх, дизайнер хөлслөх, видео танилцуулга хийлгэх, мэргэжлийн зураг авалт хийлгэх, сургалтад хамрагдах үйл ажиллагаанд төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
- Ихэнх хүмүүс үзэсгэлэн яармагийг нэг удаагийн арга хэмжээ гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ нь тухайн аж ахуйн нэгжийг зорилтот зах зээлтэй холбох гүүр болж, харьцангуй удаан хугацаанд үр дүнгээ өгдөг.
ЭКСПОРТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ГАРЫН АВЛАГА
-Экспортыг дэмжих төслөөс санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй ААН-д зориулж Экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах гарын авлага боловсруулсан.
-Дэлхийн банкны баталсан, санхүүгийн дэмжлэг хүсэгч ААН-д тавих шаардлагын нэг нь тухайн ААН шаардлага хангасан, Экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй (ЭХТ) байх ёстой. ААН-ийн санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлийг хараат бус хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан Үнэлгээний зөвлөл үнэлнэ.
Тухайн ААН-ийн ЭХТ шаардлагын түвшинд боловсруулагдсан эсэх, энэ төлөвлөгөө хэрэгжих боломжтой эсэхийг харгалзан шийдвэрээ гаргаж байна. Иймд төслөөс ААН-д тусламж болгон ЭХТ боловсруулах гарын авлагыг үнэгүй тарааж байна. Мөн төслийн цахим хуудсаас татаж авч ашиглаж болно.
ЭХТ гэдэг нь хэн, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэзээ, хаашаа, хэрхэн экспортлохоор зорьж байгааг харуулсан, тухайн байгууллагын зорилтот зах зээлд нэвтрэх, байр сууриа эзлэх, бүтээгдэхүүнээ байршуулах, борлуулах, санхүү нөөцөө удирдах стратеги, арга хэрэгслийг тодорхойлсон баримт бичиг юм.
Төслөөс боловсруулсан ЭХТ-ий загвар 6 бүлгээс бүрддэг. ААН-ийн танилцуулга, зах зээлийн судалгаа, экспортын бүтээгдэхүүн, маркетингийн стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын дараалал, төсөв, санхүүгийн тогтвортой байдал гэх мэт. Гарын авлагын бүлэг бүр нь суурь мэдлэг олгох үндсэн ойлголт, ЭХТ боловсруулах алхам, үе шатыг нэг бүрчлэн тайлбарласан арга зүй, санаа авах, харьцуулалт хийх жишээ, агуулга, дэс дараалал, бүрэн байдлыг хянах шалгах хүснэгт гэсэн хэсгээс бүрддэг.
-Та шаардлага хангасан ЭХТ гэж хэллээ. Яг ямар тохиолдолд шаардлага хангасан гэж үзэх вэ?
-ЭХТ агуулгыг бүрэн хамарсан, үнэн бодитой мэдээлэл, тооцоонд суурилсан, тухайн аж ахуйн нэгжид өсөлт авчрах стратеги, шийдлийг агуулсан байх шаардлагатай. Бид даяаршлын эрин зуунд амьдарч байна. Дотоодод хийж буй бизнесээ өргөжүүлж, олон улсын түвшинд гарах нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон аж ахуйн нэгж болж, хөгжлийн дараагийн шатанд гарахад нөлөөлөх гол хүчин зүйл юм. Тэгвэл экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй болсноор та хэтдээ хүрэх амжилтаа тодорхойлж, түүнд хүрэх алхмуудыг үе шаттай хэрэгжүүлэх зураглалтай болно.
Бид байгууллагуудаас ирсэн ЭХТ-г хооронд нь харьцуулж, уралдуулдаггүй. ААН бүр өөрийн онцлогтой. Хамгийн гол нь тухайн ЭХТ хэрэгжих боломжтой, цаашид тухайн ААН-д бизнесийн ашиг авчрах, тогтвортой экспортлогч болж чадвал төслийн зорилго биелнэ.
-ЭХТ боловсруулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх үү. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд ЭХТ боловсруулах туршлага дутмаг байж болох юм.
-ЭХТ-г боловсруулах гурван төрлийн дэмжлэгийг бид үзүүлдэг. ЭХТ боловсруулах аргачлалын талаар хүсэлт гаргасан ААН-д зориулсан сургалтыг сард нэг удаа зохион байгуулдаг. Энэ сургалтаар бодит жишээ, амжилтын түүх, практик зөвлөгөө өгч, ЭХТ боловсруулж байгаа туршлагаасаа хуваалцах боломжийг оролцогчдод бүрдүүлдэг.
Мөн ЭХТ боловсруулахад зориулж гарын авлага, танилцуулга үнэгүй өгдөг. Энэхүү гарын авлага тухайн ААН ЭХТ-г бие даан боловсруулахад дэмжлэг үзүүлэх жишээ, энгийн үг хэллэг, тайлбар, зөвлөмж агуулсан, шууд хэрэглээнд зориулсан арга зүйн тусламж гэж ойлгож болно.
Эцэст нь санхүүгийн дэмжлэг хүсэж, өргөдөл гаргасан ААН бүрийг хариуцан ажиллах Бизнес хөгжлийн шинжээчийг төслөөс томилдог. Тухайн бизнес хөгжлийн шинжээч аж ахуйн нэгжид ганцаарчилсан зөвлөгөө өгч, ЭХТ-г шаардлага хангаж, Үнэлгээний зөвлөлд танилцуулахад бэлэн болтол хамтран ажиллаж байна. Гарын авлагын дагуу ЭХТ-г боловсруулах явцад манай төслийн бизнес хөгжлийн шинжээчдээс зөвлөгөө, мэдээлэл авах боломж бүх ААН, хувь хүнд нээлттэй байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.