Далайд гарцгүй манай улсад далайн шинэхэн бүтээгдэхүүн “нүдний гэм”. Олон шат дамжлага, багагүй хугацааг туулан бидний гарт ирдэг далайн бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн хатааж, эсвэл лаазалсан байдаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэсэн, далайн шинэхэн бүтээгдэхүүн амтлах боломж бидэнд аль хэдийнэ бий болсныг та мэдэх үү.
Гүний худгаас ус татдаг тул түүнийг яг л далайн ус шиг байлгахын тулд давс, төрөл бүрийн эрдэс хийдэг байна
Монголчуудын түгээмэл хэрэглэдэг загас, далайн байцаа ч биш, бидний олонх нь амсаж үзээгүй сам хорхойг эх орондоо үржүүлэх эрсдэл өндөртэй, шинэлэг бизнесийг ISAC компанийнхан эхлүүлсэн. Японы “M’s” корпорац, Монголын “Солонго лайн” компанийнхан хамтран ISAC-ыг байгуулж, 2014 оноос эхлэн Монголд фермийн аргаар сам хорхой өсгөн үржүүлэх “Blue wolf” төсөл хэрэгжүүлжээ.
Тэд гадаадаас сам хорхойн жараахай авчраад, Улаанбаатарт байгуулсан зориулалтын усан санд өсгөдөг аж. Ингэхдээ нэг удаа 120 мянга орчим жараахайг хэсэг хэсгээр нь ууттай усанд хийж, онгоцоор тээвэрлэн авчирдаг байна. Агааргүй усанд 30 орчим цаг амьд байх чадвартай, нүдэнд үзэгдэхгүй шахам бяцхан жараахайнуудыг авчирсны дараа нэгбүрчлэн тоолох нь ажилчдын хувьд түвэгтэй ч зугаатай ажил аж.
Тус компани жилд найман тонн сам хорхой худалдаанд гаргах хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал бие гүйцсэн сам хорхойг усан сангаас жилд дөрвөн удаа олборлох боломжтой. Монголд жилд импортоор оруулж ирдэг сам хорхойн хэмжээг судалсны үндсэн дээр уг тоог гаргажээ.
Гэвч одоогоор ферм бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Тайваниас таван удаа л жараахай авчирч өсгөжээ. 120 мянга орчим жараахай хорогдол багатай өсвөл дунджаар нэг удаад 1.2 тонн сам хорхой нийлүүлэх боломжтой ч ихдээ 100 гаруй килограммыг л “хураасан” байна. Жараахайг өсгөж байх үед усны градус, хэмжээ, хоол тэжээлээс гадна тооцоолоогүй асуудлууд гарсаар байгаа тул энд ч, Японд ч олон туршилт хийж байгаа гэсэн.
Жараахайнууд 3-4 сарын дараа худалдаанд гаргах хэмжээнд хүртэл өсдөг. Бие гүйцсэн нэг сам хорхой дунджаар 13 грамм жинтэй. Бяцхан жараахай байхаас нь эхлээд санаа тавьж, хооллож өсгөсөн сам хорхойг бие гүйцэхэд дулаан “гэр”-ээс нь гаргаж, шинэлэг чанарыг нь хадгалах зорилгоор мөстэй хүйтэн усанд хийж, хөлдөөх үе хамгийн гунигтай аж.
Хөлдүү сам хорхойг цэвэрлэж, вакуумжуулан савласнаар хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүн бэлэн болдог. Ингэж савласан сам хорхойг нэг жилийн турш хөлдөөгчинд хадгалахад асуудалгүй гэнэ. Жараахай өсгөх фермийн бүх тоног төхөөрөмж, усан сангийн технологийг Японы “IMT en¬gineering” компани хариуцан гүйцэтгэжээ. Ферм тус бүр нь 75 тонн усны багтаамжтай дөрвөн том усан сантай. Үүнээс гадна жараахайнуудыг нэг сар хүртэл нь байлгадаг жижиг усан сан бий.
Гүний худгаас ус татдаг тул түүнийг яг л далайн ус шиг байлгахын тулд давс, төрөл бүрийн эрдэс хийж, температурыг нь тогтмол 28 хэмд байлгах шаардлагатай. Санд нэг хийсэн усаа 3-4 сарын турш цэвэршүүлэн ашигладаг аж. Фермийн бүх тоног төхөөрөмж автоматаар ажилладаг тул олон хүн байх шаардлагагүй.
Ажилчид нь Японы сам хорхой үржүүлдэг фермд очиж, дадлага хийн, туршлага судалжээ
Тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, усан сан цэвэрлэж, амьтдад хоол тэжээл өгөх шаардлагатай дөрвөн хүн ээлжлэн ажилладаг юм билээ. Компани нийтдээ арван ажилчинтай. Ажилчид нь Японы сам хорхой үржүүлдэг фермд очиж, дадлага хийн, туршлага судалжээ. Ямар орчинд үржүүлж, хаанаас ирсэн нь тодорхойгүй, хүнсний будагтай, хурдан өсгөх зорилгоор элдэв химийн бодис хэрэглэсэн байх магадлалтай импортын сам хорхойноос эднийх цэвэр органик гэдгээрээ давуу талтай.
Учир нь гадаадын ихэнх оронд сам хорхойг задгай цөөрөмд өсгөдөг аж. Харин “Blue wolf”-ын усан сан барилга дотор байдгаас гадна эрүүл ахуйн шаардлагыг хангалттай сахидаг тул ямар нэг өвчин үүсгэгч нян орох боломж бараг үгүй. Тиймээс үйлдвэрлэгчид өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар нэг эмийн бүтээгдэхүүн, бодис хэрэглэх шаардлагагүй, амьдардаг орчинд нь иддэг хоолыг нь өгөөд өсгөж буйг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Хулан онцолсон.
ISAC-ынхан бүтээгдэхүүнээ хараахан зах зээлд гаргаагүй байгаа. Жараахай өсгөх ажлын үр дүн тооцоолсон хэмжээнд нь хүрэхгүй байгаа учраас зах зээлд нийлүүлэх хангалттай нөөцгүй байгаа аж. Үүнээс гадна борлуулах үнэ өндөр тогтохоор байгаа гэнэ. Усан санд хийдэг зарим эрдэс болон давснаас бусад бүх зүйл, ялангуяа хамгийн их хэрэгцээтэй хэрнээ өндөр үнэтэй хоол тэжээлийг Японоос авчирдаг юм байна.
Нэг ээлжинд өсгөж буй сам хорхойнууд жараахай байхдаа өдөрт нэг килограмм хүрэхгүй хоол иддэг бол бие гүйцэхээрээ 7-8 килограммыг зооглодог. Үүний улмаас нэг килограмм сам хорхойг 98 мянган төгрөгөөр борлуулах шаардлагатай болж буй. Гэтэл манайхан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хямд үнэтэй байх хэрэгтэй гэсэн хандлагатай байдаг. Тиймээс их хэмжээгээр зах зээлд гаргахгүй, худалдаж авах хүсэлтэй хүмүүст нь борлуулж байгаа аж.
Үүний зэрэгцээ сам хорхойнуудад одоогийнхоос нь арай хямд үнэтэй хоол тэжээл өгөхөөс эхлээд зардлаа бууруулах олон арга туршиж байгаа гэсэн. Энэ бүх асуудлаа шийдвэрлэсний дараа тэд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, дотоодод төдийгүй гадаад руу экспортлох хэтийн зорилгоо биелүүлэхээр зэхэж буй.