gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Ганзориг: Олон улсад яагаад шимийн архиараа сөжү, сакэтэй өрсөлдөж болохгүй гэж…

Г.Одгарав
Нийгэм
2018-02-09
0
Twitter logo

Сүүнээс идээний дээж гарган авдаг улс Монголоос өөр үгүй. Тэгвэл “ГУМ” компани тэрхүү Монголчуудын соёлын өв, идээний дээж болсон шимийн архийг дэлхийд сурталчлах, үнэ цэнийг нь өсгөх ажилд ханцуй шамлан оржээ. Тэд орчин үеийн дэвшилтэт технологиор нэрж, гоёмсог лонхонд савласан “Шигүдэри” нэрмэл архийг хэрэглэгчдийн хүртээл болгоод удаагүй байна. “ГҮМ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ганзоригтой монголчууд уламжлалт зоог, шүүсээрээ олон улсад өөрсдийгөө таниулан, сурталчлах ямар боломж байгаа талаар ярилцлаа.

САКЭНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦААД ЯАГААД БИД ШИМИЙН АРХИА ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ ГЭХ БОДОЛ ТӨРСӨН

-Монгол шимийн архи“Шигүдэри” гэсэн гоёмсог савлагаатайгаар гарч эхэлжээ. Бизнесийнхээ санааг та 2003 онд Америкт сакэны үйлдвэртэй танилцах үеэрээ олсон гэж сонссон юм байна?
-Би 19 жил Америкт амьдарсан юм. Сүүлийн жилүүдэд хүнс, хоолны чиглэл рүү түлхүү орж ажилласан. Америкийн баруун эрэгт төв оффистой 7000 сүлжээтэй, Канад, Америк, Европт салбаруудтай “Цүнами” нэртэй сүшины компанид ажилладаг байлаа. Анх тэндэхийн сургууль соёлыг нь төгсөөд, сүшины тогооч болж, цаашлаад салбарууд удирдаж, эцэст нь таван муж хариуцдаг болсон. Би сүлжээ бизнесийн бүтээгдэхүүний чанар, тогооч нарын ур чадвар, борлуулалтыг дэмжих ажлыг хийнэ. Сүши дэлхийд урлаг болтлоо хөгжжээ. Түүхий загас идсэнийхээ дараа халуун болон хүйтэн сакэ уудаг уламжлалыг хараад яагаад шимийн архиа бид үйлдвэрлэж гадны зах зээлд гаргаж болдоггүй юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрж байв. 2003 онд 84 настай Япон өвгөний ажиллуулдаг 11 хүнтэй сакэны үйлдвэртэй танилцлаа. Тэдэнд өндөр технологи байхгүй учир архиа уламжлалт аргаар хийж борлуулдаг байв. Яагаад ч юм тэр үед гунигтай бодол төрсөн.

-Ямар бодол?
-Бид өвөг дээдсээс өвлөгдсөн нарийн соёлтой хүмүүс. Гэтэл өнөөдрийг хүртэл зоог шүүсний уламжлалаа үндэсний хэмжээнд хүргэж чадаагүй, өргөн хэрэглээндээ нэвтрүүлээгүй, нарийн дэг ёс, түүхийг нь судлаагүйд гонсойх сэтгэгдэл төрсөн. Энэ тухай бодсоор яваад 2016 онд “ГУМ” үйлдвэртээ захирлаар орсон. Хамтран ажилладаг судлаачид маань энэ талын судалгааг 20 гаруй жил хийсэн байсан. Тэгээд хувьсгалын тохироо бүрдэн “Шигүдэри”-гээ гаргахад ханцуй шамласан даа.

-Олон улсын хоолны сүлжээ бизнесийг удирдаж байсан хүний хувьд хүнсний салбараар дамжин бид хэрхэн өөрсдийгөө дэлхийд таниулах боломжтой гэж бодсон бэ?

-Америк бол олон үндэстэн, цагаачдыг багтаасан эрх чөлөөний эх орон. Тэнд бүх орны соёл уламжлалыг шингээсэн таунууд бий. Түүгээр америкчууд гарч, орох дуртай.

Ер нь Азийн орнууд европт юун түрүүнд хоолны соёлоороо нэвтэрч, цойлдгийг анзаарсан. Хятадууд бүр 200 жилийн өмнө Америкт “China town”-аа байгуулчихаж. Түүний араас Япончууд “Japan town”-ыг бий болгосон. Тэндээ үндэснийхээ хоол, хувцас, өв соёлыг түгээж эхэлсэн.

Магад бид 100, 200 жилийн дараа “Монгол таун”-аа байгуулах ч юм билүү. Сүүлийн жилүүдэд зүүн азийн орнуудын хэрэглээн дунд сакэн борлуулалт толгой цохиж байна.  21 жилийн өмнөөс хүчээ авсан. Энэ нь хоолны соёлоо дагаж үнэ цэнээ өсгөсөнтэй холбоотой.

-Сакэн борлуулалт Японы эдийн засагт ихээхэн хувь нэмрээ үзүүлдэг байх даа?
-Нөлөөлнө. Нөгөө талаасаа төр засгийн бодлого тэнд яваа юм. Солонгос улс гэхэд өв соёлоо дэлхийд таниулахын тулд үндэсний уламжлалт хоолныхоо соёлыг бусад улсад ихээхэн сурталчилсан.

БИДЭНД ҮНДЭСНИЙ ЗООГ УЛАМЖЛАЛААРАА ОЛОН УЛСАД ӨӨРСДИЙГӨӨ ТАНИУЛАХ БОЛОМЖ БИЙ

-Монголчууд хоолны соёлын хувьд бусад улсаас хоцрогдонгуй байсан уу. Эсвэл бид өөрсдөө дэлгэрүүлж чадахгүй байна уу?
-Бид л чадахгүй байна. Монголчууд уламжлалт зоогоо урлагийн хэмжээнд аваачаагүй. Би нэг мөрөөдлөө ярья л даа. Чиний өмнө маш гоё цэвэрлэж амталсан үхрийн элэг авчраад, нимгэн хэрчсэн сүүлээр ороогоод, тэнд нарийн ногоонууд хольж амтлаад, түүнийгээ газтай халуун галаар шүүрхий болтол нь шараад, нэг юм уу хоёр хазах хэмжээнд зүсээд өгвөл ямар вэ.

-Мэдээж идэх хүсэл төрнө…

-Манайхан хонины цус гэхээр л баахан орооцолдсон юм хүний өмнө авчраад тавьчихдаг. Тэгвэл яг идэхэд тохиромжтойгоор янзлаад, үзэмжтэйгээр бэлтгэвэл яах аргахгүй хүний идэх дуршлыг хөдөлгөнө. Түүхэнд хоолны соёл Хубилай хааны үед ихэд хөгжсөн юм билээ. Хятад хоол хөгжих нэг хүчин зүйл нь хоолыг урлаг мэт байлгахыг хүссэн Хубилай хааны хүсэлтэй холбоотой гэж түүхэнд тэмдэглэсэн. Гүзээг гэхэд Япончууд цав цагаан болтол нь цэвэрлэдэг. Тийм гүзээг хүн маш дуртай иднэ. Гэтэл өнөөдөр бид гүзээгээ ч сайн арилгаж, тавлаг зоог бэлтгэж чадахгүй байгаа шүү дээ. Аргал хомоол амтагдаад идэхэд бэрх. Үүнийг л халж, хоолны соёлыг бий болгомоор байна.

-Та түрүүн гадны улс орнууд үндэсний зоог уламжлалаараа өөрсдийгөө сурталчлан таниулж хөгжлөө олдог талаар ярьсан. Тэгвэл бидэнд тийм боломж бий юу. Та юу гэж бодож байна?
-Бидэнд боломж бий. Дэлхийн чиг хандлага эрүүл хооллолт руу чиглэх болжээ. Сүши яагаад сүлжээ болтлоо хөгжиж байгаа нь үүнтэй холбоотой. Учир нь яах аргагүй эрүүл хоол юм. Нүдний чинь өмнө чиний хүссэнийг хийж өгдөг учраас энэ хоол хурдан, шингэцтэй, зөв хэрэглээ болж чадаж байна. Энэ жишгээр бид өөрсдийн хоолны сүлжээг яагаад байгуулж болохгүй гэж.

САРХАД УУВАЛ ДОГШИРНО, СҮҮН ШИМИЙГ ХҮРТВЭЛ ТАЙВШИРНА

-Ингээд л бодохоор бид өөрсдийн хоолны соёлоо үнэ цэнэгүйдүүлжээ. Жишээ нь шимийн архи хаа сайгүй хямдхан, хүн бүр худалдан авах боломжтой учраас хэн ч соёлын нэг өв гэж хардаггүй. Гэтэл үйлдвэрлэлийн технологиор гоё савлаад ирэхээр үнэ цэнэ нь өсөөд Монгол хүн байтугай гадныхны ч нүд унагахаар болж байна?

-Хүмүүс өөрсдийнхөө уламжлал, хэрэглээг үнэгүйдүүлдэг талтай. Хэт модерн чиглэл рүүгээ хандахаар аль ч улс үндэстэнд тийм байдал тохиолддог. Түүхийг сөхвөл 1940-1950 оны нэгдэлчин хөдөлгөөний үед намар цагт айраг цагаа гарахаар хүмүүс ажил хийхгүй архидан согтуурахаас сэргийлж айл болгоны бүрхээрүүдийг шатааж байжээ. Үүнээс шалтгаалж айл болгон тогоо нэрдэг уламжлал алдагдсан. Мөн цагаан сарыг “Малчдын баяр” болгож, үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэхийн оронд “Монгол” шошготой гадны бүтээгдэхүүнийг зуршил болтлоо хэрэглэсэн нь шимийн архи үнэ цэнээ алдах нэг шалтгаан болсон. Гэтэл бидэнд Японы цайны ёслол шиг идээний дээжээ хүртдэг соёл зайлшгүй хэрэгтэй. Одоогийн байдлаар бид Монгол үндэсний хоолны сүлжээ ресторануудтай түлхүү ажиллаж байна.

Мөн төрийн ёслол хүндэтгэлийн хүлээн авалтад бүтээгдэхүүнээрээ оролцох эрхээ хэдийнэ авчихсан. Эрт үед шимийн архийг зориулалтын завьяанд хийж, тодорхой хэв загварын аяганд уудаг байсан уламжлалыг сэргээхээр ажиллаж байна.

-Ер нь яагаад хүн архийг хэрэглэх ёстой вэ. Энд нэг талаас хэрэглээ, нөгөө талаас соёлын асуудал сөхөгдөх байх?
-Жишээ нь европчууд усан үзэмнээсээ архи гарган авдаг. Тэрхүү ундаа нь тухайн уур амьсгалдаа зохицсон учир хүмүүс нь өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн. Дарс нь тухайн улс орны иргэдийг хорт хавдраас сэргийлж, дархлааг дэмжин, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг сайн талтай аж. Тэгвэл Хятадад яагаад будаанаас өндөр градустай архийг гарган авдаг вэ. Далайн эргийн ойролцоо чийгшил ихтэй бүс нутагт хүний биед бактериуд үржих нөхцөл бүрддэг. Харин өндөр градустай архи хэрэглэснээр энэхүү эрсдэлээс сэргийлдэг байна. Ер нь хоолны дараа яагаад спиртлэг хүнс хэрэглэдэг вэ гэхээр хүний биед элдэв бактерийг устгах зорилготой юм. Монголчуудын хувьд эрс тэс уур амьсгалд өвлийг өнтэй давахын тулд махыг ихээр хэрэглэдэг байжээ. Ийм учраас тэрхүү хүнд хоолыг задлаж, шингээхийн тулд шимийн архийг даруулга болгон хэрэглэдэг байсан. Ер нь шимийн архи уламжлалт зоог шүүстэй ихэд зохицдог.

-Уламжлал цагаан сар тун удахгүй болох гэж байна. Хүмүүс айл хэсэж хөлчүүрхэхээс илүүтэй ёслоод өнгөрдөг болжээ. Монголчуудын сархдын хэрэглээний чиг хандлагын талаар та юу гэж бодож байна?
-Бид энэ л хэвшил, хандлагыг бий болгох зорилготой ажилладаг. “Шигүдэри” бол хүмүүсийг согтоох бус ёслол хүндэтгэлийн ширээн дээр залрах идээний дээж юм. Манай маркетингийн залуу “Хатуулаг өндөртэй архийг уувал догширно, сүүн шимийг хүртвэл тайвширна” гэж үргэлж хэлдэг. Үнэхээр ч тийм. Шимийг уувал тайвширлыг олж, халааж уувал илааршдаг. Ер нь хүмүүс тайвшралыг, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд сархад хүртдэг биз дээ. Мэдээж бухимдал ихтэй аль ч нийгэмд архидан согтууралт ихэсдэг. Гэсэн ч өнөөдрийг би эерэгээр хардаг. Залуус согтуурах бус зөөлөн нам градустай ундааг хэрэглэхийг илүүд үздэг болчихож. Бид зөв хэрэглээний соёлыг бий болгохын тулд 2020 он гэхэд шимийн архийг бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

БИД ГАДААДЫГ ШҮТЭЖ ӨӨРСДИЙНХӨӨ УЛАМЖЛАЛЫГ УМАРТАЖ БАЙНА

-“Шигүдэри” архины үнийн хувьд хүмүүс их эмзэглэж байх шиг. Үүнд ямар хариултыг өгөх вэ?
-Бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөхийн тулд бид үнэ дээр хамгийн их ач холбогдлыг өгсөн. Нөгөө талаас яах аргагүй өндөр өртгөөр бүтэж байна. Тухайлбал, 10 литр таргаас 1.5 литр архи гарган авдаг гээд бодоод үзээрэй. Нэг ч дусал ус, спирт орохгүй учраас яах аргагүй үнэтэй тусна. Монголчуудыг өв соёлоо үнэлж цэгнэдэг болгохын тулд үнэ цэнийг нь өсгөх шаардлага тулгарсан. Яагаад бид гадаадыг шүтэж өөрсдийнхөө уламжлалыг умартах ёстой гэж. Ер нь ихэнх үйлчлүүлэгч “үнэтэй байна” гэдэг. Гэтэл өөр нэг хэсэг нь эсрэгээрээ илүү их үнийг нь өсгө, үнэ цэнийг бий болго гэж байсан.

-Гадагшаа экспортод гаргаж эхэлсэн үү?
-Манай бүтээгдэхүүнүүд биднээс түрүүлээд хэдийнэ олон улсад хөл тавьчихсан. Ихэнхдээ бэлгэнд явсан… Тухайлбал, “Модерн номадс”-ын Бельгид болсон олон улсын хоолны фестивалиудад оролцсон. Мөн Япон, Америк, Европийн улсууд руу гаргасан. Тэндээс “Маш сонирхолтой бүтээгдэхүүн байна” гэсэн сэтгэгдлийг бидэнд хэлсэн. Тэд архинаас сүү амтагдаж байгаад ихэд гайхсан. Нөгөө талаас манайд урьд шимийн архины стандарт  байгаагүй учир анхны стандартыг батлуулахад цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардсан. Тиймээс ч гадаадын олон лаборатори, шинжилгээний газруудад дээжээ явуулсан. 
Гэтэл шинжилгээний хариу бидний таамаглаж байснаас ч илүү сайн үр дүнтэй гарсан. Хамгийн гол үзүүлэлт нь манай архи хөдөөний архитай харьцуулахад шарталтын хэмжээ маш бага нь тогтоогдсон.

-Японы сакэ, Солонгосын сөжүтэй харьцуулахад шимийн архи ямар онцлогтой вэ?
-Би нэг Япон хүнээс “Та тараг идэх үү, будаа идэх үү” гэж асуутал “Тараг идье” гэв. Тэгвэл “Тарагны архи амсаад үз” гээд шимийн архиа хундагалаад өглөө. Тэрбээр “Амт чанар нь өөр юм. Халааж уувал манай сакэтэй их төстэй юм” гэж хариулсан. Будаатай харьцуулахад сүүнд агуулагдах өөх тосны хэмжээ ялгаагүй их ч хүний бие дэх кальцийг нөхөж байгаагаараа онцлогтой. Сакэ, сөжүг судлахаар хүний эрүүл мэндэд тустай зүйл нэг ч байдаггүй юм билээ. Гэтэл манайд уламжлалт эмчилгээнүүдэд ашигладаг шүү дээ.

-“Шигүдэри” өндөр өртгөөр бүтдэг. Тэгэхээр гадны зах зээлд өрсөлдөж чадах болов уу гэсэн асуулт уншигчдаас ирж байсан?
-Монгол улс бол мал аж ахуйн орон. Түүхий эдээр тасарна гэж үгүй. Бүтээгдэхүүний чанар дахин давтагдашгүй. Бид маш өндөр техник технологиор үйлдвэрлэж байгаа. Гадаадын зах зээлд сөжү, сакэ болон бусад бүтээгдэхүүнтэй өрсөлдөх бүрэн боломж бий. Бид яагаад сакэ, сөжүтэй олон улсын зах зээлд өрсөлдөж болохгүй гэж…

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан