Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 заалт мөн Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр заалтын дагуу ДЦС-5 төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байгаагүй;
- Санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх;
- Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төслийн багийн зорилго, ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах чадвартай;
- Улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй;
- Ашиг сонирхлын зөрчилгүй;
Бүрдүүлэх материал:
- Ажил байдлын тодорхойлолт (судалгаа , эрдмийн ажил гэх мэт), анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар (гадаад паспорт);
- Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар (Гадаадын их, дээд сургууль төгсөгчийн дипломыг орчуулгын хамт ирүүлнэ.);
- Хоёр хувь цээж зураг;
- Нийгмийн даатгалын лавлагаа;
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
- Оршин суугаа газрын тодорхойлолт;
- Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
- Шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, байршил:
Хугацаа: Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.
Хаяг: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын цогцолбор барилга А блок, /Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 6 давхрын 601 тоот
Анхаарах зүйлс:
- Хугацаа хоцорсон болон баримт бичиг, материал бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг бүртгэхгүй бөгөөд ирүүлсэн материалын үнэн зөвийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.
- Нэмэлт мэдээллийг 11320537 дугаарын утаснаас авна уу. (Ажлын цагаар холбогдох боломжтой.)