Гуравдугаар сард нэг долоо хоногийн дотор 3292 ширхэг автомашин импортолжээ. Харин энэ сард нэг долоо хоногт импортолсон машины тоо 1673 болж буурчээ.
Учир нь Санхүүгийн зохицуулах хорооноос авто машиныг урьдчилгаа төлөлгүй худалдахыг зогсоосон юм. Энэ шийдвэрийн үр дүн гарч, автомашины импорт буурлаа гэж СЗХ мэдээлэв.
Энэ нь төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой. Энэ оны эхний өдөр нэг ам.доллар 3430 төгрөг байсан бол өнөөдөр 3582-3598 төгрөгтэй тэнцэж байна.
Төгрөг дараах хэлбэрээр хамгийн их гадагшилдаг.
- Гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөр
- Гадаад улсад эрүүл мэндийн үйлчилгээ авах
- Аялах, зугаалах
- Авто машин авах