Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хүрээгүй учир буцаалаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
УИХ-ын хэлэлцэх асуудлын дэгийн тухай хуулиар тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг, гишүүдээс авах асуултын тоо тодорхой болсон тул чуулганы эхлэх дуусах цаг тодорхой болно. Тиймээс асуудал маш богино хугацаанд хэлэлцэгдэх учир гишүүд бүрэн оролцоотой байх, танхимд биечлэн байж, идэвхтэй оролцоно. Хэрэв ирээд ирцээ бүртгүүлээд гараад явсан бол нэрийг хасна. “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хүрээгүй учир буцаагдлаа. Цаашид ирцээс шалтгаалан унасан саналыг сэргээхийн тулд олон дахин горимын санал авдгийг таслан зогсооно. Аль аль талдаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна.
Хэлэлцэж буй асуудал дээрээ гишүүн бүр анхааралтай, идэвхтэй, хариуцлагатай оролцож ард иргэдийн амьдралд нийцтэй шийдвэрийг гаргахыг ард иргэд биднээс хүсэж байна.