УИХ-ын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа.
Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой тус форумд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од болон олон улсын санхүүгийн байгууллага, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч ААН-үүдийн төлөөллүүд оролцсон юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан форумыг нээж хэлсэн үгэндээ, Эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байх болно. Сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
УИХ-ын чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй бөгөөд уг хуульд УИХ, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, шийдвэр гаргадаг эрх зүйн орчин бий болгохыг зорьж байна. Энэ бодлогын хүрээнд бондын зах зээлтэй холбоотой асуудлыг ярихын зэрэгцээ санхүүгийн салбарт тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ажлын хэсгийнхэнд чөлөөтэй илэрхийлэхийг оролцогчдоос хүсэв.
Форумаар Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхийн зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол болон хөрөнгө оруулагч, бонд гаргагчид тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Санхүүгийн салбар хөгжих бол бизнес тэлэхгүй. Зээлийн хүүг бууруулахгүйгээр Монголын компаниуд гадныхантай өрсөлдөх боломжгүй.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Г.Энхбат, Монголын хөрөнгийн зах зээлд ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эргэлдэж байна. Манай компаниуд хөрөнгийн зах зээл рүү орооч гэж уриалмаар байна. Холбоогоо төлөөлж буйн хувьд дараах саналуудыг хэлмээр байна. Нэгдүгээрт, Хувьцааны ногдол ашгийн татварыг тэглээч. Хоёрдугаарт, Мэргэжлийн холбоод нь салбарын үйл ажиллагаагаа удирдан чиглүүлж, төрийн байгууллагууд оролцохгүй, зөвхөн хяналт тавьж ажиллаач гэх мэт санал тавив.
Хөрөнгийн зах дээр урт болон богино хугацаатай мөнгө эргэлддэг. Хөрөнгийн зах зээлд хамгийн урт хугацаатай эргэлддэг мөнгө нь Тэтгэврийн сангийн мөнгө байдаг. 20-30-тай залуу 60-тайдаа тэтгэвэрт гарах хүртэл дунджаар 30 жилийн хугацаатай эх үүсвэр эргэлдэнэ. Тэтгэврийн сангийн мөнгийг хөрөнгийн зах руу оруулахгүйгээр хөрөнгийн зах зээл хөгжих боломжгүй. Тиймээс тэтгэврийн реформ хийж, тэр сангийн 2 их наяд төгрөгийн орлогоос багадаа 100-200 тэрбумыг нь хөрөнгийн зах руу оруулах ёстой юм. Дэлхий улс орнууд тэтгэврийн сангийнхаа орлогыг хөрөнгийн зах руу оруулж, энэ салбараа хөгжүүлдэг.
Тэтгэврийнн сангийн эх үүсвэрийг хөрөнгийн зах руу оруулж, А зэрэглэлийг бондуудыг худалдан авах зэргээр зах зээлээ тэлдэг. Монгол Улс энэ тогтолцоо руу хурдан орох ёстой гэсэн саналыг “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг хэлэв. Түүний саналыг форумд оролцогчид дэмжиж байсан ба УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар дэмжих боломжтойгоо илэрхийллээ.