Хотын утаа, дуу чимээ, тээврийн зардлыг бууруулах зорилгоор хүргэлтийн үйлчилгээний тэргүүлэгч компани UBCab Express нь БНХАУ-ын тэргүүлэгч брэнд болох Wuling брэндийн цахилгаан тээврийн хэрэгсэл нийлүүлэгч “МТС Моторс” ХХК-тай стратегийн түншлэл байгуулж, хүргэлтийн үйлчилгээндээ цахилгаан автомашиныг үе шаттайгаар нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд UBCab Express компани хүргэлтийн багтаа зориулан анхны цахилгаан автомашиныг Улаанбаатар хотын ачаалал ихтэй бүсүүдэд туршин ашиглаж эхэлжээ.
“UBCab Express” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Батзориг:
Манай компанийн хувьд хүргэлтийн хурд, найдвартай байдал чухал байдаг. Үүний зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, зардал багатай шийдлийг эрэлхийлсээр ирсэн. “МТС Моторс” компаниас нийлүүлж буй цахилгаан тээврийн хэрэгсэл нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж буй тул бид хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа билээ. Бид өдөр бүр 6000 гаруй ачааг хүргэж, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээ үзүүлдэг.
Дэлхий дахин “Хүлэмжийн хийг тэг түвшинд хүргэх” зорилтынхоо эхний алхмуудыг хийгээд эхэлсэн. Цаг уурын температур өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан хүлэмжийн хийн ялгарал ихсэж байна. Монгол Улсын “Алсын Хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж тодорхойлсон байдаг.
Энэхүү бодлогын хүрээнд тээврийн салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар ахлуулан ажиллуулж буй нь хувийн хэвшлийн энэ түншлэлтэй уялдаж байна. Цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь асар их ач холбогдолтой юм.
Иймд манай компани 2026 он гэхэд 100 цахилгаан тээврийн хэрэгслийг ашиглалтад оруулж, 2029 он гэхэд хүргэлтийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийнхээ 60 хувийг цахилгаан машинаар үйлчлэх зорилт тавиад байна.
“МТС Моторс” ХХК-ийн Ерөнхий Захирал Э. Золжаргал:
Wuling брэндийн албан ёсны дистрибютор “МТС Моторс” ХХК нь сүүлийн жилүүдэд Wuling брэндийн цахилгаан болон бензин хөдөлгүүртэй автомашиныг Монголын зах зээлд танилцуулж “PRIUS- ийн үнээр цоо шинэ машин” гэсэн уриатайгаар нийлүүлэн, Монгол дахь хятад машины хамгийн хямд үнийг барин ажиллаж байна. Мөн бид цахилгаан машин түрээслэх болон, сэлбэг, засварын цогц үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ үзүүлж байна.
UBCab Express компани хүргэлтийн бүх үйлчилгээндээ цахилгаан тээврийн хэрэгслийг бүрэн нэвтрүүлэх зорилт тавьж байгаад баяртай байна. UBCab Express нь өдөр бүр 6000 гаруй ачааг хүргэж, хэрэглэгчдэд хүргэдэг эдгээр ачааны хүргэлтийг цахилгаан автомашинаар хүргэж эхэлснээр зөвхөн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх бус, байгаль орчин хотын агаар иргэдийн эрүүл мэндэд оруулах эерэг нөлөөний том алхам гэж бид үзэж байна.
Бид хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй байлгаж, жолооч нарын ажиллах боломжийг хангах зорилгоор “UBCab Express” ХХК-ийн агуулахын байранд под станц байгуулж байна. Нэг удаадаа 4 машин зэрэг цэнэглэх хүчин чадалтай учраас жолооч машин цэнэглэх төхөөрөмжийг хайж цаг алдахгүй, бараагаа хүлээж авах үедээ машинаа цэнэглээд, ачаагаа аваад хүргэлтийн үйлчилгээндээ гарах таатай боломж бүрдэж байгаа юм.