gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Оюутолгой", "Онтрэ"-тэй ашиг хуваах гэрээ байгуулж, Монголын талыг орхигдуулсан нь эмгэнэл

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-05-08
35
Twitter logo

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "Оюутолгой", "Онтрэ" компанийн гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

-Таван сарын өмнө Канадын Ванкувэр хотын Арбитрын шүүхээс шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойн бүлэг ордын хоёр тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдсөн. "Онтрэ" компани эдгээр хоёр тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Оюутолгойн бүлэг орд нь манай улсын стратегийн, сор орд юм. "Онтрэ" ХК нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 450 сая канад долларын үнэлгээтэй компани юм.

2025.02.03-ны өдөр "Оюутолгой" ХХК, "Онтрэ ресурсэс лимитэд" компани хамтын ажиллагааны, ашиг хуваах гэрээ байгуулжээ. Энэ нь 76 хуудас гэрээ. Энэ гэрээг монголын талын оролцоогүйгээр хийжээ. Монголын ашиг сонирхлыг энэ гэрээнд нэг ч удаа дурдаагүй.

"Онтрэ" ХК нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 450 сая канад долларын үнэлгээтэй компани.

Манай Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд төрийн зардлаар хайгуул хийн, орд илрүүлсэн бол тухайн ордын 34 хувийг төр эзэмших эсвэл АМНАТ-аар солилцох заалтуудтай.

Яагаад "Онтрэ" чухал вэ гэхээр Оюутолгойн нийт хүдрийн 30 хувийг, алтны 40 хувийг, зэсийн 24 хувийг, мөнгөний 29, молибденийн 94 хувийг энэ компани хоёр тусгай зөвшөөрлөөрөө эзэмшиж байна. 62 мянган м кв талбайг хамардаг.

76 хуудас гэрээг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээтэй харьцууллаа. Хөрөнгө оруулалтын гэрээ 54 хуудастай. Талууд энэ гэрээгээр ашгаа 20/80 хувиар хуваахаар тохирчээ. Монголын талын эрх ашиг хаана байна вэ? Энэ нь эмгэнэл юм.

Бид маш өндөр дүнтэй зээлийг Рио Тинто группээс 10 орчим хувийн хүүтэй авсан тул манай улсын Оюутолгойгоос өгөөж хүртэх хугацаа хойшилдог.  "Онтрэ" мөн Оюутолгойгоос зээл авдаг компани. Гэтэл тэдний зээлийн хүү прайм+2 буюу манай зээлээс 4.5 хувиар бага байна.

"Онтрэ", Монгол хоёр хоёулаа л "Оюутолгой"-н хамтрагчид. Зээлийн зөрүүг тооцвол тэрбум доллар яригдана.

Хэдийгээр манай Засгийн газар "Оюутолгой" компанийн 34 хувийг эзэмшдэг ч 34 хувьд ногдох зэсээ бид өөрсдөө борлуулах эрхгүй. Харин "Онтрэ" өөрт ногдох зэсийн баяжмалаа өөрөө авч борлуулах бүрэн эрхтэй.

Засгийн газар "Оюутолгой"-гоос 5 хувийн рояалти буюу АМНАТ авдаг. Гэтэл ашиг хуваах гэрээнд "Онтрэ" "Оюутолгой"-гоос 2 хувийн АМНАТ авахаар заажээ. Орлогоос зарлагаа хасаад үлдсэн дүнгээс 2 хувийн АМНАТ авахаар тохирчээ. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс олон зүйлээрээ давуу талтай гэрээ болжээ.

Иймд энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Монголын тал ямар ашиг хүртэхийг ойлгомжтой болгох ёстой. Мөн удахгүй хоёр талбайгаас олборлолт хийж эхэлнэ. Тэгэхээр орлого олно гэсэн үг юм. Бид ямар АМНАТ тооцох уу гэдгээ тодорхойлох шаардлагатай. Одоог хүртэл энэ ойлгомжгүй байна. Засгийн газар "Оюутолгой"-той яаралтай хэлэлцээ хийх ёстой. УИХ-д энэ асуудлыг оруулан, албажуулах нь зөв гэв.                                  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан