Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал барилга, бүтээн байгуулалтын салбарт хэрхэн нөлөөлж буй болоод, барилгын зах зээлийн нөхцөл байдал, санхүүжилт, хөрөнгө оруулалт болон судалгааны нэгдсэн мэдээ, мэдээллийг хүргэх "CONSTRUCTION MARKET–2025" форумыг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамтай хамтран 2025.04.30-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.
Уг арга хэмжээг МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү нар нээх бөгөөд төр болоод хувийн хэвшлийн төлөөллүүд Монгол Улсын томоохон барилга бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагчид, барилга угсралтынхан, зураг төсөл, архитектур, материал үйлдвэрлэгч нар гээд 250 орчим оролцогчид оролцож байна.
Жил бүр болдог Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны 2025 оны уулзалт болж байгаа бөгөөд АНУ-ын тарифыг (импортын татвар) огцом өсгөх бодлого, худалдааны дайн болон бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа мэдэгдэхүйц буурууллаа. Тухайлбал дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.5 нэгжээр буулгаж 2.8% болгож байгаа бол өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг ч мөн бууруулж тооцоод байна.
Мөн манай худалдааны гол түнш болох Хятадын 2025 оны өсөлтийн таамаглалыг өмнөх 4.6%-аас 4.0% болгон бууруулаад байна. Манай экспортын ихэнх нь БНХАУ-аас хамааралтай тул Хятадын өсөлтийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид үзэж байна.
Мөн дэлхийн геополитикийн нөхцөл байдал, БНХАУ-ын барилгын материалын үнийн өөрчлөлт, ОХУ-ын эдийн засгийн байдал нь дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг нэмэгдүүлж байна. Энэ байдал нь Монгол Улсад ч хөрөнгө оруулалт хийх сонирхол буурах нь барилгын салбарт хөрөнгө оруулалтын санхүүжилт багасах, шинэ төслүүдийн эхлэл удаашрахад хүргэх эрсдэл үүсгэж болзошгүй байна.
Иймд уг форумын хүрээнд холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг дэлхийн эдийн засгийн хамгийн сүүлийн мэдээллийг сонсож уг арга хэмжээнээс гарах зөвлөмжийг ирээдүйн үйл ажиллагаандаа тусгах, улс орнуудыг төсөв хөрөнгө, хөрөнгө оруулалтын орчин, мега төслүүдээ эрэмбэлж ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс аль болох хохирол багатай, ухаалаг, зөв төлөвлөлтийг хийхийг зөвлөсөн арга хэмжээ болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнээс дараах зөвлөмжийг гаргаж байгааг та бүхэндээ хүргүүлж байна.
ТӨРӨӨС БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР
- Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх II үе шат (2022-2025 онд)-ны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилт дутуу, огт хэрэгжээгүй, цаашид сайжруулах шаардлагатай зорилт, арга хэмжээг тодорхойлж дүгнэлт гаргах,
- Бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах,
- Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг сайжруулах,
ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ
- Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, тогтвортой байлгах,
- Барилгын салбарын мэргэжлийн стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, шинэчлэх процедурыг боловсронгуй болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох,
- Мэргэжлийн сургалт явуулах эрх олгох журмыг боловсронгуй болгох,
- Барилгын салбарын гэрээг боловсронгуй болгож Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны гэрээг нэвтрүүлэх,
- Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг чангатгах, осол, гэмтлийн даатгалын тогтолцооны эрх зүйн үндсийг бэхжүүлэх,
- Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх үзлэгийн эрх зүйн шаардлагыг нэмэгдүүлэх,
- Гадаад ажиллах хүчний эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,
- Газрын харилцааны бодлогыг боловсронгуй болгох,
- Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барилгын компаниуд, мэргэжлийн сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа, хамтарсан сургалт, дадлагын төвүүд байгуулах, ажиллуулах, хамтарсан судалгаа, инновацын төслүүдийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох
ХОТ ТӨЛӨВЛӨЛТ БА ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР
- Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, урт хугацааны төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан сайжруулах дагуул хотуудын хөгжлийг дэмжих стратегийг хэрэгжүүлэх,
- Инженерийн шугам сүлжээг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, өргөтгөлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
- Барилгын бүсэд замын дэд бүтцийн шаардлагыг чангатгах,
- Дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийг холбосон зам, гүүрнүүд барьж байгуулах,
САНХҮҮЖИЛТИЙН ХҮНДРЭЛИЙГ БАГАСГАХ
- Барилгын салбарт зориулсан тусгай санхүүжилтийн сан байгуулах,
- Барилгын салбарт зориулсан урт хугацааны, бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх,
- Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах татварын хөнгөлөлтийн механизм бий болгох,
- Барилгын материалын үйлдвэрлэлд зориулсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг бий болгох,
- Төр-хувийн хэвшлийн түншлэлийн загваруудыг хөгжүүлэх, хувийн хэвшлийн компаниудын тендэрт оролцох боломжийг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх,
- Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга болсон барилгажилт, орон сууцжуулалтыг дэмжих ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох, хүн амын бүлэг бүрд хүртээмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бүрдүүлэх,
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙН ӨСӨЛТ БА ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
- Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих татварын хөнгөлөлт бий болгох,
- Орон нутгийн түүхий эдэд суурилсан барилгын материалын судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих
- Барилгын материалын импортын гаалийн татварын бодлогыг оновчтой болгох
- Барилгын материалын ханган нийлүүлэлт, тээвэрлэлтийн сүлжээ, нөөцлөлтийн системийг боловсронгуй болгох
- Барилгын материалын үнийн индексийг тооцож, мониторинг хийх систем нэвтрүүлэх
МЭРГЭЖЛИЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
- Барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулах
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжих, ажилтныг чадавхжуулах, давтан сургах,
- Гадаад технологи, туршлагыг судлах, нэвтрүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Барилгын компаниудын дотоод сургалтын тогтолцоог хөгжүүлэх татварын урамшуулал бий болгох
- Гадаадад суралцсан мэргэжилтнүүдийг эргэн ирж ажиллахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх
- Мэргэжлийн боловсролын оюутнуудад тэтгэлэг олгох нөхцөлийг хуульчлах, зээлийн хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлэх,
БАРИЛГЫН ЧАНАР БА АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР
- Барилгын хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх, хариуцлагыг чангатгах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,
- Барилга байгууламжийн чанарын стандартыг олон улсын жишигт нийцүүлэх,
- Амины орон сууц, орлогод нийцсэн орон сууцны стандартуудыг боловсруулж баталж, мөрдөх,
- Газар хөдлөлтийн даацын шаардлагыг чангатгах, хяналтыг сайжруулах,
- Барилгын материалын чанарын хяналтын лабораторийн сүлжээг өргөжүүлэх,
- Эрчим хүчний хэмнэлттэй барилгын стандартыг нэвтрүүлэх, ногоон барилгын технологи нэвтрүүлэгч компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх,
- Байгаль орчинд ээлтэй барилгын материалын судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих,
- Барилгын дулаан алдагдлыг бууруулах төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
Барилгын зөвшөөрөл олгох цахим системийг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх,