АНУ-ын Калифорни мужид байрлах “Death Valley” (Үхлийн Хөндий) нэртэй энэ газар бол дэлхийн хамгийн халуун бүсээр албан ёсоор бүртгэгдсэн газар юм. Харин хиймэл дагуулын мэдээллээр хамгийн халуун гадаргатай газар бол Ираны Лутын цөл аж.
Тодруулбал, “Death Valley” (Үхлийн Хөндий) гэх газарт агаарын хэм +56.7 градус хүрч байжээ. Энэхүү хэмийг Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) албан ёсоор баталсан бөгөөд өнөөг хүртэл эвдэгдээгүй хэвээр байна.
Яагаад ийм халуун байдаг вэ?
Death Valley-ийн халуун байх нөхцөл дараах шалтгаантай:
- Далайн түвшнээс доогуур (282 м доош) — агаар илүү нягт, халалт их байдаг,
- Хаалттай сав газар — халсан агаар гадагшлахгүй хуримтлагдана
- Хуурай уур амьсгал — чийг дутагдсанаас ууршилт бага
- Хар өнгийн хөрс, чулуулгууд — нарны дулааныг хурдан шингээдэг
Хүмүүс амьдардаггүй ч хамгийн халуун гадаргуутай газар бол:
Иран улсын Лутын цөл (Dasht-e Lut) юм. NASA-гийн хиймэл дагуулын хэмжилтээр 70.7° хэм хүрч байжээ. Уг хэмжилтйг 2005 онд бүртгэж байв.
Сонирхолтой баримт:
Death Valley-д зуны улиралд өдөр бүр 50°C хүрдэг нь энгийн үзэгдэл аж. Ийм орчинд алхах, удаан хугацаагаар байхад амь насанд аюултай бөгөөд усгүй бол 1–2 цагийн дотор биеийн байдал муудна гэж үздэг. Гэхдээ тус бүсэд ургамал, шавж, гүрвэл амьдрах чадвартайгаар дасан зохицсон байдаг.