Гавьяат эдийн засагч О.Хүрэлбаатар бол Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж хөгжих түүхэн гараанаас энэ салбарын өнгийг тодорхойлолцсон хүндтэй нэгэн. Тэрбээр өнөө цагийн банкны салбарын тулгын чулууг тавилцаж, Худалдаа хөгжлийн банкийг үүсгэн байгуулалцсаны зэрэгцээ сүүлийн 20 шахам жилд хэд хэдэн банканд гүйцэтгэх удирдлагаар ажилласан туршлагатай банкир. Тиймдээ ч түүхэн сорилтын өмнө тулж ирээд байсан Ариг банканд гүйцэтгэх захирлаар томилогдож, алдагдлаас ашиг руу хэрхэн түүчээлдгийг салбарынхандаа үлгэрлэн харуулж байна.
-Ариг бол хуучнаар Эрэл банк шүү дээ. Үнэндээ миний хувьд, эздийнх нь маргаан яасан бол гэж хамгийн түрүүнд бодсон. Та “Ариг”-ийг хамгийн эмзэг үед гүйцэтгэх захирлаар томилогдсоны хувьд, нөхцөл байдал хэр эерсэн гэж хэлэх вэ?
-Хамаагүй эерсэн шүү. Гэхдээ энэ талаар ярихаасаа урьтаж багахан түүх ярих хэрэгтэй болох нь. Манай улс 1991 онд хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэн. Одоо 30 гаруй жил өнгөрч. Энэ хугацаанд банкны салбарынхан алдаж эндсэн нь ч байна. Хөгжилд хөтөлсөн нь ч байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 30 гаруй банк байгуулагдаж, 20-иод нь хаалгаа барьсан байна. Банкны салбарынхны “их шалгарал”-д тэсэж үлдэгсдийн нэг бол Ариг банк. Анх 1997 онд “Эрэл” нэртэйгээр байгуулагдаж байсан. Ариг банкийг та бүхний сайн мэддэгчлэн Эрэл групп хөрөнгө оруулж, үүсгэн байгуулсан. Тухайн үед Эрэл групп барилга, уул уурхай, тэр дундаа алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаад банкны салбарт хүч үзэхээр шийдэж.
Ингэж явсаар 2014 онд банк түүхэн томоохон өөрчлөлт шинэчлэлээ хийж, нэрээ ч өөрчилсөн. “Ариг” гэдэг нь цэвэр, тунгалаг гэсэн үг. Шинэ бодлого, шинэ өнгө төрхөөр ажиллах болж зах зээлд эзлэх байр сууриа тэлэхийг хүссэн. Ингээд бусадтай нийлж нэгдэх шийдвэр гаргаад 2016 онд Номин Холдингийг хувь эзэмшигчээр оруулж ирсэн. Номин Холдинг бол 1992 онд байгуулагдсан үндэсний тэргүүлэгч компани. Энэ хоёр болно оо, бүтнэ ээ гэж нийлээд банкны өөрийн хөрөнгийг нэмсэн. Гэвч төд удалгүй хоёр эзэн маргасан гэж ойлгодог. Энэ маргаан банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх хүртлээ даамжирсан. Дампуурсан банкнуудын түүхийг сөхвөл эздээсээ л болсон байдаг. Энэ ерөөсөө ч нууц биш зүйл. Ариг банк арай ч энэ гашуун түүхийг давтсангүй, хөл дээрээ эргэж бослоо. Одоо бол дахин өвдөг шороодохооргүй болсныг баттай хэлнэ.
-Одоо банкны хувь эзэмшил ямар харьцаатай болсон бэ?
-Банкны өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөх хэмжээний маргаан байхгүй. Хэн нь хэдий хэмжээний хөрөнгө хийгээд, хэр хэмжээний хувь, хувьцаа эзэмшихийг нь шүүх шийдэх ёстой. Үнэн юм үнэнээрээ л байсан нь дээр. Нуугаад байх зүйл биш. Ариг банкны 78.84 хувийг Улаанбаатар импекс ХХК, 21.16 хувийг нь Дэм санхүүгийн нэгдэл эзэмшиж байна. Энэ бол бодит байдал. Ийм байдлаар оруулсан хөрөнгө нь банкны балансад одоо ч бүртгэлтэй байна.
Таны тухайд, ямар хувь заяагаар Ариг банктай холбогдов? Миний санаж байгаагаар банкны салбарын “их шалгарал”-д Ариг банк тэнцэж үлдэх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэх эгзэгтэй үед та энэ банкыг хариуцсан санагдаж байна.
Ариг банктай хувь заяаны эрхээр холбогдсон түүх 2021 оны есдүгээр сараас эхэлнэ.
Асар олон хүний хөлс хүч, хөрөнгө мөнгөний асуудал яригддаг учраас Монголбанк зөвшөөрөл олгосон зохицуулагч байгууллагын хувиар банкны дотоод хэрэгт нь оролцсон. Засгийн газар Эрдэнэс Тавантолгойд БЭТ томилсон шиг л зүйл өрнөнө шүү дээ. Намайг ажлаа авахад ийм л байдалтай байсан. Монголбанкны хянагчийн хяналтад бүрэн хамаарч, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хязгаарлалтууд тавигдсан, харилцагч зээлдэгчийн тоо эрс буурч хэдхэн тооны харилцагчтай болж үлдсэн үе байсан. “Битгий хамаагүй хадгаламж тат, нэг хүнээс 20 саяын л хадгаламж тат. Олгох зээлээ багасга, чанаргүй зээлээ цэгцэл” гэх мэтчилэнгээр хязгаарлалт тавьдаг. Нөгөөтээгүүр, ийм ийм шалгуур үзүүлэлтийг ханга гээд даалгавар өгчихдөг.
Ариг банк төдийгөөс өдийг хүртэл үнэхээр дардан бус зам туулсан. Эздийн маргаан нь эрчээ аваад хэвлэлээр цоллуулаад байхаар харилцагчид нь ч дайжсан байсан. Банкны үндсэн үйл ажиллагаа бол нэг гараараа хадгаламж татаад, нөгөө гараараа зээл олгох. Энэ ажиллагаа нь доголдвол банк өөрийн хөрөнгөө зарцуулаад дуусна, дампуурахад хүрнэ. Банк дампуурвал хуулиараа эздийн хөрөнгийг хамгийн сүүлд барагдуулдаг. Мөнгө үлдвэл барагдуулна шүү дээ. Ингэхээр хэдий маргаантай ч гэлээ эзэд хүртэл хүнд байдалд орно.
Анх намайг ирэхэд Ариг банкны алдагдлын хэмжээ 14 тэрбум төгрөгт хүрсэн байсан. Банкийг хэрхэн удирдах арга зам хайж ядахдаа л над дээр ирсэн шиг байгаа юм. Хэн босгоод аваад явах вэ гэсэн эрэл сурлынх нь эцэст би байж. Миний нас намба, мэдлэг, туршлагыг л болно гэж үзсэн байх. Би ч их бодсон. Босгоод ирж чадах уу үгүй юу гэж…
Анх намайг ирэхэд Ариг банкны алдагдлын хэмжээ 14 тэрбум төгрөгт хүрсэн байсан.
Ингээд хоёр хувь нийлүүлэгчтэйгээ уулзсан. Гуйлт, хүсэлт, шаардлагыг аль алиныг нь аваад л ажиллахаар шийдсэн. Хувийнхаа зүгээс ч шаардлагаа тавьсан. Эздийн зүгээс банкны өдөр тутмын дотоод үйл ажиллагаанд битгий нөлөөлөөрэй л гэсэн гол агуулгатай хувийн шаардлага байсан. Ингээд л Монголбанкны хяналт, хязгаарлалт тогтсоноос гурван жилийн дараа 2021 онд ажлаа авч байлаа. Ажлаа авснаас найман сарын дараа 2022 оны тавдугаар сард бид эхний даалгавраа биелүүлж, Монголбанкны холбогдох шаардлагыг хангасан. Хязгаарлалт ч суларсан. Одоо бид Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, бусад санхүүгийн шалгуур үзүүлэлтийг бүгдийг нь биелүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд алдагдлаас ашиг руу урагшилж, тэр оныхоо цэвэр ашгаас 8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувь нийлүүлэгчдэд хуваарилсан. Өнгөрсөн 2024 онд 9.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан.
Банкны активын тухайд, намайг гүйцэтгэх захирлын албаа авахад 84 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Зээлийн багц нь 35 тэрбум төгрөгт хүрсэн байсан ч тэн хагас нь чанаргүйдээд муудчихсан байсан. Түүнээс хойш санхүүгийн үзүүлэлтүүд жил ирэх бүр ахилаа. Чанаргүй зээл ч цэгцэрлээ. Алдагдлаас ашиг руу орлоо. Харилцагчдын тоо ч эрчтэй өслөө. Намайг ажлаа авахад 40 мянга гаруй харилцагчтай байсан бол одоо энэ тоо 100 мянгыг давсан байна.
-Танай хамт олон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ? Бусад банкнаас ялгарах гол ялгарлаа юу гэж тодорхойлж байна вэ?
-Өнөөдөр бид нийт хөрөнгөөрөө Монгол Улсын банкны системийн 2 хүрэхгүй хувийг эзэлж байна. Системд нөлөө бүхий таван банк л банкны салбарын нийт хөрөнгийн 90-ээд хувийг бүрдүүлж байгаа. Үлдсэн орон зайд бусад банк ажиллаж байгаа. Тэгэхээр бидэнд бусдаас ялгарч хөгжих, орон зайгаа тэлэх хэрэгцээ шаардлага бий. Боломж, бололцоо нь ч бий.
Өнөөдрийн байдлаар манай банкны дийлэнх хувьцааг эзэмшиж байгаа Улаанбаатар импекс ХХК-ийн толгой компани нь Номин холдинг групп компани юм.
Эхний ээлжид бид энэ боломжоо ашиглан хөгжих стратегиа боловсруулсан. Энэ хүрээнд 2025 оныг “Худалдааны салбарыг дэмжих жил” болгон зарласан юм.
“Номин”-ийн худалдааны сүлжээ, платформыг дагаж тэлнэ гэдэг нь дан ганц “Номин”-той хамтарна гэсэн үг биш. Тэдэнтэй хамтран ажиллаж байгаа худалдааны салбарын маш олон бизнес эрхлэгч бий. Мөн тэдгээрээр дамжуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа үндэсний компаниуд ч олон. Тэдэнд санхүүгийн зуучлалын үйлчилгээ, санхүүжилт хэрэгтэй. Тиймээс бид энэ жилийг Худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлаж, ханган нийлүүлэгчдэд зориулсан Бараа татан авах барьцаагүй зээлийн үйлчилгээг өнгөрсөн гуравдугаар сараас санал болгоод ажиллаж байна. Энэ жилийн хувьд туршаад эхэлж байна. Цаашид энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэн, бусад худалдааны байгууллагатай хамтран ажиллах болно.
Саяхан бид богиноос дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан. Энэ хүрээнд 2027 оны төгсгөлд актив хөрөнгөө нэмэгдүүлж банкны системийнхээ гурван хувийг эзэлнэ гэж төлөвлөсөн. Тодруулбал, манай нийт хөрөнгө 2.5 их наяд төгрөгт хүрсэн байх ёстой. Өнөөдрийн манай актив 700 тэрбум төгрөг шүү дээ. Үүнийг бид гурав дахин өсгөх нь. Энэ бол амаргүй ажил байх болно. Төлөвлөх, хийх хоёр өөр хоорондоо авцалдах ёстой. Бид банкны активыг өсгөхдөө дотоод зах зээл дэх зүйлийн нэг газраас нөгөө газар луу зөөх талаар бодохгүй байгаа. Бид гадаадын зах зээл рүү хандаж дотоод зах зээлээ тэлэх тал дээр анхаарч ажиллана. Ийм ч учраас бид энэ жилийн эхнээс банкны бүтэц зохион байгуулалтдаа холбогдох өөрчлөлт оруулсан, өөрөөр хэлбэл гадна тал руу, олон улс руу хандаж ажиллах юм. Цаг хугацааны тохироо нь ч бүрдээд байна. Учир нь гадна зах зээл манай банкны гуурван жилийн дараалсан тайланг олон улсын аудит батламжлахыг хүлээж байсан юм. Хүлээлт энэ жилээр эцэс болж байна.
-Стратеги төлөвлөгөөнийхөө бусад онцлох хэсгээс хуваалцахгүй юу? Тухайлбал, цар хүрээгээ тэлэх тал дээр ямар ажлууд төлөвлөсөн бэ?
-Бид стратеги төлөвлөгөөндөө худалдааны салбарыг түшиглэсэн дижитал банк болох талаар тусгасан. Мэдээллийн аюулгүй байдал бол банкны салбарт маш чухал зүйл. Манай банкны тухайд, өнгөрсөн онд ISO 27001 стандартыг нэвтрүүлсэн. Харин банкны салбарын хувьд, манайх өнөөдөр 19 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт гэвэл, Эрдэнэт, Дархан хоёрт л салбартай. 16 салбар нь Улаанбаатарт байна.
Бид хэдийгээр дижитал банк болох ч гэлээ аймаг болгонд банкны салбараа уламжлалт байдлаар нээнэ.
2028 оноос урьтаж, хамгийн ихдээ 45 салбартай болъё гэсэн зорилт тавьсан. Энэ жилийн тухайд, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Дорнод аймгуудад салбараа нээхээр ажиллаж байна. Зээлийн бүтээгдэхүүнээ ч мөн солонгоруулж, тогтвортой хөгжлийг дэмжих, ногоон төслүүдийг санхүүжүүлэх тусгайлсан бүтэц нэгжтэй боллоо. Энэ мэт төлөвлөсөн, зорьсон ажил их байна.
-Таны хувьд банкны салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ? Яагаад банкир болъё гэж шийдсэн юм бэ?
-Би Баянхонгор аймгийн угшилтай хүн. 1986 онд Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын эдийн засагч чиглэлээр суралцаж төгссөн. Тэр үед төгсөө ч үгүй байхад л хаана ажиллахыг хуваарилчихдаг байсан. Тэр жишгээр Үнэ стандартын улсын хороо руу томилогдсон. Тэнд жил гаруй болж байтал 1988 онд Улсын банкны ерөнхий хороонд хэлтэй, устай хүн хэрэгтэй гэсэн захиалгаар тийшээ очсон. Улсын банкны ерөнхий хороо руу англи, орос хэлтэй гээд л очиж байлаа. Гэхдээ тэр үед орос хэлийг хэлэнд ч тооцдоггүй байсан даа. Тэр цагаас хойш банкны салбартай эргэлт буцалтгүй холбогдож, эдийн засгийн шилжилтийн хамгийн содон соргог, түүхэн үйл явдлуудад гар бие оролцсон байна.
Хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжих үед банк бодлого, хяналтын болоод үйл ажиллагааны гэсэн хоёр зарчмаар зааг ялгаатай ажиллах шаардлагатай тулгарсан.
Улсын банкны ерөнхий хороо төв банк болж, хорооны чиг үүрэг хариуцсан газруудын суурин дээр арилжааны банкууд бий болж байсан.
Худалдаа хөгжлийн банк гэхэд л 1990 оны аравдугаар сард Улсын банкны ерөнхий хорооны Гадаад тооцооны газрын үйл ажиллагаанд суурилж үүсгэн байгуулагдаж байсан. Миний хувьд үүсгэн байгуулагчдынх нь нэг. Тэр цагаас хойш арилжааны хэд хэдэн банканд бага албан тушаалаас гүйцэтгэх удирдлага хүртэлх албан тушаалд ажиллаж байна.
Банкны Гүйцэтгэх удирдлага байна гэдэг гаднаас харахад сайхан ч гэлээ үнэхээр амаргүй ажил. Нэг талд эздийнхээ төлөө ажиллана. Нөгөө талд нийгмийн сайн сайхны төлөө ажиллана. Бас хамт олон, багийнхаа төлөө ажиллана. 40 шахам жил банкны салбарт ажилласнаас сүүлийн 20 жилд нь гүйцэтгэх удирдлагын түвшинд ажиллаж байна. Яг гүйцэтгэх захирлаар ажилласан туршлага гэвэл, 2009 онд Хадгаламж банкны гүйцэтгэх захирлаар томилогдсоноос эхэлнэ. Одоогийн Төрийн банк шүү дээ. 40-өөд жилийн карьерынхаа тал хувьд нь гүйцэтгэх удирдлагаар ажилласны хувьд, банкны салбарын зовлон жаргалын талаар бодит үнэн түүхийг хүүрнэхээр болж дээ.
Банкны гүйцэтгэх захирал эздэд ашгийг нь өгнө, байгууллага, хамт олноо бодно, зохицуулагч байгууллагуудынхаа шаардлагыг хангана. Олон бодолд дараатай явдаг.
-Ариг банкийг ашигт ажиллагаанд хөтөлсөн “гол нууц” тань юу байсан юм бэ? Удирдлагын арга барил, зарчмаасаа хуваалцахгүй юу.
-Банкны гүйцэтгэх захирал эздэд ашгийг нь өгнө, байгууллага, хамт олноо бодно, зохицуулагч байгууллагуудынхаа шаардлагыг хангана. Олон бодолд дараатай явдаг. Миний хувьд гэнэт томилогдсон учраас олон янзын зорилт дэвшүүлээгүй ирсэн. Ерөөсөө л хөл дээр нь босгоно гэсэн гол зорилготой ирсэн. Намайг анх ирэхэд ажилтнууд нь цөөрөөд 100-аад ажилтантай үлдсэн байсан. Ажилтнууд ч урам зориггүй болчихсон байсан. Ингээд юун түрүүнд ажилтнууддаа урам зориг өгөх юм байна шүү гэдгийг олж харсан. Ажлаа авснаасаа хойш гурван сар судалсны эцэст шинэ оноос урьтаж бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийсэн.
Ажилтнууд байтугай би хүртэл айж байсан учраас нөхцөл байдлаа бодитой тодорхойлж, Монголбанкны хязгаарлалт дотор хэрхэн ажиллах вэ гэдгээ насаараа банкир явсан хүний хувьд ягштал тодорхойлж, төлөвлөсөн. Хэрвээ банк асуудалтай болбол Монголбанкнаас зээл хэлбэрээр эх үүсвэрийн дэмжлэг авч болдог. Бид арай ч тэрэндээ тулаагүй. Хадгаламжаа татна, зээлээ бага багаар олгоно. Муу зээлүүдээ цэгцэлнэ гэх мэтээр ажилласан. 2022 оны тавдугаар сартай золгоход байдал дээрдсэн, Монголбанкны хязгаарлалт ч тавигдсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад, авч хэрэгжүүлсэн ажлууд маань яах аргагүй л байгаа оносон байна.
Тэгэхээр аливаа удирдлага хүндээ, хамт олондоо урам өгч, итгэлийг нь сэргээж чаддаг байх хэрэгтэй. Сайн төлөвлөгч байх хэрэгтэй. Мэдлэг, туршлага ч чухал. Ялангуяа банкны захирал бол яриа хэлцэл хийх чадвартай стратегич байх ёстой. Залуу хүмүүс энэ тал дээр алдчих гээд байдаг. Эзэнтэйгээ ойлголцохгүй байна, больё гээд болчихож болдог алба биш шүү дээ. Туршлагатай, нас намбатай, хувь хүнийхээ хувьд эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихсэн, төлөвшчихсөн хүнд л энэ алба хамгийн зохимжтой санагддаг. Банк удирдах гээд байдаг ард нь гэр бүлийн амьдрал нь хөврөөд байдаг залуу хүнд бол чанга ажил. Мөн мэдээж санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүн бүр хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой.
-Хүний нөөцийн сэдэв гүйцэтгэх удирдлагуудын хувьд хамгийн чухал сэдвүүдийн нэг байдаг. Хүний нөөц, байгууллагын соёл төлөвшүүлэх тал дээр та ямар зарчмаар ажилладаг вэ?
-Би банкны салбарт их олон жил ажиллалаа. Энэ хугацаанд үе үеийн л төлөөллүүдтэй хамтран ажиллаж байна. Ойлгох ч юм байна, ойлгохгүй ч юм байна. Өнөөдөр би бараг долоо дахь банкандаа ажиллаж байна. Банк болгон өөрийн гэсэн соёлтой байлаа. “Ариг”-ийн хувьд, ажлаа авч байхад манайх 100 хүрэхгүй ажилтантай байсан бол одоо 400 орчим ажилтантай болсон байна. Энэ олон хүнийг нэг соёлд уяна гэдэг нүсэр ажил. Байгууллагын соёл, хүний нөөцийн асуудал бол мэдрэмж шаардсан асуудал. Сэтгэл зүй, ар гэр, хувь хүний онцлог гээд бүхий л зүйлийг анзаарч мэдэрч ажиллахыг хичээдэг. Өнөөдөр Ариг банкны соёл шинээр бүрэлдэж байна. Өөр өөр банканд ажиллаж байсан хүмүүс энд цугласан байна. Gen Z үеийн төлөөлөл ч ажиллаж байна. Бидний үед ажилтай л байхыг чухалчилдаг байсан бол одоо өөрчлөгдөж байх шиг. Тэгэхээр залуусаа ойлгож, хүнээ сонсож, илүү ээлтэй соёл төлөвшүүлэхийг л зорьж байна даа. Бас нэг бодож явдаг зүйл бий. Хэлэх нь зүйтэй болов уу.
Хүн ер нь залуудаа л эрч хүчээ зориулж, ачаалал дааж, сайн ажиллах хэрэгтэй.
Яагаад залуучууд орон байргүй, олигтой цалингүй, өр ширтэй амьдрах ёстой гэж… Дутууг нь гүйцээж байж, чи сайн ажилла гэж шахаж шаардвал болно шүү дээ. Үүнийг л шийдэж чадвал хэн хүнгүй эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллана гэж бодож явдаг. Байгууллагын удирдлага, хүний нөөцийнхөн үүний төлөө л зоривол их сайн байна.