“Бид эх хэл дотроо оршдог. Үндэсний бичигт аав, уул, агуу гэх үгийг “абу, агула, агуу” гэж галигладаг. Нөмөр нөөлөгтэй, том гэсэн агуулгыг илэрхийлэх энэ гурван үгийн язгуур нь зөвхөн “а” үсэг юм. Энэ нь бид бичиг үсгийнхээ онцлогоор сэтгэдэг гэдгийн илэрхийлэл юм.
“Хэл бичгээ хэрэглэхгүй бол үндэсний сэтгэхүй, соёл арилж, гадаад хүн болж хувирна” монгол уран бичлэгийн каллиграфич Б.Зэсмаа хэллээ. Тэрээр 16 дахь жилдээ болж буй "Шинэ цас" каллиграфийн үзэсгэлэнд бүтээлээ онцлуулж, мөн шилдэг залуу уран бүтээлчээр шалгарчээ.
Үзэсгэлэн энэ сарын 14-нд буюу өнөөдөр, нийт 20 бүтээлээр нээсэн бөгөөд энэ сарын 21-ний өдрийг хүртэл олны хүртээл болох аж.
"Шинэ цас" үзэсгэлэнд ирсэн уран бүтээлч, хүндэт зочин, үзэгчийн аль нь боловч олонх нь залуу хүмүүс буйг үзвэл, үндэсний бичгийн хэрэглээ улам залуужиж, хүндэтгэл үзүүлэх насны эрэмбэ шинэчлэгдсэнийг илтгэж байлаа.
Каллиграфич Б.Зэсмаа "Миний хувьд, би уран бичлэгийг анх 9 дүгээр ангиасаа хойш эхэлж, уран бичлэгээр хичээллэж эхэлсэн. Одоо 25 дахь онд 9 дэх жилдээ орж байгаа. Эхэндээ, зүгээр л бийрийн бичгээр бичихэд надад их тайвшрал ирдэг байсан. Зөндөө их тайвшрал мэдэрдэг байлаа. Гэвч сүүлдээ 23 оноос хойш, Соёо галерейд ажиллаж байх үедээ, бүтээл хийж байхад илүү уран бүтээлч гэдэг мэдрэмж авч эхэлсэн.
Уран бүтээл, урлаг гэдэг нь хүний дотоод сэтгэл, мэдрэмж, бүх зүйлсийн илэрхийлэл болдог. Тиймээс би монгол бичгийг уламжлалт хэлбэртээ баригдалгүй, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхэд түлхүү анхаарах болсон. Би бийрийн бичиг болон хулсан үзэг хоёрын онцлогийг гаргаж, тэдгээрийнхээ онцлогтойгоор бичдэг.
Өнөөдөр шалгарсан бүтээл бол Д.Нацагдоржийн "Анхны цас" шүлгийн сүүлчийн дөрвөн мөрийг хулсан үсгээр бичсэн юм. Энэ нь миний онцлог болж байгаа байх.
Би мэдрэмжээрээ бичдэг. Бийрийн бичиг бол уян хатан, гоё зүйл учраас миний хөдөлгөөнөөр, мэдрэмжээр гарч ирдэг. Жишээ нь, ууртай эсвэл их жаргалтай үедээ бичихдээ илүү урт татаж, хүчтэй бичдэг. Харин номхон, төвлөрсөн үедээ илүү тодорхой, хичээнгүй бичиг гардаг.
Залуучуудын хувьд бичиг үсэгт хандах хандлага өөрчлөгдөж байна. Одоо галерейд ирсэн хүмүүс "Бичээд суухад тайван байна" гэдэг. Тэд мэдрэмжээ монгол бичгээр дамжуулж илэрхийлээд, тайвширч, сэтгэл хангалуун буйгаа илтгэдэг. Үүнийг их сайн зүйл гэж боддог.
Монгол бичиг, уламжлалт галигийг ашиглах ёстой эсэх талаар олон хүний санал байдаг ч, бидний эх хэл бол бидний оршин тогтнолын үндэс. Эх хэлээ хамгаалах нь чухал. Би залуу үеийнхэндээ эх хэлээ сурах, хамгаалахыг уриалж байна. Хүн эх хэлээ сайхан эзэмшсэний дараа гадаад хэл сурах нь илүү хялбар болдог.
Монгол бичиг нь бидний сэтгэхүйг илэрхийлдэг хэл бөгөөд энэ нь бидний үндэсний бахархалтай холбоотой. Хэрэв бид үүнийг орхивол, бидний үндэсний оршин тогтнол алдагдах эрсдэлтэй. Тиймээс эх хэлээ сурах нь зөвхөн бичиг үсэг сурах биш, бидний сэтгэхүй, оршин тогтнох үндэс юм" гэлээ.
Хүндэт зочдын сэтгэгдлээс хүргэвэл, "Хүмүүн бичиг" сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа "Монгол бичиг нь мянга гаруй жилийн түүхтэй, монголчуудын амьдралын олон талд хэрэглэгдэж, хөгжиж ирсэн бичиг үсэг юм. Үүнийг хурдан бичих хэрэгцээ, тууль хайлж бичих шаардлага зэргийг даган хөгжүүлж ирсэн. Жишээ нь, морин дээрээс бичиг бичих, олон мөртэй тууль бичих нь тухайн цаг үеийн хэрэгцээ байсан.
1990-ээд онд Монгол бичиг сэргэснээс хойш 30 гаруй жилд уран бичлэгийн салбар хөгжиж, монгол бичгийг дүрслэх урлагийн чиглэлд хамруулах боломжийг харуулсан. Монгол бичгийн уран бичлэгийг 2013 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвөөр бүртгэсэн нь Монгол бичгийн уран бичлэгийг дэлхий дахинд соёлын өв гэж хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны тохиолдол юм.
2025 онд Монгол бичиг нь албан ёсны хэрэглээ болон эрэлттэй болж, төрийн бичиг болохын зэрэгцээ уран бичлэгийн салбар ч сэргэж байна. Монгол бичгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол зураач урчууд, уран бичээч нар юм. Тэд Монгол бичгийг уран сайхны хувьд хөгжилтэй болгож, Монгол бичигт эерэг хандлагыг нийгэмд бий болгоход хувь нэмэр оруулсан.
Монгол бичгийн уран бичлэгийн салбар нь тухайн бичгийн урлагийн үнэ цэнийг сэргээж, уламжлалт бүтээлүүдийг шинэ хэв маягаар хослуулан хөгжүүлж буй. Уран бичлэгийн үзэсгэлэн нь шинэ уран бүтээлчид, залуучуудыг татаж, тэднийг Монгол бичгийн урлагт татан оролцуулах нэгэн чухал алхам болж байна.
Цахим орон зайд хэрэглэгдэх албан бичиг, урлагийн бүтээл болгосон Монгол бичиг нь уламжлалаа хадгалсаар шинэ үзэл санаа, аргаар сэргээгдэх шаардлагатай гэдгийг харуулж байна. Залуучууд энэ бичгийн соёлыг эрэлхийлж, амьдралдаа нэвтрүүлж, урлагийн бүтээлүүдэд хэрэглэх болсон нь цаг үеийнхээ шинэ чиг хандлагаас үүдэлтэй юм. Монгол бичиг уламжлалаа хадгалан, соёлын өвийг хамгаалж, бүтээлч талуудаас эрэлхийлсэн шинэ соргог бүтээлүүдээр дэлгэрч буй.
Үүний нэг жишээ нь хурим, найр, баяр ёслолын үеэр Монгол бичгээр уран бичлэгийн бүтээл бэлэглэх нь болж, уг бичгийн бүтээл нь уламжлалт соёл, бэлгэ дурсгалтай холбогдсон нэгэн шинэлэг бэлэг болсон. Энэ нь цаг үеийн шаардлагад нийцсэн шинэ соёлын хөгжил юм.
Үүнтэй зэрэгцээд, Монгол бичиг нь аялал жуулчлал, бэлэг дурсгалын салбарт ч хэрэглэгдэх болж, түүний хэрэглээ улам өргөжиж байна. Тиймээс, Монгол бичиг нь зөвхөн бичгийн хэрэгсэл төдийгүй, урлагийн гайхамшиг, соёлын өв, шинэ цагийн хэрэгцээтэй нийцсэн бүтээл болжээ" хэмээн ярилаа.
ФОТО: