- Швейцарын хөгжлийн агентлаг Монголд 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн онцлог юу байв?
- Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад дөрвөн салбарт гол анхаарлаа хандуулж ажилласан гэж болно. Нэгд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдлыг хангах (35%); хоёрт, Ардчилсан засаглал ба жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах (47%); гуравт, Хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг бий болгох (12%) болон бусад салбарт (6%) үйл ажиллагаагаа чиглүүлж, бодитой үр дүнд хүрсэн.
- Тогтвортой хөгжлийг бий болгох хамгийн чухал салбарууд.
- Тийм ээ, Швейцарын хөгжлийн агентлаг өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамтран ажиллагч, түншүүд (иргэний нийгэм болон төв, орон нутгийн төрийн байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны институтууд г.м)-тэйгээ олон түвшинд (микро, мезо, макро) хамтран ажилласан. Олон чиглэлээр дорвитой, томоохон өөрчлөлт, үр дүнгүүд бий болсон.
Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлагийн төслүүдийн хүрээнд зохих хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцэн, батлахад дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнийг дагаад тухайн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг улсын төсөвт тусган баталдаг. Ингэж хууль, эрх зүйн орчин болон төсөв, санхүүжилтийг шийдсэнээр зорьсон үр дүндээ хүрч, Швейцарын хөгжлийн агентлаг цаашид Монголд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй ч гэсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд бий санал санаачлагууд тогтвортой үргэлжлэх баталгаа бүрддэг. Үүнийг “амжилт” гэж үзэхээс өөр аргагүй. Бидний хэрэгжүүлсэн бүх төслүүдийн ололт, амжилтыг Монгол Улсын Засгийн газар цаашид үргэлжлүүлээд явна. Үүнд бид итгэл төгс байдаг.
Мөн бидний амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээс төрийн үйлчилгээний хүртээмжийг бодитой нэмэгдүүлсэн жишээг энд дурдмаар байна. Иргэн шинээр гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа зэрэг бичиг баримтаа авах боломжтой “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдийг Та бүхэн мэдэх байх. Эндээс төрийн ихэнх үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Өмнө нь иргэд төрийн нэг байгууллагаас нөгөө рүү явж мөнгө санхүү, цаг хугацаагаа алддаг байсан бол өнөөдөр эдгээр төрийн үйлчилгээний дийлэнх нь цахим болсон байна. Ингэснээр төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирч, цаг хугацаа хэмнэж, авлигыг бууруулсан. Энэ ажил Швейцарын хөгжлийн агентлагийн санаачилга байсан учраас миний хувьд үүнийг бас нэгэн амжилт гэж хэлнэ. Бид энэхүү “Нэг цонхны үйлчилгээ”-ний төслөө 2016 онд дуусгавар болгосон ч, Монгол Улсын Засгийн газар амжилттай үргэлжлүүлж байна. Өнөөдөр “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвүүд төрийн үйлчилгээнээс гадна банк санхүү, бизнес, даатгалын салбарт ч бий болсон байна. Төрийн байгууллагуудын хувьд нэг цэгийн үйлчилгээний санхүүжилт улсын төсөвт тусгагддаг тул иргэн шаардлагатай бүх төрлийн үйлчилгээг тогтмол авах боломжтой. Энэ бол маш том өөрчлөлт, үр дүн. Гэхдээ энэхүү үйлчилгээг цаашид илүү сайжруулаад явах нь хэрэгтэй.

Хоёрдугаарт, хүнсний аюулгүй байдлын салбарт амжилттай хэрэгжүүлсэн төслийг энд дурдмаар байна. Бид Монголд ажиллаж эхлэхээс өмнө буюу 2001 онд хүндхэн зуд болж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед энэ өвлөөс ч илүү хүнд зуд болж, олон малчид амьжиргааны гол эх үүсвэр болсон малаа алдсан. Ингээд манай хүмүүнлэгийн тусламжийн баг хүрэлцэн ирж малчдад шинээр мал болон малын хүнс тэжээл авахад нь зориулж бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн байдаг. Үүний үр дүнд малжуулах хөтөлбөр хэрэгжиж, зудын дараах нөхцөл байдал сэргэж, эдийн засгийн хувьд тогтвортой болсон тул Швейцарын хөгжлийн агентлаг гурван жилийн дараа өөрийн салбараа нээхээр шийдвэрлэсэн.
Энэ үед бид зөвхөн малчдад туслаад зогсохгүй хүнсний чанарыг сайжруулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, уур амьсгалын онцлогт тохирсон төмсний үрийн сортыг бий болгох чиглэлээр ХХААХҮЯ-ны судалгааны төвтэй хамтран ажиллаж, үрийн төмсний шинэ сортыг нутагшуулж, чанарыг сайжруулах ажлыг хийсэн. Үүний үр дүнд 2015 он гэхэд Монгол Улс төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг болсон. Ялангуяа, “КОВИД-19” халдварын цар тахлын улмаас хил гааль хаалттай байх үед БНХАУ болон бусад улс орноос хамааралгүйгээр буюу хүнсний ногоогоо өөрсдөө тарьж хэрэгцээгээ хангах нь ямар чухал болохыг Та бүхэн анзаарсан байх. Монгол Улсын Засгийн газар бусад хүнсний ногооны үрийг тариалахад дэмжлэг үзүүлэхийг биднээс хүссэн бөгөөд бид Дарханы Хөдөө аж ахуйн судалгааны төв болон тариаланчидтай хамтран лууван, манжин болон бусад төрлийн хүнсний ногооны үрийн тариалалтыг ч хөгжүүлж ирсэн.
Өдгөө Монгол Улс хүнсний ногооныхоо 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Бид хамтдаа энэ амжилтад хүрсэн. Дахин хэлэхэд, Монгол Улс хүнсний хангамжийн хувьд БНХАУ-аас ихээхэн хамааралтай болохыг “КОВИД-19” халдварын цар тахал харуулсан. Тиймээс дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Энд дурдсан төслүүд нь харилцан адилгүй ч, бидний хувьд үнэхээр том амжилт гаргасан юм.
- Швейцарын Холбооны Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг Та нэрлээч.
Монгол, Швейцар улсууд найрамдалт харилцааны баялаг түүх, уламжлалтай. Бид адилхан үнэт зүйлтэй байдаг нь хамгийн чухал гэж бодож байна. Манай хоёр улс адилхан ардчилсан улс. Хүний эрх, эрх чөлөө, жендэрийн эрх тэгш байдал, хэвлэлийн эрх чөлөөг дээдлэх нь хоёр улсын нийтлэг үнэт зүйл болж чаддаг. Түүнчлэн манай хоёр улс адилхан төвийг сахисан, далайд гарцгүй орнууд. Тиймээс манай хоёр улс эдгээр нийтлэг үнэт зүйлс, адил төстэй шинжүүдээрээ даян дэлхийд энх тайвныг цогцлооход чухал хувь нэмэр оруулдаг. Өөрөөр хэлбэл, стратегийн хувьд харилцан адилгүй ч бид нэг зорилготой.

Өнгөрөгч тавдугаар сард тэмдэглэсэн хоёр улсын дипломат харилцааны 60 жилийн ойн арга хэмжээний үеэр бид үүнийгээ батлан харуулсандаа баяртай байна. Түүхэн ойг тохиолдуулан манай байгууллага “Монгол шуудан” ХК-тай хамтран шуудангийн марк гаргасан.
Энэхүү маркны зургаас хоёр улсын адил төстэй ан амьтад, бидний соёл, уламжлалын чухал илэрхийлэл болсон хөгжмийн зэмсэг, тэр дундаа Лимбэ хөгжмийг Та бүхэн харж байгаа байх. Учир нь Лимбэ хөгжмийн зэмсэгт зориулж бид The Hu ( “ХҮ”) хамтлагтай хамтран төсөл хэрэгжүүлж байлаа.
“ХҮ” хамтлагийн брэнд арьсан бүтээгдэхүүнийг “Хүннү фейшн” компани урладаг. Бид цар тахлын үед тус компанид сарлагийн арьсан бүтээгдэхүүн гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн. Тэдний зарим бүтээгдэхүүний шошго дээрх QR кодоор дамжуулан мөшгөх тогтолцоотой сарлагийн арьсны эх үүсвэрийн мэдээллийг хэрэглэгч харах боломжтой болгосон. Өөрөөр хэлбэл, QR код дээрх мэдээллээс энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигласан сарлагийн арьс нь хэн гэдэг малчны хотноос ирснийг харж болдог.
Ийнхүү малчидтай хамтран ажилласнаар тэд малынхаа чанар, ашиг шимийг сайжруулж, тоо толгойг бууруулах, бүртгэлжүүлэхэд анхаарах болсон бөгөөд ХХААХҮЯ-нд мэдээллийн сан бий болсон.
Үүнээс гадна малчдад зориулсан бусад төрлийн дэмжлэгийг үзүүлсэн. Бид малчдын бэлтгэж буй сарлагийн хөөвөр, ноосны чанарыг сайжруулах технологийг нутагшуулсан. Швейцарын хөгжлийн агентлаг энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчид сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг аль ч дэлгүүрээс худалдаж авах боломж бүрдсэн.
Өмнө хэлсэнчлэн “ХҮ” хамтлагийн Лимбэ хөгжмийг Монголд дахин дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Консерваторийн харьяа Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн хөгжмийн зэмсгийг иж бүрэн шинэчилсэн. Лимбэ бол маш эртний хөгжмийн зэмсэг. Өдгөө хүүхэд, залуус Лимбэ хэрхэн урлах, яаж тоглохыг сурч байна. Сонирхуулахад өнгөрсөн жил Лимбэ хөгжмийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн.
Мөн Монголбанктай хамтран дурсгалын мөнгөн тэмдэгт гаргасан. Бидний зүгээс мөнгөн тэмдэгт дээрх зургийн загварыг гаргаж нэг талд нь энх тайвны тухай өгүүлэх шүлэг тэрлэсэн. Манай хоёр улс энх тайвныг эрхэмлэдэг. Швейцарын ард түмэн энх тайвны бэлгэдэл хэмээн мөнхийн “Цагаан уул” цэцгийг нандигнан, хайрладаг. Тиймээс энэ цэцгээр чимэглэсэн юм.

Их сонирхолтой мөнгөн тэмдэгт байна.
Тийм ээ, энэ нь бидний хэрэгжүүлсэн нэг төсөлтэй холбоотой байгаа юм. Швейцарын Холбооны Улс 2005 оноос “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлсэн. Швейцарын Холбооны Улс бол Монгол Улсын экспортын хоёр дахь чухал орон бөгөөд Монголоос жилд 20-22 тонн алтыг Швейцарт экспортолдог. Өнөөдөр Монголбанкаар дамжуулан Швейцарын Холбооны Улс руу экспортлож буй алтны 30 гаруй хувийг бичил уурхайчид бүрдүүлж байна. Өмнө нь, бичил уурхайд хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж, байгаль орчныг сүйтгэж, хортой химийн бодис хэрэглэж, хууль бусаар БНХАУ руу хилээр гаргадаг, мөн алт олборлогчид алтаа Улаанбаатарт авчрахад аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй зэрэг олон тулгамдсан асуудлууд байсан. Тэд нийслэлд өөрсдөө хүргэж чадахгүй болохоор ченжүүдэд хямд өгч алдагдалтай байдаг байсан.
Швейцарын Холбооны Улс Монголбанк болон Стандарт, хэмжил зүйн газартай хамтран Дархан-Уул болон Баянхонгор зэрэг аймгуудад бичил уурхайчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, бичил уурхайчид өөрийн олборлосон алтаа тус төвд сорьцлуулж, баталгаажуулдаг. Ингэж баталгаажуулсан, сорьцолсон алтыг аль ч банкны салбарт тушааж мөнгө авах эсхүл үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх зээл авах боломжтой болсон.
2019 онд бид энэ төслийг дуусгасан хэдий ч Монгол Улсын Засгийн газраас Монголбанктай хамтран үйлчилгээний хүрээг өргөжүүлж, өдгөө нэг цэгийн үйлчилгээний төвүүд алтнаас гадна мөнгө авах боломжтой болж байгаа. Тиймээс энэ бол бидний амжилтын нэг мөн. Зүгээр ч нэг амжилтын түүх байгаагүй юм. Бид бичил уурхайн хууль, эрх зүйн орчныг сайжруулахад Монголбанк болон Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилласан. Бичил уурхай өмнө нь “хууль бус” байсан бол өдгөө хууль ёсны дагуу болж, бичил уурхайчид нийгмийн даатгалд хамрагдаж, татвараа төлж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх боломжийг бүрдүүлсэн. Тиймээс энэ бол амжилт буюу хэн хэндээ тустай үйл ажиллагаа болсон.
“Тогтвортой бичил уурхай” төслийг хэзээ эхэлж байсан юм?
Анх 2005 онд эхэлж, 2019 онд дууссан, урт хугацаанд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг.

Миний хувь хүний бодлоор аливаа буцалтгүй тусламж, хандив монголчуудыг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаад байх шиг санагддаг. Харин монголчууд өөрсдийн чадвартай болох тал дээр хэр ахиц гарсан гэж та бодож байна вэ?
Би Монгол Улсад дөрвөн жил болж байгаа болохоор Таны асуултад бүрэн дүүрэн хариулах боломжгүй байна. Мөн энэ дөрвөн жилээс бараг хоёр жилд нь Ковидын үе таарсан. Мэдээж орлоготой болох, нэмэгдүүлэх нэн шаардлагатай эмзэг бүлгийн хүмүүс олон байгаа гэж би хувьдаа боддог. Гэтэл тогтмол ажлын байр бус нийгмийн халамж буюу мөнгөн дэмжлэг олгох үзэгдэл байсаар л байна.
Би нийгмийн бүхий л салбарт баялгийг тэгш хуваарилдаг Швейцарын Холбооны Улсаас ирсэн. Иргэд татвараа төлж, дараа нь түүнийг шударгаар хуваарилдаг тогтолцоо хэрэгтэй. Монгол Улс энэ чиглэлээр зөв шийдвэр гаргах ёстой гэж бодож байна.
Энэ нь /win-win/ буюу харилцан ашигтай хамтын ажиллагаа гэсэн үг үү?
Тийм ээ, энэ бол “win-win” буюу харилцан ашигтай байх зарчим гэж би боддог. Гэхдээ заримдаа Та бүхний үнэхээр юу хүсч байгаа нь тодорхой биш юм шиг санагддаг.
Мэдээж Монголд тохиолдсон зуд бол онцгой нөхцөл байдал. Тиймээс Швейцарын Холбооны Улс энэ жил 200 мянган швейцар франкийн дэмжлэгийг малчдад үзүүлсэн. Энэ нь бидний нөхөрлөл ямар чухал болохыг илэрхийлж байна.
Гэхдээ нөгөөтээгүүр би Монгол орныг маш их байгалийн баялагтай улс гэж боддог. Танайд алт, мөнгө, зэс бий. Мөн нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжтой. Мэдээж улс орон бүрд асуудал байдаг ч тэдэнтэй харьцуулахад Та бүхэн баян улс. Тиймээс Швейцарын Холбооны Улс зарим хүмүүнлэгийн төслүүдээ эцэслэхээр шийдсэн шалтгааны нэг нь энэ юм.
Хувь хүнийхээ хувьд би ямар нэгэн байдлаар монголчуудын сэтгэлгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж боддог. Хотоор алхвал үнэ харьцангуй өндөр байна. Хэрэв үүндээ таарсан шударга цалин өгч байгаа бол сайхан байна. Энд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт байдаггүй. Малчдад тусалдаг хүүхдүүд байдаг ч манай улсад ч мөн хөдөөний хүүхдүүд амралтаараа гэрийнхэндээ тусалдаг. Тэгээд ч үүнийг хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэж хэлэх боломжгүй юм. Мөн гудамжинд хог түүж байгаа хүүхдүүдийг та харахгүй байна. Монголд зочид буудал, саун нь Бангладеш, Мьянмар, Лаостай харьцуулахад хямд биш үнэтэй байдаг нь дундаж орлоготой улс гэдгийг илэрхийлнэ. Би үүнийг зөв гэж бодож байна. Тэгэхээр цаашид хүмүүнлэгийн тусламж шаардлагагүй гэж үзсэн. Хэрэв үнэхээр ганцаарчилсан яриа хэлцэл хийхийг хүсэж байвал win-win буюу хэн хэндээ ашигтай нөхцлийг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бол миний хувийн бодол шүү. Давтан хэлэхэд, би Монголд ирээд дөрөвхөн жил буюу богино хугацаанд байсан.
Гэхдээ, миний бодлоор маш чухал эерэг өөрчлөлтүүд гарсаар байна. Жишээ нь, цахим шилжилт сайн байна. Сонгуулийн үр дүнг илүү сайжруулахад дараагийн парламентын сонгуульд санал өгөх системийг тоон системд шилжүүлбэл сонгогчид саналаа өгөхөд илүү хялбар болно. Энэ тал дээр Та бүхэн ахисан түвшинд хүрсэн. Мэдээж интернет хурд хангалттай хэмжээнд ажиллахгүй зэрэг олон асуудал бий л дээ. Гэхдээ л энэ чиглэлээр Монгол Улс олон талаараа Швейцараас илүү ололт, амжилттай яваа.
Мөн дэлхий өнөө цагт маш хурдан өөрчлөгдөж байна. Хүсэл тэмүүлэл нь нэмэгдэж буй хүүхэд, залуусаа дагаад Монгол ч өөрчлөгдөж байна. Бид өнөөдөр 20 жилийн дараах төслийнхөө үр дүнг хараад огт өөр түвшинд хүрснийг харах сайхан байна. Тиймээс Та бүхэн томоохон алхам хийсэн, хийсээр ч байгааг хэлэх нь зүйтэй.

- Бид УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болоод удаагүй байна. Тэр дундаа 32 эмэгтэй гишүүн, залуу үеийн төлөөллүүд гээд шинэ бүлэг нэмэгдсэн нь сайшаалтай. Энэ талаарх Таны бодлыг сонирхмоор байна.
- Тийм ээ, юуны түрүүнд Монгол Улсын төр засаг, ард түмэнд баяр хүргэмээр байна. Сонгууль маш тайван, сайхан болсон. Сонгуулийн үеэр олон хүн, зарим Элчин сайд нар ажиглагчаар ажилласан. Бид мөн энэ талаар дотооддоо ярилцаж байсан. Сонгуулийн үйл явц тайван, хэвийн үргэлжилсэн ч хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан болон өвчтэй хүмүүс сонгууль өгөх байр руугаа нэвтрэх боломжгүй байна гэсэн гомдлууд байсан.
Гэсэн хэдий ч энэ удаагийн сонгуулиар үнэхээр гайхалтай ажилласан. Саналуудыг машинаар, дараа нь гараар тоолох үйл явц маш хурдтай байлаа. Тиймээс баяр хүргэмээр байна.
Одоо 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Тийм ээ, эмэгтэйчүүд хэдий чинээ олон байна, төдий чинээ сайн гэж бодож байна. Өмнөх парламент 13 эмэгтэй гишүүнтэй байсан үетэй харьцуулахад хоёр дахин өссөн гэсэн үг. Энэ бол үнэхээр бахархууштай гэж би бодож байна. Тиймээс энэ бол сайн зүйл. Мөн УИХ-ын бүрэлдэхүүн солонгорсон нь маш чухал алхам болсон. Гэхдээ тойрог том байх тусам жижиг аймгийн хүн амын саналыг авахад багагүй хүндрэлтэй байсан байх. Мэдээж сайжруулах зүйлс бий ч, явцын дунд засах боломжтой тул Та бүхний хувьд цоо шинэ системийг маш сайн нэвтрүүлсэн гэж бодож байна.
Та бүхэн үргэлж сайжрах боломжтой. Гэхдээ Монгол Улс ардчилсан “залуу” орон бөгөөд тайван замаар өөрчлөлт хийж байгаа нь хэдийнээ бий болсон том амжилт гэж би бодож байна.
- Парламентын ардчиллыг бэхжүүлэх Монголын туршлагаас суралцах зүйл их байна хэмээн Та ярилцлагадаа дурдсан байсан. Түүнийг дэлгэрүүлбэл?
- Сая дурдсанчлан Монгол бол ардчилалд тайван замаар шилжсэн, залуу ардчилалтай улс. Үүнийг саяын УИХ-ын сонгууль харууллаа. Монгол Улс Хятад, Оросоос ирэх улс төрийн нөлөө, шахалтад байх нь тийм ч амар биш гэж бодож байна. Геополитикийн нөхцөл байдал мэдээж амаргүй.
Монгол Улс үргэлж төвийг сахисан замаар тэнцвэрээ олж, эдийн засгийн хувьд оршин тогтнох хэрэгтэй. Монголчуудын асуудалд хандаж буй хандлага заримдаа гайхшруулдаг. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд нүүрсний асуудлаас улбаатай олон нийтийг хамарсан жагсаалыг харсан. Швейцарт олон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулдаг бөгөөд тэдний ихэнх нь нэлээд ширүүн болдог л доо. Тэнд цагдаа хөндлөнгөөс оролцох ёстой бөгөөд жагсагчид хүчирхийлэл, зүй бус харьцаа зэрэгт өртөх тохиолдол гардаг. Тиймээс би энд Монголын төр засаг, ард түмэн жагсаалыг хэрхэн удирдаж байгааг ажигласан. Жавартай хүйтэн өдрүүдэд жагсагчдыг дааруулахгүй тулд тэнд автобус байрлуулсан байлаа. Түүгээр зогсохгүй бие засах газартай, жагсагчид цай кофе ууж, дулаацаж, зарим нь парламентын ордон руу орох гэж дайрсан. Хэрвээ Швейцарт жагсагчид дотогш орохыг оролдвол цагдаа нар үнэхээр түрэмгий байдаг. Гэтэл энд тэдний төлөөллийг дотогш оруулаад нээлттэй яриа өрнүүлсэн. Би үүнийг зөв, сайн гэж хэлэхгүй ч тэнд хүмүүс харьцангуй тайван жагсаж чадсан. Тэгээд асуудлыг хэлэлцэн тохироонд хүрч, жагсагчид гэртээ харьж, өөрчлөлт гарсан.
Энэ бүгдийг хэрхэн тайван замаар зохицуулж байгааг хараад би гайхсан. Улсынх нь нэрийг нь цохон дурдмааргүй байна гэхдээ Европын орнуудад юу болдгийг бүгд мэднэ шүү дээ. Үнэнийг хэлэхэд Та бүхэн зөв явж байна. Мэдээж хүн бүр л шүүмжилж болно, ер нь шүүмжлэх ч амархан, гэхдээ илүү сайжруулах нь хэцүү байдаг шүү дээ.

- Одоогоос 16 жилийн өмнө Монголд эсэргүүцлийн жагсаалын үеэр таван хүн амиа алдсан хар түүх бидэнд бий. Тиймээс бид магадгүй дахин ийм зүйл давтагдах вий гэж айдаг байх. Тиймдээ ч илүү тайван замаар шийдлийг олохыг хичээдэг байж болох юм.
- Энэ нь монголчуудын тайван зан чанартай холбоотой гэж би бодож байна, мэдээж түүнээс ч өөр зүйлс байдаг байх. Өнгөрсөн жил манай ШХА-ын захирал ирэхэд түүнд сэтгэгдэл төрүүлсэн нэг зүйл тохиолдсон. Гудамжинд нэг эмэгтэй цагдаа руу хашхирч хэрэлдэж байхыг тэр харсан. Хэрэв танай хөрш орнуудад ингэвэл тэр шоронд орно гэсэн үг шүү дээ. Тэгээд цагдаа тэр эмэгтэйг тайвшруулахыг оролдож байлаа. Энэ дүр зураг түүнд маш их сэтгэгдэл төрүүлж, “Хөөх, энд ардчиллын үйл явц маш хүчтэй үргэлжилж байгаа юм байна” гэсэн. Тэрхүү үйл явдал түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байсан.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголд ажиллаж, амьдрахад сайхан санагдсан зүйл юу вэ?
Үнэнийг хэлэхэд би энд байх дуртай. Та бүхэн маш сайхан эх оронтой. Мөн ажлын хамт олон маань санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, ярилцаж, олон ургалч байдлаар асуудалд ханддаг учраас тэдэнтэй ажиллах сайхан байдаг.
Би өмнө нь Пакистанд ажиллаж байхад хэцүү байлаа. Одоо би хүссэн газраараа айх айдасгүй явж, орой муу юм бодолгүй алхаж болно. Би энд байхад чөлөөтэй, аюулгүй санагддаг. Мөн би Монголын нарны элчинд маш их дуртай, энд нартай өдөр олон. Харин өвлийн улиралд агаарын бохирдолд дургүй. Гэсэн хэдий ч Монгол бол үнэхээр тайван амгалан, сайхан орон шүү. Мэдээж хаана ч явсан хүмүүс нь зочломтгой, хөдөө орон нутагт ч гэрийн хаалга нь үргэлж нээлттэй байдаг.
- Нөгөө талдаа монголчуудын харилцаа хандлага, эсвэл нийгмийн тогтолцоонд өөрчилмөөр, илүү сайжруулмаар санагддаг зүйл юу вэ?
- Би яриандаа заримыг нь дурдсан гэж бодож байна. Татварын дахин хуваарилалт. Төрөл бүрийн түвшинд татвар авдаг Швейцарын Холбооны Улсаас би ирсэн. Орон нутгийн түвшинд цуглуулсан татварын орлогоо тэд өөрсдийн төсөвт зарцуулдаг. Жишээлбэл, бид нутгийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн төслийнхөө хүрээнд Монголд малын тоо толгойн албан татварыг төвлөрүүлж, түүнийг малчдад болон орон нутагт нь зарцуулдаг учир тэд энэ татварыг эсэргүүцдэггүйг олж тогтоосон. Тухайн татварын орлого сумандаа үлдэж, сумынхан юунд зарцуулахаа өөрсдөө шийддэг. Ер нь аймаг, сумынхан малын тоо, толгойн албан татварын орлогыг орон нутагтаа л төвлөрүүлэх сонирхол бий. Учир нь, тэд юуг, хэрхэн сайжруулах, орон нутагт юу шаардлагатай гэдгийг хамгийн сайн мэддэг. Тиймээс энэ мэтээр улсын баялгийг дахин хуваарилах боломжтой.
Хоёрдугаарт, авлигын томоохон хэргүүд. Цахим шилжилтийн үр дүнд жижиг авлига байхгүй болсон гэж бодож байна. Том авлига байсаар байгаа нь тогтолцоог зайдшгүй сайжруулах шаардлагатайг нотлон харуулж байна.
Гуравдугаарт, би хувьдаа ногоон эрчим хүчийг боломж гэж хэлнэ. Урт хугацаандаа эрчим хүчний салбараа ямар нэг байдлаар сайжруулж, нарны зайн үүсгүүр, салхины эрчим хүчийг ашиглан ногоон эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр илүү их ажиллах ёстой. Ялангуяа өвлийн улиралд хотын нүүрсний хэрэглээг багасгахын тулд ногоон эрчим хүчний байгууламжтай болох асар их нөөц бололцоо танайд бий.
- Та их эрч хүчтэй, гал цогтой хүн шиг санагддаг. Энэ их эрч хүч хаанаас ундардаг юм бол гэж гайхаж байна?
- Манайд герман хэлээр “Өрөөнд чи яаж хашхирна, тэр чамд цуурай болж эргэж ирнэ” гэсэн зүйр үг бий. Би хамт олноосоо маш их энерги авдаг, тэд маш гайхалтай. Тэд надад маш сайхан хандаж, намайг хэзээд дэмждэг нь эрч хүчтэй байдгийн минь эхний шалтгаан байх. Хоёрт, надад эергээр нөлөөлдөг зүйл бол нар. Би заримдаа ээж рүүгээ видео дуудлагаар ярихад тэр маань "Өө энд бүтэн долоо хоног бороо орлоо, маш бүүдгэр байна" гэхэд нь Монголд байгаа би хөшгөө яран нарыг харуулж бардамнадаг /инээв/. Өвлийн улиралд энд хүйтэн байдаг ч бас л нартай. Та бүхний соёл уламжлалд ч нар маш чухал гэж бодож байна. Дээр нь миний хамтран ажиллаж байгаа хүмүүс ч надад эергээр нөлөөлдөг. Хэрэв та над руу сайхан инээмсэглэвэл би ч мөн тэгнэ. Тантай ярилцахдаа улам баяртай байх болно. Харин та надад уурлах юм бол та ч мөн тэр мэдрэмжийг надаас авах болно.
Мөн орон нутгийн аяллууд надад маш их эрч хүч өгдөг. Учир нь, би оффист суухаас илүү гадуур явах дуртай нэгэн. Хүмүүстэй ярьж, тэднээс маш их энерги авдаг. Энэ бол хамгийн чухал зүйл. Тэгээд ч би аливааг эергээр харж, өөрт байхгүй зүйлдээ бус байгаа зүйлдээ төвлөрөхийг хичээдэг. Өвөл агаарын бохирдолд явбал мэдээж бухимдал төрнө. Тиймээс нар луу тэмүүлдэг. Би үргэлж сөрөг зүйл рүү бус эерэг тал руу явахыг хичээдэг.
- Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад гүн туслалцаа үзүүлсэнд нийт монголчуудын өмнөөс талархлаа илэрхийлмээр байна. Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны дараагийн ажилд өндөр амжилт хүсье.