Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаал үргэлжилж байна. Жагсаалын зорилго нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлох, нотолж чадахгүй бол огцрохыг шаардаж буй.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Залуучууд өөрсдийн дуу хоолойг зөвхөн сошиалаар биш, талбай дээр гарч илэрхийлж байгаа нь талархууштай.
Яагаад гэвэл, өмнө нь улс төрчдийг сониноор, одоо сошиалаар шүүмжилж буй. Гэтэл одоо сонин нь дандаа төлбөртэй, захиалгатай болсон. Сошиал ч гэсэн троллуудтай, мөнгөтэй хүмүүсийн гараар орсон. Иргэдийн дуу хоолойг чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө үгүй болж байна. Ингэхээр нэр нүүрээ нуухгүйгээр, өөрсдөө гарч ирж, талбай дээр дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй юм байна.
Зөвхөн залуус гэлтгүй, бүх иргэд дуу хоолойгоо илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Мэдээж саад хийх зорилготой хүмүүс байж л таарна. Гэхдээ ер нь засаглалын тэнцвэрийг зөв байлгахын тулд ард түмний дуу хоолой маш чухал.
Тэр дуу хоолойг хангахын тулд “ингэж болохгүй байна” гэж хэлэх ёстой. Сөрөг хүчин байхгүй болчихсон. Би хувь хүнийхээ хувьд ч, УИХ-ын гишүүнийхээ хувьд ч энэ хамтарсан засгийн газрыг дэмжихгүй байна. Энэ хамтарсан засгийн мөрийн хөтөлбөр, гэрээг нь ч олж үзэж чадаагүй байна.
Баяжиж байгаа хэсэг нь улам баяжаад, дундаж цалинтай хүмүүсийн амьдралд өөрчлөлт байхгүй, харин ч зардлууд нэмэгдээд байна.
Сөрөг хүчин гэдэг асар том орон зай. Ер нь аливаа зүйлийг хувь хүнд жишээ татахад турах бол маш хэцүү, харин таргалах амархан. Улс орны хувьд ч адил. Эдийн засгийг хамгийн сайндаа 15 хувь өсгөж чадна, харин унагаана гэвэл маш хурдан унагааж чадна. Өмнөх 20-30 жилийн хөдөлмөрийг үгүй хийж чадна. Тиймээс сайн юм хийхэд туслахын зэрэгцээ, муу юм хийхээс хамгаалах нь маш чухал. Энэ үүргийг л сөрөг хүчин гүйцэтгэх ёстой.
Өнөөдөр сөрөг хүчин байхгүй байгаагаас болж, Засгийн газраас УИХ-д оруулж ирж байгаа материалууд шаардлага хангахгүй, зүгээр л үгс нь тохирсон, аргалаад, институцүүдийн тэнцвэр хангагдахаа больсон.
Тиймээс “Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд” гэдэг шиг, ард түмэнтэйгээ хамт сөрөг хүчин болъё гэвэл АН энэ үүргээ гүйцэтгэх ёстой. Хамтарсан засаг гэдэг ойлголтыг зогсоох ёстой.
МАН-ын хувьд ч гэсэн, нэр дэвшигчийн сонгуульд оролцож, ажилласан хүмүүс нь итгэл үнэмшилтэй байсан. Гэтэл хийж байгаа зүйл нь мөрийн хөтөлбөрөөс нь өөр байхаар тухайн хүмүүсийн суурь хүртэл дагаад өөрчлөгдсөн байна. Тэгэхээр нэг мөрийн хөтөлбөр дэвшүүлж, түүнийхээ дагуу сонгуульд ялсан бол тэр хариуцлагаа үүрээд, өөрийн намын гишүүд нь яг итгэл үнэмшилтэйгээр ажиллах хэрэгтэй.
Хэрвээ тэгэхгүй бол “өөх ч биш, булчирхай ч биш” гэдэг шиг УИХ ч биш, ЗГ ч биш нөхцөл байдал улс орны хөгжилд огтхон ч сайн зүйл биш.
Гол нь юу вэ гэвэл, хүмүүсийн амьдрал сайн байсан бол талбай дээр гарах хэрэг гарахгүй. Хүн болгон өөрийн ажлаа хийгээд явах байлаа. Гэтэл өнөөдөр ажлын өдөр ингэж олон залуус ирж байгаа нь болохгүй байгаагийн илрэл. Тийм болохоор жагсагчид нэмэгдэж байна.
Инфляц гэдэг бол чимээгүй татвар. Орлогынх нь ихэнхийг үнэтэй болсон бараа бүтээгдэхүүнд зарцуулж байна. Энэ бодлогуудыг зөв болгохын тулд АН сөрөг хүчнээ хийх ёстой.
Жишээлбэл, нэг хүнд ногдох ДНБ 8000 ам.доллар боллоо. Гэтэл сүүлийн 10-аад жилд цалин доллароор тооцоход ердөө 8-хан хувиар л өссөн. 400 гаруй доллар байсан нь 440 орчим доллар болсон байна. Энэ юу хэлээд байна вэ гэхээр, баяжиж байгаа хэсэг нь улам баяжаад, жирийн дундаж цалинтай хүмүүсийн амьдралд өөрчлөлт байхгүй, харин ч зардлууд нэмэгдээд байгаа гэсэн үг юм.
Инфляц гэдэг бол чимээгүй татвар. Орлогынх нь ихэнхийг үнэтэй болсон бараа бүтээгдэхүүнд зарцуулж байна. Энэ бодлогуудыг зөв болгохын тулд АН сөрөг хүчнээ хийх ёстой. Ардын нам хариуцлагаа хүлээгээд, дараагийн сонгуульдаа өөрсдөө бэлтгэх хэрэгтэй.
Харин одоо бол төрийн байгууллагууд ч яг л “Засгийн газар явах юм биш байгаа” гэсэн байр суурьтай ажиллаж байна. АН-ынхан ч гэсэн эзний сэтгэлээр хандахаас илүүтэй зайнаас хөндий хандаж байгаа нь ч анзаарагдаж буй.
Их хурлаар орж ирж байгаа асуудлуудаас харахад ер нь хийх гээд байгаа зүйлсийг Ардын нам л хийгээд байна. АН сөрөг хүчний ажлаа хийх ёстой.