УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн танилцуулсан. Тэрбээр, хуулийн төслийг боловсруулах үндэслэлийг илтгэлдээ онцлоод Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 8 бүлэг, 54 зүйлтэй.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулна.
Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.
Ирэх оны зургаадугаар сарын 01-нээс дагаж мөрдөнө. Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, 72 дугаар тогтоолд зааснаар дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулжээ.
Өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх, зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй. Иймд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэв.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй. Хуулийн төслийг “d.parliament.mn” цахим системд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төвлөрлийг сааруулах хүрээнд бүсчилсэн байдлаар таталцлын хот, сумдыг байгуулж, хөгжүүлэх нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийг хэрэгжүүлэх боломжтой хилийн цэсийн маргаангүй дүүрэг, орон нутаг бий, газар нутгийн маргаантай аймгаас болж дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагагүй гэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлаас баталсан хуулийн хэрэгжилтийг хугацаанд нь хангахад анхаарах, хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хуульд шаардлагатай өөрчлөлтийг оруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ нар хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулж хэрэгжилтийг хангахад бусад хууль тогтоомж, төсөв, эдийн засгийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдааг хангах нь зүйтэй гэжээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “… Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна ...” гэж заасан.
Санал хураалт явуулахад Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.