Энэ сарын 22-нд "Хил хязгааргүй нисэх" эрдэм шинжилгээний хурал, өнөөдөр "Монгол ард эскадрилийн хөшөөнд цэцэг өргөх ёслол" Баянзүрх дүүрэгт болов.
Эдгээрийг манай улсад иргэний нисэхийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулжээ. Мөн өнөөдөр түүхт их ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо. Энэ үеэр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр дараах мэдээллийг өгөв.
-Юуны өмнө нисэх хүчний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмад буурлууд, мөр зэрэгцэн ажиллаж буй ажилтнууд болон хамтран ажиллагч байгууллагуудад хүргэе.
Би гурван сарын өмнө томилогдсон, энэ салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХК-ийн захирлаар хоёр жил ажилласан. Агаарын навигацын инженер мэргэжилтэй. Манай салбарынхан 100 жилийн түүх бүтээж, дараагийн зуунд юу хийхээ дүгнэн хэлэлцэж байна.
Агаарын навигацын хоёр дахь төвийг нээснээр энэ үйлчилгээний орлого 2-3 дахин өснө.
Хүний нөөцөө чадавхжуулах нь хамгийн чухал байна. Дотоодод болон олон улсын байгууллагуудтай хамтран хүний нөөцийн сургалтуудад анхаарч ажиллалаа. АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэхээс өмнө олон улсын аудитад орсон. Манай хүний нөөц дундаас дээш үнэлгээ авлаа.
Мөн ирэх оноос олон улсын дөрвөн нисэх буудал барьж эхэлнэ. Энэ нь бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбоотой ажлууд юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Чех улстай санамж бичиг зурсан. Олон улсын аэдромын төсөлд хамтран ажиллахаар ярилцаж байна.
Агаарын навигацын үйлчилгээнээс бид ихээхэн орлого олдог. Манай улс дээгүүр дамжин нисэж буй онгоцнуудыг аюулгүй, найдвартай өнгөрүүлснээрээ бид төлбөр авдаг. 2019 онд 325 тэрбум төгрөгийн орлого олсон ч цар тахал, ОХУ-Украины асуудлын улмаас энэ орлого 50 хувиар буурсан.
Гэхдээ бид зүгээр суугаагүй. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2015 онд тавьсан шаардлагаар агаарын навигацын хоёр дахь төвийг Францын ИНЕГ-тай хамтран байгуулахаар ажиллаж байна. Саяхан санамж бичгээ байгуулсан. Тус улсын Иргэний нисэхийн академитэй хамтран мэргэжилтнүүдээ бэлдэнэ.
"Эйрбас" компанийн засвар үйлчилгээг Монголд хийдэг болно. Агаарын навигацын хоёр дахь төвийг нээснээр энэ үйлчилгээний орлого 2-3 дахин өснө. 2030 он гэхэд агаарын навигацын орлого нэг их наяд наяд төгрөг болно. Агаарын тээврийн компаниуд онгоц худалдан авах, түрээслэхэд нь бид бүх чадлаараа дэмжин ажиллаж байна.
Бага оврын агаарын хөлгүүдийг гэрчилгээжүүлж байна. БНХАУ-ын агаарын хөлөг үйлдвэрлэгч Комак гэж брэнд бий. Airbus, Embrairer-ийн араас явж буй, том компани. Өчигдөр бид энэ компанийн удирдлагуудтай уулзсан. С-919 болон бусад агаарын хөлөгт гэрчилгээ олгох талаар санал солилцлоо. Боинг, Airbus, Embraier-ийн дараа, олон зорчигчийн, дөрөв дэх үйлдвэрлэгчийн онгоц манай улсад ниснэ.
Яагаад Дорноговь аймагт хоёр дахь төвөө байгуулах болсон гэхээр эхний төв нийслэлд бий. Хоёр дахь төв нь эхнийхээс өөр бүсэд байрлах ёстой. Газар хөдлөлтийн эрсдэл, дэд бүтцийн шаардлага зэргийг харгалзсан. Газар зүйн байршлыг тогтоох ажлын хэсэг 2018 онд байгуулагдаж, дөрвөн аймгийг сонгож судлаад Сайншанд хот хамгийн өндөр хувьтай гарсан гэв.
Шинэ төв барихад 200 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.