Өчигдөр буюу даваа гарагт ОХУ Украины хэд хэдэн хот руу пуужин харвасны улмаас 36 хүн амиа алдсан байна. Мөн Киев дэх хүүхдийн эмнэлэг цохилтод нь өртсөн хэмээн мэдээлэв.
Энэ нь сүүлийн саруудад хийсэн дайралтуудаас хамгийн өндөр хохиролтой дайралт болсон талаар Киев хотын захирагч хэлсэн байна.
Украины агаарын хүчин 38 пуужингийн 30-ыг нь устгасан ч Киев хотын орон сууц, худалдааны төв, эмнэлгийн байгууламж зэрэг 50 гаруй барилга байгууламж сүйджээ.
Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын дайралтын эсрэг Украин хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг дайралтын талаар Москва Украинд, тэр дундаа Киев дэх хүүхдийн эмнэлэгт пуужингийн цохилт өгсөн нь "Оросын харгис хэрцгий байдлыг харуулж байна" гэжээ.
Түүнчлэн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд "Вашингтон болон НАТО-гийн холбоотнууд энэ долоо хоногт багтан Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх шинэ арга хэмжээг зарлах болно" гэсэн байна.
Эх сурвалж: Reuters