gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тони Янг: Монгол хүүхдүүд үндэснийхээ хэв шинжийг хөгжимдөө шингээн тоглох нь үнэхээр сонирхолтой

Б.Нямдарь
Соёл урлаг
2024-12-12
66
Twitter logo
Б.Нямдарь
66
Twitter logo
Соёл урлаг
2024-12-12

Монгол Улсын Консерватор Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Польшийн нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг энэ сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уралдаанд нийт 108 оролцогч ур чадвараа сорих ба тэднийг шүүхээр олон улсын уран бүтээлчид болон нэр хүндтэй шүүгчид ажиллахаар иржээ.

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко:
Улаанбаатар хотноо болдог Шопений нэрэмжит олон улсын уралдаанд Варшав хотын Шопений хүрээлэнгээс дэмжлэг үзүүлдэг билээ. Польшийн нэрт төгөлдөр хуурч профессор Збигниев Раубо  хүрэлцэн ирсэнд маш их талархаж байна. Хөгжим бол хүн биднийг хооронд нь холбож байдаг гайхалтай зүйл. Энэхүү уралдааныг зохион байгуулахад тусалсан бүх хүмүүс болон Монгол Улсын Консерваторт талархлаа илэрхийлмээр байна. Бүх оролцогчдодоо өндөр амжилт хүсье.

Монгол улсын Консерваторийн захирал, Доктор, дэд профессор Ц. Шаравцэрэн:
Шопений нэрэмжит гурав дахь уралдаанаас эхлэн Польшийн Элчин Сайдын яамнаас тогтмол дэмжихээ амлан, шагналын санг хариуцахаа мэдэгдэж, хамтран ажиллаж буйд талархлаа илэрхийлмээр байна. Уралдаанд хүүхдүүд маань авьяас билгээ сорьж, нэгнээсээ суралцаж амжилттай оролцоно гэж найдаж байна.

Уралдааны шүүгчид

Уралдааны шүүгчид:
1. БНПУ-ын төгөлдөр хуурч, шүүгч Збигниев Раубо
Тэрбээр Польшийн бүх филармонийн найрал хөгжимтэй хамтран хөгжимдсөн ба урын сандаа 30 гаруй концерттой төгөлдөр хуурч юм. Өдгөө Катовиц хотын хөгжмийн академийн профессороор ажилладаг.
2. Канад Улсын төгөлдөр хуурч, шүүгч Тони Янг
Варшав хотноо зохион байгуулагддаг Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны шагналтан. Дэлхийн олон оронд бүтээлээ толилуулдаг. Тэрбээр энэ оны 10 дугаар сард Монгол Улсын Филармонийн концертын танхимд Моцарт, Лист, Шопены уран бүтээлээс бүрдсэн гоцлол тоглолтоо амжилттай тоглуулсан юм.
3. Шүүгч, Дэд Профессор Г.Ганчимэг
Украин улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторын төгөлдөр хуурч, багш мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй болон гоцлол тоглолтуудаа Чех, Украин, Франц улсуудад амжилттай толилуулж байв.
4. Шүүгч Б.Ариунаа
Польшийн Варшав хотын Фридерик Шопены нэрэмжит хөгжмийн академийг амжилттай төгссөн.  Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш. Итали, Польш зэрэг орнуудын олон уралдааны тэргүүн байрын шагналтан.
5. Шүүгч Ж.Ариунзаяа:
БНСУ-ын Сөүл хотын Урлагийн их сургуулийг төгссөн. 2021 оны Шопены нэрэмжит олон улсын уралдааны Гран-При шагналт, Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, АНУ, Япон, БНХАУ, БНСУ зэрэг улсад уран бүтээлээ толилуулж байв.

“ТЭДНИЙ ХӨГЖИМД ХАНДАХ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ НАМАЙГ ГАЙХШИРУУЛСАН”

Канадын нэрт төгөлдөр хуурч Тони Янг Монгол оронд гурав дахь удаагаа ирж байгаа аж. Бид түүнээс уралдаан болон монгол хүүхдүүдийн ур чадварын талаар сонирхлоо.
-
Гайхалтай чадварлаг оролцогчдын ур чадварыг сорьж, хөгжмийг сонсож шүүх болсондоо баяртай байна.  Өмнө нь би Консерваторын зарим сурагчдад хичээл заах завшаан гарсанд маш талархалтай байгаа. Тэр үед тэдний хөгжимд хандах хүсэл тэмүүлэл намайг гайхшируулсан төдийгүй хөгжмийн нарийн ширхэг бүрд маш их анхаардаг нь бишрүүлсэн. Тэд Монгол үндэсний өвөрмөц өнгө аясыг хөгжмийн бүтээлдээ шингээж байгааг сонсох үнэхээр сонирхолтой санагдсан. Энэ удаагийн тэмцээнээс хамгийн их хүлээлттэй байгаа зүйлсийн нэг бол монгол оролцогчдын бүтээлүүдийг сонсох явдал юм.

Польшийн нэрт төгөлдөр хуурч Збигниев Раубо уралдааны эхэнд Шопены алдарт хөгжмүүдээс толилуулж, ур чадвараа гайхуулан, үзэгчдийн сонорыг мялааж, сэтгэлийг сэргээлээ. Тэрбээр нээлтийн үгэндээ “Ойрын хэдэн өдрүүдэд Шопений алдарт хөгжмүүд эгшиглэхийг сонсоно гэхээс сэтгэл хөдөлж байна” гэсэн юм.

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан