Монгол Улсад 2023 оны жилийн эцсийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын 425 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь манай улсын нийт хавдраар оношлогдсон 7.244 хүний 5.9 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Уг хавдрын тохиолдол элэг, ходоодны хорт хавдрын дараагаар жагсаж байна.
Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү хэмээн нэрлэдэг.
Тэгвэл энэхүү хорт хавдрын илрэх шинж тэмдгийн талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч Б.Байгалмаагаас тодрууллаа.
“Хорт хавдрын эсийн өөрчлөлтийн эхэн үед биед мэдэгдэх шинж тэмдэг байдаггүй. Харин хавдрын сүүлийн шатанд шинж тэмдэг илэрдэг. Илрэх шинж тэмдэг нь үтрээнээс цус гарах, эвгүй үнэртэй зүйл гарах, ууц нуруу болон хэвлийн доогуур өвдөх, бэлгийн харьцааны дараа цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ вирус нь 30-аас дээш насны хүмүүсд голдуу илэрдэг” гэв.
Оношилгоо
- Сорьц авах – Хавдрын эсээс сорьц авч шинжилдэг.
- ХПВ шинжилгээ – Цусанд ХПВ халдвар байгаа эсэхийг шинжилнэ./ Хүний Папиллома Вирус буюу ХПВ нь умайн хүзүүний хорт хавдрын голлох шалтгаан/
- Арчдас авах – Умайн хүзүүнээс арчдас авч шинжилнэ.
- Соронзонрезонанст томографи болон компьютер томографи – Хавдрын хэмжээ болон байрлалыг тогтооно
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хэзээ хамрагдах вэ?
Эмэгтэйчүүд 30-60 насандаа гурван жил тутамд умайн хүзүүний эсийг шинжилгээг харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвд өгөх боломжтой. Уг шинжилгээг өгөхдөө анхаарах зүйлс:
- Сарын тэмдэг ирээгүй байх
- 48 цагийн дотор усанд болон бэлгийн харилцаанд ороогүй байх
- Найман цагийн дотор эмэгтэйчүүдийн лаа хэрэглээгүй байх
- Эмчилгээ хийлгэсэн бол 7 хоногийн дараа ирэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх
- Мазокны шинжилгээ ойр ойрхон өгөх - 21 нас хүрснээс хойш жил бүр мазокны шинжилгээ өгч хэвшээрэй.
- Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж БЗХӨ – ний халдвар авахгүй байх
- Тамхи татахгүй байх – Тамхи нь эсүүдэд өөрчлөлт оруулж хавдар үүсгэдэг
- Бэлгийн хамтрагчдаа үнэнч байх
Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь папиллома вирус байдаг. Тиймээс энэ хавдраас сэргийлэх өөр нэгэн арга нь уг вирусийн эсрэг дархлаажуулалт. Хүний папиллома вирусын эсрэг товлолт дархлаажуулалтыг 11 настай охид, хөвгүүд хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой гэж үздэг.

Вакцинжуулалтын талаар
Бэлгийн харилцаанд орж байгаагүй тохиолдолд ямар нэгэн шинжилгээ шаардагдахгүй вакцинжуулалтад орох боломжтой. Харин бэлгийн харилцаанд орж байсан бол сайн дурын дархлаажуулалтаар дээр дурдсан оношилгоо шинжилгээний нэгийг заавал өгсөн байх шаардлагатай.
Одоогийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хүний папиллома вирусээс сэргийлэх таван төрлийн вакцин байгаа. Эдгээр вакцины тунг наснаас хамаарч харилцан адилгүй хийлгэхийг зөвлөдөг.Тухайлбал:
- 9-20 насныханд 2 тун - Эхний тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа 2-р тунг хийлгэх
- 20-оос дээш насныхан болон Хүний Дархлал Хомсдолын Вирус (ХДХВ)-ийн халдвартай хүмүүст - Эхний тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа 2-р тунг хийлгэж, эхний тунгаас 6 сарын дараа гуравдугаар тунг хийлгэх заалттай.
Сайн дурын дархлаажуулалт гэдэг нь иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг хэлнэ гэж заасан байдаг. Тиймээс энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцах хуулийн зохицуулалттай. ХӨСҮТ-д уг вакциныг 25 мянган төгрөгөөр хийж байна.
Б.Маралмаа