Монгол Улс 3 сая хүн амтайгаас 60 хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Засгийн газраас иргэдийн орон сууцны хангамжийг 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх хүрээнд 2024-2028 онд буюу ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна.
Уг хөтөлбөрийг дараах үндсэн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ:
- Нийтийн болон амины орон сууц барих төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж, орон сууцны нийлүүлэлтийг тогтвортой хангана.
- Өрхийн төлбөрийн чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцыг дэмжин хөгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн эрэлтийг дэмжинэ.
- Орон сууцны инженерийн хангамжийг иж бүрнээр шийдвэрлэж, эрүүл ахуй, амьдрах орчны чанарын стандартын шаардлагыг бүрэн хангана.
Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр”-т тусгасан амьжиргааны шаардлага хангагдсан байх эрхийн нэг хэсэг болох шаардлага хангасан орон сууцтай байх эрхийг тасралтгүй, бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно.