Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-аас “Сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг-нийгмийн дүр зураг” сэдэвт хурлыг өнөөдөр (2024.06.04) зохион байгууллаа. Энэ үеэр эдийн засагчид байр сууриа илэрхийллээ.
Ч.ХАШЧУЛУУН: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ БОЛОМЖ ИХ БАЙНА
Эдийн засагч Ч.Хашчулуун “Сонгуулийн дараа шинэ Засгийн газар бүрддэг. Найдвар төрүүлэхүйц боломжууд байна гэж үзэж байгаа. Мэдээж эрсдэлүүд бий. Шинэ УИХ-д өмнөх шигээ нэг нам олонх байх уу, үгүй юу. Тэгэхээр шийдвэр гаргалт илүү удаан болох уу зэрэг сонирхолтой зүйлс бий. Сарын дараа хариу нь гарна.
Монголын эдийн засагт бол боломж маш их байна. Тэр боломжуудаа сайн ашиглаж чадах уу, үгүй юу нь төрийн үйл ажиллагаанаас хамаарна. Төр засаг хувийн хэвшилтэйгээ маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй санагддаг. Учир нь нийт хөрөнгө оруулалтын 80 хувь нь хувийнх. Тэгэхээр сайн хамтарч ажиллаж чадвал маш хурдан хугацаанд олон тулгамдсан асуудлыг шийдэх боломж байна.
Хүний амьдралд чухал хэрэгтэй гурван зүйл байгаа. Нэгд, эрчим хүч. Эрчим хүч байхгүй бол юу ч урагшлахгүй. Аж үйлдвэр ч явахгүй, дэд бүтэц ч хөгжихгүй. Тэгвэл манайд эрчим хүчний том төсөл юу байна вэ? Намар Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орно. Дараа нь дулааны, халаалтын станцуудыг хурдан шийдэх хэрэгтэй. Үүнд цаг алдаад, гайхаад байх зүйл үгүй.
Хоёрт, хоол хүнс. Хоол хүнс ховордох, хортой болох аюул байдаг учраас мал аж ахуйгаа сэргээгээд тариалангаа дэмжээд явахад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Гуравт, боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчин. Ирэх дөрвөн жилд эдгээрт ахиц гаргавал ирээдүйн Засгийн газрыг сайн ажиллалаа гэж үзэх байх” гэв.
Б.ЛАКШМИ: НАМРААС ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ НӨХЦӨЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ
Эдийн засаг Б.Лакшми “БНХАУ-ын эдийн засаг энэ жил 5 хувь өснө гэсэн таамаг байгаа. Гэхдээ дөрөвдүгээр сард гаргасан эдийн засгийн прогнозуудыг харахад БНХАУ-ын эдийн засаг өсөхгүй, таван хувьдаа хүрэхгүй гэсэн таамаг гарчээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бол олон улсын байгууллагууд бууруулсан байна. Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийг 4.1 хувьтай өснө гэсэн. Дэлхийн банк 4.8 хувьтай гэсэн дүнгүүдийг танилцуулсан.
Жилийн эхэнд 6-7 хувь өснө гэсэн таамаг байсан ч бодит нөхцөл байдал дээрээ бууруулах чиг, хандлага гарч ирсэн байна. Иймд хоёрдугаар хагаст илүү буурах төлөв ажиглагдаж байгаа. Намраас бол төсвийн тодотгол хийгдэх нөхцөл үүснэ гэж эдийн засагчид харж байна. Учир нь эдийн засгийн өсөлт хангалттай биш, төсвийн орлого бүрэлдэхгүй. Тиймээс төсвийн тодотгол хийж орлого, зарлагаа танах нөхцөл үүснэ гэж харж байгаа” гэлээ.
Н.ЭНХБАЯР: ШИНЭ ПАРЛАМЕНТ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХУУЛЬ БАТЛАХГҮЙ БАЙХАД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Н.Энхбаяр “Хуулийн төслүүдийг яаралтай горимоор өргөн барих нь хуулийн зохицуулалтгүй зүйл шүү дээ. 2016 онд баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийг ямар аргачлал, ямар үе шаттай өргөн барих зэргийг бүгдийг тодорхой заачихсан байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуульд хуулийг яаж өргөн барих, хэлэлцэхийг ч заасан бий. Гэтэл үүнээс өөр, тусгай горим гаргаад 7-14 хоногийн дотор хууль батлаад байна. Гамшиг л болоогүй бол бид ийм байдлаар хууль баталж болохгүй шүү дээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд хамаарахгүй гэдэг хуулийн жагсаалт байгаа. Үүнийг нэмэх биш цаашид багасгах ёстой. Зөвхөн улс, орны аюулгүй байдал, онцгой байдалтай хамаарах хуулийг л яаралтай горимоор хэлэлцэхээс биш хаа, хамаагүй байгалийн үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой хуулийг яаралтай горимоор хэлэлцэж болохгүй шүү дээ. Үүнд шинээр сонгогдож байгаа парламентын гишүүд маш анхааралтай хандах хэрэгтэй” гэлээ.