Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Могул тауны сууриас булаг урсаж байна гэх мэдээллийг оршин суугч манай редакцад мэдээлсний дагуу нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Очиход тус байрны гарааш халаалтгүй, зарим хэсэгт ус хөлдсөн байв. Түүнчлэн байрны нэг булангаас булаг ундарч байгаа нь харагдаж байв. Булгийн усны урсгалыг зогсоож чадахгүй байгаа бөгөөд ханан тал тэр чигтээ усанд автжээ.

Ийм байдалтай хэдийнэ гурван жил болсныг оршин суугч хэлсэн юм. Энэ талаар оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-доо хандаж хэлэхээр, төсөв мөнгө байхгүй гэдэг гэнэ. Нэг айлаас сард 98 мянган төгрөгийг төлбөр авдаг юм байна.
Ийм нөхцөл байдалтайгаа удвал барилгын суурьд суулт өгч, барилга бүхэлдээ нурах, шатах, хөлдөх ч эрсдэл үүсээд байгааг оршин суугч хэлж байлаа. Түүний хувьд холбогдох газрууд энэ хотхоны нөхцөл байдлыг хараад шийдэж өгөөсэй гэсэндээ хэвлэлд хандсан гэдгээ онцолж байв.
Энэ байр 2013 онд ашиглалтад орж, 2016 онд төвийн дулаанд холбогдсон. Гэхдээ олон солигдсон СӨХ нь анхнаасаа гараашны халаалтыг ажиллуулаагүй гэх.
Дөрвөн жилийн өмнө оршин суугчид өөрсдийн саналаар холбогдох албаныханд байрны нөхцөл байдлаа шалгуулахад ийм байдалтай удвал нурах эрсдэлтэй гэж хэлээд явсан гэнэ. Гэхдээ албан ёсоор акт зурж өгөөгүй аж.
Үүсээд буй нөхцөл байдалд тус байрны СӨХ ямар арга хэмжээ авч, ажиллаж байгааг тодруулахаар утсаар холбогдсон боловч зөвшөөрөлгүй ирж сурвалжилсан хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс СӨХ-нд албан бичиг явуулж, тодорхой хариу өгтөл хуулийн хугацааны дагуу хүлээсэн ч хариу өгөөгүй юм.
Энэ байрыг “Могулскай” ХХК барьсан. Ашиглалтад ороод удалгүй дулаанд холбогдоогүй, захиалагчдын ордерыг банкны барьцаанд тавьсан зэрэг асуудал ар араасаа цуварч байв. Харин өнөөдрийн нөхцөл байдал энэ.
Монгол Улсын барилгын норм ба дүрэмд барилгын ажил, чанарын хяналтыг ингэж тусгасан байна.
9. БАРИЛГЫН АЖИЛ, ЧАНАРЫН ХЯНАЛТ
9.1.4 Барилгын ажил эхлэхийн өмнө дараах судалгааг хийсэн байх ёстой. Үүнд:
1. Талбайн газарзүйн байршил, геоморфологи, газар доорхи барилга байгууламж, шугам хоолой болон саад бэрхшээлтэй нөхцөл байдал;
2. Инженерийн дэд бүтэц, зам тээвэр, туслах зам /явган хүний болон дугуйн/ болон бусад орчин тойрны нөхцөл байдал;
3. Барилгын ажлын үед түр хэрэглэх эрчим хүч, ус хангамж, борооны болон бохир ус зайлуулах бусад нөхцөл байдал;
4. Барилгын материал, барилгын ажил гүйцэтгэх машин механизм, үндсэн тоног төхөөрөмж болон тусгай материаллаг нөхцөл байдал;
5. Гадаргын усны гидрогеологийн өгөгдөл, хөлдөлтийн гүний тухай мэдээллийг авсан байх;
6. Барилгын ажилтай холбоотой бусад нөхцөл байдлын мэдээлэл;
540 орчим өрхийн эрх ашиг хөндөгдөж, эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байх уу? Булгийн эх үүсвэрийг тодорхойлох, ус урсах замыг хаах, хөлдөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг авах, барилгын нөхцөл байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.