Өмнөд Солонгосын алдарт, Netflix платформын түүхэн амжилттай кино болох "Squid Game" киноны жүжигчин Хо Сун Тэ Монголд зочлон ирэх талаараа өөрийн сошиал хуудаст хуваалцжээ.
Сонирхуулахад өмнө нь тус киноны жүжигчин Анупам Трипапти Монголд 2022 онд ирж байв.
Хо Сун Тэ нь Өмнөд Солонгосын жүжигчин бөгөөд кино, телевизийн дэлгэцнээ төрөл бүрийн дүр бүтээдэг чадвараараа алдартай. Тэрээр Netflix-ийн хит цуврал "Squid Game" (2021) кинонд Жан Дог Сү хэмээх эсрэг талын дүрийг бүтээж, илүү алдартай болсон. Түүний эрч хүчтэй бөгөөд хялбар биш дүрийг бүтээх чадвар нь Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт томоохон байр суурьтай болгосон.
Жүжигчний карьерын эхлэл:
Хо Сун Тэ нь БНСУ-ын Пусан хотод 1977 оны 10-р сарын 20-нд төрсөн, өдгөө 47 настай.
Жүжигчний замналаа эхлэхээсээ өмнө тэрээр Пусаны Үндэсний Их Сургуульд орос хэлд суралцаж, LG Electronics болон усан онгоцны үйлдвэрлэлийн компанид ажиллаж байжээ.
Жүжигчин болох шийдвэр нь ер бусын байсан бөгөөд тэрээр 30 гаруй насандаа жүжиглэх хүсэлдээ хөтлөгдөн авьяасаа нээх шоунд оролцон энтертайнмент салбарт хөл тавьсан байна. Сонирхуулахад тэрбээр орос хэлэндээ "ус цас" нэгэн.
Кинонууд:
- The Age of Shadows (2016)
- The Outlaws* (2017)
- Night in Paradise (2020)
Цувралууд:
- Beyond Evil (2021)
- Squid Game (2021)
- Adamas (2022)
Хувийн шинж чанар:
Тэр өндөр нуруу, баргил хоолойгоороо алдартай. Хэдийгээр тэр ихэвчлэн сөрөг дүр бүтээдэг ч хамтран ажиллагсад нь түүнийг эелдэг, даруу, мэргэжилдээ үнэнч хүн гэж тодорхойлдог. Корпорацийн ажилтнаас шилдэг жүжигчин болсон түүний замнал олон хүнд урам зориг өгдөг. Хо Сун Тэ төрөл бүрийн дүрээр өөрийгөө сорьсоор байгаа бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн сонирхолтой жүжигчдийн эгнээнд багтан байр сууриа бэхжүүлсээр ирсэн.