gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Apple” хиймэл оюуны функцүүдээ зах зээлд нэвтрүүлэх хугацаагаа 2025 он хүртэл хойшлуулна

Bloomberg TV Mongolia
2024-06-17
0
Twitter logo

Хөгжүүлэгчид “Apple” компанийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан “Apple Intelligence” үйлчилгээг туршиж үзэхийн тулд энэ зуны эцэс хүртэл хүлээх шаардлагатай болоод байна. Энэ нь тус үйлчилгээ “iOS 18”, “iPadOS 18” болон “Macos Sequoia”-ийн анхны бета хувилбаруудын нэг хэсэг болж гарч чадахгүй гэсэн үг болж байгаа аж.

“Meta Platforms” компани "Энэ бол Европын инновац, хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөн, Европ хэрэглэгчдийн хиймэл оюуны ашиг тусыг хүртэх аялал нэг алхам ухарсан үйл явдал боллоо.

“Apple Intelligence” намар танилцуулагдахдаа “preview” хэлбэрээр буюу зөвхөн урьдчилан үзэх боломжтой байдлаар гарах төлөвтэй байгаа юм. Энэ нь хэрэглэгчдэд уг хиймэл оюуны функцийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх хүртэл илүү их хугацаа шаардахаар байгааг харуулж байна. Түүнчлэн энэхүү функц нь зөвхөн “Apple”-ийн зарим төхөөрөмжүүд дээр л ажиллах бөгөөд зарим тохиолдолд хэрэглэгчид функцүүдийг ашиглахын тулд хүлээлтийн жагсаалтад орох шаардлагатай болж магадгүй байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон дэлхийн хөгжүүлэгчдийн бага хурал дээр тавьсан илтгэлдээ тус компани  “Apple Intelligence”-ийн  гол онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

“Apple” компани олон жилийн турш хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр ирэх намар нь гаргахаар төлөвлөж буй бүтээгдэхүүнийхээ онцлогийг танилцуулдаг байсан юм. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд худалдаалж эхлэх хугацаагаа зарим тохиолдолд хойшлуулдаг бөгөөд энэ удаад ч танилцуулж буй хамгийн сүүлийн үеийн технологи нь төлөвлөсөн хуваарийн дагуу явагдахгүй байж магадгүй гэдгийг тус компани мэдээллээ.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ 239 тэрбум ам.доллароор нэмэгдэж, өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.

“Apple” компанийн хувьцааны ханш баасан гарагт уналттай байсан ч долоо хоногийг бараг найман хувийн өсөлттэйгөөр хаасан юм. Энэ нь өнгөрсөн тавдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 239 тэрбум ам.доллароор нэмэгдэж, өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.

Үүнээс гадна “Meta Platforms” компани Европт өөрийн “Meta AI” хиймэл оюунт чатботоо нэвтрүүлэх хугацаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдээллээ. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт “Meta Platforms” Европын хэрэглэгчдийн олон нийтийн сүлжээнд байршуулсан нийтлэлүүдийг ашиглан “Llama” хиймэл оюунт чатботоо сургах хүсэлтэй байгаагаа зарласан юм. Харин баасан гарагт Ирландын мэдээлэл хамгаалах комисс тус компанид олгосон зөвшөөрлөө цуцалсны дараа “Meta Platforms” төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохоо мэдээлээд байна.

“Meta Platforms” компани "Энэ бол Европын инновац, хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөн, Европ хэрэглэгчдийн хиймэл оюуны ашиг тусыг хүртэх аялал нэг алхам ухарсан үйл явдал боллоо. Энгийнээр хэлбэл бүс нутгийн мэдээллийг оруулалгүйгээр бид хүмүүст зөвхөн хоёр дахь түвшний үйлчилгээг санал болгох боломжтой. Энэ нь бид одоогоор “Meta Platforms”-ийн хиймэл оюуныг Европт гаргах боломжгүй гэсэн үг" гэж мэдэгдсэн байна.

С.Жаргалмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан