Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэж гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хүний эрүүл мэндийн төлөө ажилласан эгэл жирийн эмч Хорих 461-р анги руу хүргэгдсэн юм. Хоригдох хугацаанд эмчийн бие муудсан тул өнгөрсөн долоо хоногт Улсын гуравдугаар төв эмнэлэг рүү шилжүүлэн, тусламж үзүүлжээ. УИХ-ын гишүүн, Гавьяат эмч, хавдрын мэс засалч Ж.Чинбүрэн өнөөдөр тус эмнэлэгт очиж П.Батчулуун эмчийг эргэсэн байна. Түүнээс П.Батчулуун эмчийн эрүүл мэндийн байдал болон ажлаа хийж байсан эмчийг ялласан тохиолдлын талаар хууль тогтоогч УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Та П.Батчулуун эмчийг эргээд ирсэн юм байна. Бие нь ямар байна вэ?
-Би өнөө өглөө /2025.02.05/ Гуравдугаар эмнэлэгт очиж эргээд ирлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой хорих 461-р анги очиж уулзсан. Биеийн байдал ноцтой байсан учир Гуравдугаар эмнэлэгт шилжүүлж, зүрхний стент тавиулах талаар ярьсан. Өөрт нь ч зовуурь ихтэй байсан. Өчигдөр ангиографийн шинжилгээ хийхэд зүрхний титэм судасны гол салаа нь 2.6 см нарийсалтай, хаагдаж зүрхний шигдээс /имфаркт/ болох гэж байсан байна. Зүрхний үйл ажиллагаа нь 40 хувьтай байсан тул яаралтай дахин стент тавьж, биеийн байдал нь дээрдэж байна.
Эрүүл мэндийн ноцтой асуудал үүссэн байсныг Гуравдугаар эмнэлгийн баг хамт олон шуурхай ажиллаж, оновчтой эмчилгээ хийсэн байна. Хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад амиа алдаж болох эрсдэлээс хамгаалсан байна.
-П.Батчулуун эмч өөрөө сэтгэл санааны хувьд ямар байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт уулзсанаас илүү хаттай болсон байна.
-Ажлаа хийж байгаад ялтан болсон энэ тохиолдлыг та эмч хүний хувьд, хууль тогтоогчийн хувьд юу гэж үзэж байна вэ? Энэ тохиолдолд эмч буруутай юу?
-Шүүхийн шийдвэр манай эрүүл мэндийн салбарт том цохилт болсон. Гурван хүн аварч, арван хүний амьдралын чанарыг сайжруулаад, хорих ял авлаа шүү дээ. Хүний эд, эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан юм биш. Ар гэрийнх нь гурван хүн элэг, бөөр, шөрмөсийг донорын буянт үйлсэд зориулан хандивлах зөвшөөрөл өгч, гарын үсэг зурсан. Ийм байхад шүүхээс олон нийтийн сэтгэл зүйг дагасан шийдвэр гаргалаа гэж эмч хүний хувьд, хууль тогтоогчийн хувьд үзэж байна.
Хэн ч хохироогүй. Дээр нь энэ хүн ямар ашиг олов, мөнгөн урамшуулал авав. Өөрийнхөө ар гэр, хамаатан саднаа авруулсан уу? гэвэл тийм зүйл, ашиг сонирхол огт байхгүй.
-Тухайн амьгүй донорын буянаар хэчнээн хүнийг аварсан бэ?
-Хоёр бөөр, нэг элэг авч, гурван хүний амь аварсан. Мөн шөрмөс шилжүүлэн суулгаснаар арван хүний амьдралын чанарыг сайжруулсан. Доголдог байсан хүнд шөрмөс шилжүүлэн суулгах, гэмтлийн улмаас хөл дээрээ явж чадахгүй байсан хүний шөрмөсийг сольсон зэрэг мэс засал хийсэн. Энэ бол маш чухал мэс заслууд юм. Амьгүй донороос ямар олон хүнийг аварч болдгийг бид харлаа.
-Тэгвэл тухайн донор болон эмч нарын ачаар аврагдсан хүмүүс нь яагаад дуу хоолойгоо хүргэж болдоггүй юм бол?
-Ёс зүйн хувьд ямар донороос эрхтэн авсныг хэлж болдоггүй юм. Янз бүрийн асуудал үүсэх эрсдэлтэй учир эрхтэн авсан хүнийг донорын ар гэрийнхэнд мэдэгдэж болохгүй гэсэн олон улсын дүрэм журам зохицуулалттай.
-Олон хүнийг аварсан, эмчийн үүргээ биелүүлсэн энэ асуудлыг Зөрчлийн хуулиар шийдэх боломж байсан уу. Та юу гэж бодож байна вэ?
-Хэрэв гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол Зөрчлийн хуулиар шийдвэрлэх бүрэн боломж байсан. Хүний эд, эрхтэн зөвшөөрөлгүй авлаа гэж сошиалаар хэт их сэвсний уршгаар жирийн эмчид хорих ял оноолоо. Гэмт хэрэг гэдэг хуулийн үг хэллэгээр нь яривал обьектив, сүбьектив чанартай байх ёстой. Сүбьектив чанар буюу ямар ашиг сонирхлоор хүнд хохирол учруулсныг тогтоох ёстой. Гэтэл энэ эмч хүний амь аварч, эмчилснийхээ төлөө ял авч байна.
Хэн ч хохироогүй. Дээр нь энэ хүн ямар ашиг олов, мөнгөн урамшуулал авав. Өөрийнхөө ар гэр, хамаатан саднаа авруулсан уу? гэвэл тийм зүйл, ашиг сонирхол огт байхгүй. Энэ мэт сүбьектив шинж чанарыг нь авч үзвэл бусдын сайн сайхны төлөө ажилласан. Тэгэхээр Эрүүгийн хуулиар шийтгэж хүндрүүлэхгүй байх шийдэл байсан гэж харж байна.
-Нийгмийн сэтгэл зүйг дагаж шийдвэр гаргалаа гэж үзэж байна уу?
-Би шүүгчийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөхийг хүсэхгүй ч гэсэн арай л хатуу шийтгэл ногдууллаа. Хуулийн хугацаандаа давж заалдах шатны шүүхэд хандах байх. Тэр үед Шүүхийн байгууллага энэ мэт олон талаас нь авч үзэх байх гэж бодож байна.
-Амьгүй донороос эд, эрхтэн авах эрх зүйн зохицуулалт нь холбогдох хуульдаа хангалттай тусгагдаагүй гэж үзэх үндэслэлтэй юү?
-Тэгж үзэх үндэслэл бий. Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардлыг олгох журмын зохицуулалттай. Оршуулгын зардлыг олгох болтол талийгаач Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хүн байж таарсан. Холбогдох журамдаа даатгуулагчийн ар гэрт оршуулгын зардал олгоно гэж заасан тул уг зардлыг олгох боломжгүй болсон. Маргаан үүссэн гол асуудал нь энэ. Тэгэхээр үүнийг яаралтай засах хэрэгтэй. Журмаар биш Донорын тухай хуулиар зохицуулах ёстой юм.