gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дональд Трампын эхнэрүүдийн тухай товчхон

Б.Нямдарь
Дэлхийд
2025-01-31
23
Twitter logo

АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдохоосоо өмнө үл хөдлөх хөрөнгийн магнат, телевизийн реалити шоуны од байсан Дональд Трамп гурван удаа гэрлэжээ.

Үнэн хэрэгтээ, Трампын улс төрийн амбицийн талаар ярихаас өмнө ч гэр бүлийн харилцаа нь хэвлэлийн гол сэдэв болж байв. Болзоо, гэрлэлт, хүүхэд өсгөх, салж сарних гээд түүний хувийн амьдрал олон нийтийн сонирхлыг үргэлж татсаар ирсэн.

Анхны эхнэр Ивана Трамп (Зэлничкова овогтой)

Дональд Трамп, түүний анхны эхнэр Ивана Трамп нар 1985 оны 12-р сард Нью-Йорк хотод.

Гэрлэсэн хугацаа: 1977–1990

Хэрхэн танилцсан бэ? Чехословак улсад төрсөн загвар өмсөгч, бизнес эрхлэгч Ивана Трамп 1976 онд 27 настайдаа Нью-Йорк хотын "Maxwell’s Plum" хэмээх тухайн үеийн алдартай ресторанд Дональд Трамптай танилцжээ.

Тэрээр 2016 онд New York Post сонинд өгсөн ярилцлагадаа "Намайг ширээ хайж байгааг хараад тэр ‘Би танд тусалж чадна’ гэсэн. Би найзууд руугаа хараад "Сайн мэдээ гэвэл ширээ хурдан олдлоо, муу мэдээ гэвэл би энэ залуустай хамт суух нь" гэж хэлсэн" хэмээн дурссан байдаг. Төд удалгүй тэд бие биедээ татагдаж, болзож эхэлжээ.

Ивана Трамп, Эрик Трамп, Дональд Трамп, Иванка Трамп нар 1998 онд.

Хүүхдүүд: Дональд Трамп Жр. (1977 онд төрсөн), Иванка Трамп (1981 онд төрсөн), Эрик Трамп (1984 онд төрсөн)

Тэдний харилцааны тухай: Ивана, Дональд Трамп нар нэг жил болзсоны эцэст гэр бүл болсон. Хүүхдүүдээ хамт өсгөхийн зэрэгцээ Ивана бизнесийн салбарт ч нөхрийнхөө хамтран зүтгэгч байлаа. Тэрээр "The Trump Organization"-д удирдах албан тушаал хашиж, Атлантик хот дахь "Trump Castle" зочид буудал, казиногийн захирлаар ажиллаж байв.

Гэсэн ч 1990 онд тэдний харилцаа муудаж, шүүхээр салсан. Тэрээр 1996 онд "The Best Is Yet to Come: Coping With Divorce and Enjoying Life Again" хэмээх номоо хэвлүүлсэн. Тэдний харилцаа хожим эвлэрч, Ивана Трамп 2008 онд Италийн жүжигчин Россано Рубикондитой Мар-а-Лаго дахь ёслолоор гэрлэсэн бөгөөд хуримд Дональд Трамп өөрөө оролцсон юм.

Ивана Трамп 2018 оны 10-р сарын 22-нд.

Ивана Трамп 2022 оны 7-р сарын 14-нд 73 насандаа таалал төгссөн бөгөөд тэр өдөр Дональд Трамп "Truth Social" платформ дээрээ эмгэнэлийн зурвас нийтэлсэн байна.

Хоёр дахь эхнэр Марла Маплз

 Дональд Трамп, Марла Мэйплс нар хуримын өдөр нь 12-р сарын 20-нд.

Гэрлэсэн хугацаа: 1993–1999

Хэрхэн танилцсан бэ? Марла Маплз 20 настайдаа Дональд Трамптай анх танилцсан гэж өөрийн оролцсон "Dancing With the Stars" нэвтрүүлгийн 22-р улирлын дугаарт дурдсан байдаг.

Энэ нь 1983–1984 оны хооронд буюу Трамп анхны эхнэртэйгээ гэр бүлтэй байх үед таарч байна. "Найзаараа дамжуулан танилцсан, их сонирхолтой хүн шиг санагдсан" хэмээн тэрээр дурдсан байдаг.

Дональд Трамп, Марла Мэйплс, тэдний охин Тиффани 1995 оны 1-р сарын 1-нд.

Хүүхэд: Тиффани Трамп (1993 онд төрсөн)

Тэдний харилцааны тухай: Трампын анхны эхнэр Ивана, Марла Маплз нар 1989 онд Аспены цанын баазад ширүүн маргаан өрнүүлсэн байдаг. Энэ үйл явдал нь Трамп, Ивана нарын салалтын эхлэл болжээ. Трамп 1994 онд "Primetime Live" ярилцлагын үеэр, хэрэв түүний эхнэр энэ явдлыг мэдээгүй байсан бол харилцаа нь үргэлжилсэн байх магадлалтай гэж хэлж байв.

Марла Мэйплс, Тиффани Трамп нар 2024 оны 6-р сарын 10-нд.

Тэд 1993 онд охин Тиффани Трампыг өлгийдөн авч, удалгүй гэрлэсэн. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд 1997 онд салж, 1999 онд гэрлэлтээ цуцлуулжээ.

2024 онд The Standard хэвлэлд өгсөн ярилцлагадаа Маплз "Өнгөрснийг уучилсан. Дональд бид хоёр энэ талаар ярилцаж, харилцан уучлал гуйсан" гэж дурдсан байдаг.

Одоогийн эхнэр Меланиа Трамп (Кнаусс овогтой)

Дональд Трамп, Меланиа Трамп нар 1998 оны 6-р сарын 26-нд Нью-Йорк хотод.

Гэрлэсэн хугацаа: 2005 оноос өнөөг хүртэл

Хэрхэн танилцсан бэ? 1998 онд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үдэшлэг дээр Трамп, Словен гаралтай загвар өмсөгч Меланиа Кнаусстай танилцжээ. Тухайн үеийн загварын агент Паоло Замполли үдэшлэгийг зохион байгуулж, тэднийг танилцуулсан гэж New York Times сонинд бичсэн байдаг.

Дональд Трамп 2005 онд Ларри Кингийн ярилцлагын үеэр түүнийг анх хараад "галзуурах шахсан" гэж хэлсэн байдаг.

"Би өөр хүнтэй уулзахаар байсан. Гэтэл гэнэтхэн, ‘Энэ зүүн талын бүсгүй хэн бэ?’ гэж бодсон. Энэ бол Меланиа байсан" гэж тэр дурсан ярьсан.

Меланиа Трамп ч тухайн уулзалтыг онцлон дурссан бөгөөд: "Тэр надаас утасны дугаарыг минь асуусан. Гэхдээ өөр бүсгүйтэй хамт байсан тул би өгөөгүй" гэж хэлжээ.

Хүүхэд: Баррон Трамп (2006 онд төрсөн)

Дональд Трамп, Меланиа Трамп, хүү Баррон нар 2006 оны 1-р сарын 16-нд Холливуд, Калифорнид.

Тэдний харилцааны тухай: Трамп 2004 оны Met Gala үдэшлэг дээр Меланиа Трампад гэрлэх санал тавьж, 2005 онд Палм-Бич хотод хуримаа хийжээ. Тэд бал сараа Мар-а-Лагод өнгөрүүлсэн байна.

2016 онд Меланиа Трамп Бүгд Найрамдах Намын Үндэсний их хурлын үеэр нөхрөө магтаж, "Тэр хатуу чанга зан чанартай, гэхдээ энэрэнгүй, шударга, халамжтай хүн. Энэ зан чанарууд нь түүнийг онцгой нэгэн болгодог" гэж хэлж байв.

2018 онд Дональд Трамп өөрийн сошиал хуудсандаа "Меланиа бол миний тулах багана, гэр бүлийн тулгуур чулуу" гэж бичиж байжээ.

Эх сурвалж: Today

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан