"Оюу Толгой" ХХК-иас 2024 оны нэгдүгээр улирлын тайлангаа өнөөдөр /2024.04.26/ танилцууллаа.
Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, 2022 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор манай компанид томоохон сорилт, бэрхшээлүүд тулгарсан. Илүү цаг болон шөнийн ээлжийн ажилтнуудын цалин хөлсний тооцоололтой холбоотойгоор манай операторууд удирдах албан тушаалд ажиллах сонирхолгүй болж байна. Ижил албан тушаалд ажиллаж байгаа албан тушаалтнууд харьцангуй ялгаатай цалин, урамшуулал авч байгаа зэрэг сорилт бэрхшээл тулгарлаа.
Оюу Толгой ХХК хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Үйлдвэрчний эвлэлтэйгээ 2022 он нэгдүгээр сард тохиролцоонд хүрсэн. Гэтэл дундаж цалин хөлс тооцох журамд 4-р сард өөрчлөлт орлоо. Энэ нэмэлт, өөрчлөлтийг Оюу Толгой компани хэрэгжүүлэхгүй явсаар 2024 оны I улирлаас дундаж цалин хөлс тооцох шинэчилсэн журмыг хэрэгжүүлж эхэллээ. Гүйцэтгэх удирдлагын баг энэ шийдвэр гаргахад амаргүй байсан, бид маш нухацтай тооцож, үйлдвэрийнхээ ирээдүйн тогтвортой үйл ажиллагааны төлөө Үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвлөлдөж, зөвшилцөж энэ шийдвэрийг гаргалаа. Манай компани бүх үйл ажиллагаа дүрэм журам, хуулийн хүрээнд явагддагийг тодотгож хэлмээр байна. Үйлдвэрчний эвлэлтэйгээ 20 гаруй удаа уулзалт хийж, зөвшилцсөний дараа сая дөрөвдүгээр сард тохиролцоонд хүрч чадлаа.
Аливаа ажлыг аюулгүй гүйцэтгэх боломжтой тохиолдолд ажлыг гүйцэтгэхийн бид мөрдлөг болгон ажилладаг. Аюулгүй ажиллагааны түвшинг тооцдог гэмтэл, бэртлийн давтамж гэж олон улсын үзүүлэлт байдаг.
Гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтээр I улиралд 0.11 гэсэн үнэлгээ авсан. Хэдийгээр бид энэ үзүүлэлтээр Рио Тинто-гийн болон бусад ижил төрлийн уурхайнууд дундаа хамгийн аюулгүй уурхайгаар тооцогдож буй ч аюулгүй ажиллагаандаа сэтгэл ханахгүй, энэ чиглэлд байнга анхаарч ажиллах болно гэв.
"Оюу Толгой" компанийн Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Батбаатар, 2024 оны I улиралд Оюу Толгой компани нийт 2 их наяд төгрөгийн зарцуулалтыг Монгол Улсдаа хийсэн. Энэ нь сард дунджаар 667 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн үг. Үүнд бараа материал, сэлбэг хэрэгсэл, ажилчдын цалин хөлс, татвар хураамж зэрэг зардлууд орох юм. Нийт худалдан авалтын 91 хувийг Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан.
Компани нийт 629 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутагт төвлөрүүлжээ. Оюу Толгой компани 2019, 2020 онд 279 тэрбум төгрөгийн татварын хяналт, шалгалтын акт хүлээн авсан. Энэ актын дагуу 279 тэрбум төгрөгийг 2024 оны I улиралд төллөө. Энэ татвар 629 тэрбум төгрөгийн татварт багтсан гэж мэдээллээ.