Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг 18:00 цагаас эхлэн хэлэлцсэн. Асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл чуулганы хуралдааныг хуралдуулахаар болоод байгаа юм.
УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Энэ танхимаас ямар ч шийдвэр гарсан бай Монголын ард түмэн итгэл найдвараа битгий алдаасай гэж хүсэж байна. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний амин сүнс нь үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх. Илэрхийлэхээсээ илүү гэсэн үг. Энэ эрх чөлөөг хэн ч хязгаарлаж, шүүх боломжгүй. Гэтэл бид энэ танхимаас гарах үр дүнгээс илүү өнөөдрийг хүртэл явж ирсэн процессийг хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчиж чадахгүй байгаа олон зүйл ажиглагдлаа. Залуучууд үзэл бодолтой үүнийгээ илэрхийлж байна. Намын гишүүд ч үзэл бодолтой үүнийгээ илэрхийлж байна. Гэтэл үүнийг мөнгө санхүүтэй холбодог болчхоод байна. Энэ бидний итгэл найдварыг бөхөөж байна. Ч.Лодойсамбуу гишүүдийг кнопоо худалддаг гээд хэлчихлээ. М.Нарантуяа-Нара гишүүн гадаа жагсаж байгаа залуусыг 50 сая төгрөгөөр багцлагддаг гээд хэлчихлээ. Яагаад бид энэ бүх процессыг ойлгож, хүлээж авч болохгүй байгаа юм бэ. Та хоёр нотолж чадахгүй бол уучлалт гуйх ёстой гэж бодож байна. Жагсаалд миний 22 настай охин ч очиж байна. Парламент, Засгийн газар цаашид ил тод байх ёстой гэдэг дохио боллоо гэж бодож байна" гэсэн юм.
Тэрбээр дараах хоёр асуултыг Засгийн газрын тэргүүнээс тодрууллаа.
Х.Баасанжаргал: Та МАН-ын бага хурлын гишүүдэд хандаж үг хэлээч.
Л.Оюун-Эрдэнэ: Бага хурлыг хуралдуулсан нь олон талаас нь асуудлыг яръя гэж зарласан. 11 цаг хуралдсан. Суурь асуудал бол томоохон гомдлууд орон нутаг, парламентын гишүүдийн дунд үүссэнд байсан. Бага хурлын гишүүдийн хувьд намын дарга, Ерөнхий сайдын хувиар яаран шийдвэр гаргаж болохгүй гэсэн. Би үзэл бодол, идеалогийн хувьд бууж өгөхгүй. Хамтраад засаглах нь зөв. Хүлээн зөвшөөрөхгүй том асуудал үүссэн байна. Л.Оюун-Эрдэнэ байх байхгүй нь чухал асуудал биш гэж үзэж байна. Парламентын засаглал байх нь нэг номерын асуудал. Тиймээс энэ итгэл хүлээлгэх асуудлыг хөндсөн. Орон нутгийн удирдлагууд, бага хурлын гишүүд ажлаа өгч болохгүй гээд над руу бичиж байна. Хатуу итгэл үнэмшилтэй байна. Тэр нь хамтраад асуудлаа шийдэх идеалоги битгий мөхөөсэй гэж бодож байна. Бидний итгэл найдвар ирээдүйн хөгжил, асуудлаа шийдэх. Өнөөдрийн энэ асуудал парламентын гишүүд, ард түмэнд сургамж болох ёстой.
Х.Баасанжаргал: Ёс зүй, хууль зүй, улс төрийн хариуцлага гэсэн асуудалд байр сууриа илэрхийлээч.
Л.Оюун-Эрдэнэ: Ёс зүйн хувьд орлогоо нотолж чадахгүй бол огцрох нь зүй ёсны асуудал. Нотлогдохгүй байгаа орлогын асуудал огт байхгүй. Би бас одоо 23 настай манай хүүхэд хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж бэлэглэснээс болоод бусад нь бүгд худал. Цагийн явцад удахгүй тодорхой болчихно. Тэгэхээр энийг одоо бас ёс зүйн хувьд бухимдуулсандаа уучлалт гуйж байна. Хүүхдэдээ цаг гаргаагүй аав хүний буруу байж магадгүй. Гэхдээ энэ бол аль ч нийгэмд амьдарч байгаа 23 настай залуу хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгөх нь ёс зүйн асуудал биш гэж бодож байна. Энэ бол хайр сэтгэлийн асуудал. Улс төрийн хувьд Монгол Улсын Засгийн газар парламентаар асуудлаа ярьж, шаардлагатай бол ёс зүйн хариуцлага хүлээдэг байх нь зүйтэй.